Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(721)
— 321 —

Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай № 318

2011 оны 11 дүгээр Дугаар 318 Улаанбаатар сарын 9-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:

№

Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш 90 хүртэл 90 болон түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

0.0 0.0 0.0

2 Ханх, Ульханмайхан 0.0 0.0 0.0

3 Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг 0.0 0.0 0.0

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ
Төрийн мэдээлэл · 2012 · № 4 (721)321-р хуудас