Төлөвлөгөө батлах тухай № 317
4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
2011 оны 11 дүгээр Дугаар 317 Улаанбаатар сарын 9-ний өдөр хот
Төлөвлөгөө батлах тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын 2011 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”- ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайд Л.Болд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, салбар дундын ажлын уялдааг ханган, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд үүрэг болгосугай.
Засгийн газрын 2011 оны 317 дугаар тогтоолын хавсралт
� Авч хэрэгжүүлэх арга хэмжээ Хэрэгжүүлэх хугацаа
Оролцогч талууд
Хариуцах байгууллага Хамтран хэрэгжүүлэгч Стратегийн зорилт 1: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх талаар
1.1 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги боловсруулан хэрэгжүүлэх 2012 БОАЖЯ Холбогдох яамд
1.2
Байгаль орчныг хамгаалах тухай, Ус, цаг уур, орчны хяналт-шинжилгээний тухай, Ойн тухай, Усны тухай, Эрчим хүчний тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Гамшгаас хамгаалах тухай, Газрын тухай, Барилгын тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах
1.3
Бэлчээр ашиглах, хөрс хамгаалах, эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэл, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу арга хэмжээний тухай зэрэг харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх
1.4 Хүлэмжийн хийн тооллого, тооцоонд шаардлагатай эх мэдээг улсын статистикийн мэдээлэлд оруулах 2012-2015 ЭБЭХЯ, БОАЖЯ ҮСХ
1.5 Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, барилгын чанар, дулаалгын байдалд хөндлөнгийн аудит хийх механизмыг бий болгох 2012-2016 ЭБЭХЯ, ЗТБХБЯ БОАЖЯ, МХЕГ
1.6
Эрчим хүч, уур, усны хэмнэлт, хог хаягдлын ашиглалт,
боловсруулалт, тээврийн хэрэгсэл болон зарим
цахилгаан хэрэгслийн хүлэмжийн хийн ялгаралтын
байж болох дээд түвшний шинэ норм, стандартыг
боловсруулж мөрдүүлэх
1.7
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан салбар
дундын зохицуулалт хийх үүрэг бүхий бүтцийг бий
болгох, чадавхижуулах арга хэмжээ авах
1.8
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг салбаруудын дасан зохицох үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах (эрүүл мэнд, мал аж ахуй, газар тариалан, усны нөөц, хангамж зэрэг)
2011-2016 БОАЖЯ Холбогдох яамд
Стратегийн зорилт 2: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлж, байгаль орчны тэнцвэрт байдлыг ханган, эдийн засаг, нийгмийн эмзэг байдал, эрсдэлийг үе шаттайгаар бууруулах талаар
2.1 Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний үр дүнг дээшлүүлэх 2012-2016 ЭМЯ БОАЖЯ
2.2 Голын эх, сав газруудын менежментийг боловсронгуй болгох үндсийг бүрдүүлэх 2011-2016 БОАЖЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2.3
Уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг бүс нутгийн усны нөөцийг нарийвчлан тогтоох, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан тооцох, зарим голын савд экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээ авч эхлэх
2.4 Уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулан ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний менежментийг боловсронгуй болгох 2012-2016 БОАЖЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2.5 Газрын доройтол, цөлжилтийг сааруулах арга хэмжээг авах, бэлчээр, хөрсний хүлэмжийн хий шингээх чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авах 2012-2016 БОАЖЯ ХХААХҮЯ, ЗТБХБЯ
2.6 Говь, тал хээрийн бүсийн ахуйн түлшний хангамжийг зохистой шийдвэрлэх замаар заг, шаваг зэрэг модлог, бутлаг ургамлын нөөцийг хамгаалах 2012-2016 БОАЖЯ ЭБЭХЯ, ХХААХҮЯ
2.7
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг биологийн олон янз байдлыг хамгаалах, дасан зохицоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглүүлэн хэрэгжүүлж эхлэх
2012-2016 БОАЖЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2.8 Мал аж ахуйн эмзэг байдал, эрсдэлийг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авах 2011-2016 ХХААХҮЯ СЯ, НХХЯ
2.9 Хуурайшилтай нөхцөлд зохицсон, ус хэмнэх, хөрс хамгаалах технологид тулгуурласан усалгаатай газар тариаланг хөгжүүлэх 2012-2016 ХХААХҮЯ БОАЖЯ
2.10
Газар ашиглалт, бэлчээрийн талаархи судалгааны газар дээрх болон сансрын шуурхай мониторингийг боловсронгуй болгож, орон нутгийн засаг захиргааны байгууллага, малчдад дэмжлэг үзүүлэх
2012 оноос БОАЖЯ ХХААХҮЯ, ОБЕГ
2.11 Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, ногоон ажлын байр бий болгох чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
2012-2015 НХХЯ Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар
2.12
Цөлжилтөд илүү ихээр нэрвэгдэж байгаа аймаг, орон нутгийн түлшний хэрэгцээнд шингэрүүлсэн шатдаг хий ашиглах, хийн түлшний үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авах 2012-2016 БОАЖЯ, ЭБЭХЯ, ХХААХҮЯ
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2.13 Цөлжилтөд ихээр нэрвэгдэж байгаа аймгуудад мод, бут, сөөг, харгана түлшинд хэрэглэхийг хориглох арга хэмжээ авах 2012-2016 БОАЖЯ, ЭБЭХЯ, ХХААХҮЯ
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Стратегийн зорилт 3: Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулж, карбон багатай эдийн засагт шилжих эхлэлийг тавих талаар
3.1 Цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэлийн түлшний хувийн зарцуулалтыг бууруулах арга хэмжээ авах 2011-2016 ЭБЭХЯ
3.2 Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн үр ашгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх 2011-2016 ЭБЭХЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
3.3 Салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх 2011-2012 ЭБЭХЯ
3.4
Эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй сумын төв, сууринг сэргээгдэх эрчим хүчээр хангах арга хэмжээг шат дараатайгаар авах 2011-2016 ЭБЭХЯ
3.5
Органик хог хаягдал боловсруулж хийн түлш үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх 2012-2016 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
3.6 Газрын гүний дулааныг ашиглах технологийн туршилт хийх, нэвтрүүлж эхлэх 2011-2016 ЭБЭХЯ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
3.7 Далд уурхайн метан хийг ашиглах технологи нэвтрүүлэх судалгаа хийх 2011-2016 ЭБЭХЯ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
3.8 Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын барилгын халаалтын системд дулааны программчилсан 2011-2016 ЭБЭХЯ
тохируулгатай технологи нэвтрүүлэх, хот, суурины хэрэглэгчдийг бүрэн тоолууртай болгох ажлын эхний шатыг хэрэгжүүлэх
3.9 Улайсах лампын хэрэглээг хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах 2012-2016 ЭБЭХЯ ГЕГ
3.10 Цементийн үйлдвэрлэлд хуурай технологи нэвтрүүлэх 2012-2016 ЗТБХБЯ
3.11 Автотээвэрт хийн болон хосолмол түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих арга хэмжээ авах 2012-2016 ЗТБХБЯ
3.12 Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд том оврын автобус, цахилгаан тээврийн хэрэгслийн эзлэх хувийг нэмэгдүүлэх 2012-2016 ЗТБХБЯ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
3.13 Улаанбаатар хотын дулааны алдагдал ихтэй хуучин барилгыг нэмж дулаалах, дулааны алдагдлыг багасгах арга хэмжээ авах 2011-2016 ЗТБХБЯ
3.14
Газар ашиглалтыг сайжруулж, атаршсан газрыг сэргээн ашиглах явдлыг өргөжүүлэх, шинээр газар хагалахыг хязгаарлах арга хэмжээ авах, уул уурхайн газрын нөхөн сэргээлтийг сайжруулах
3.15 Ойжуулах, ойг нөхөн сэргээх болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн шингээлтийг сайжруулах 2011-2016 БОАЖЯ
3.16 Ойг түймэр, хортон шавжаас хамгаалах, хууль бус ашиглалтыг таслан зогсоох, ойн нөөцийн хомсдолыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх 2011-2016 БОАЖЯ
3.17 Төвлөрсөн томоохон хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, арчилгааг сайжруулах 2011-2016 БОАЖЯ ЗТБХБЯ
3.18
Ойжуулалт, ойн зурвас байгуулах чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ой байхгүй газрыг ойжуулах, мод үржүүлэх шинэ дэвшилтэт технологийг судлан нэвтрүүлэх
3.19
Хатуу хог хаягдлыг ангилах, бүрэн боловсруулах, эргүүлэн ашиглах үйлдвэр байгуулах 2011-2016 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Стратегийн зорилт 4: Уур амьсгалын ажиглалтын сүлжээг өргөтгөх, технологийн шинэчлэл хийх, судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажлыг өргөжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх талаар
4.1 Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг өргөтгөх, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх 2011-2016 БОАЖЯ
4.2 Аэрологийн өртөөний хэвийн ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах 2011-2016 БОАЖЯ
4.3 Нарны цацраг судлал, нарны гийгүүллийн хэмжилтийг сэргээн хийх 2011-2014 БОАЖЯ
4.4 Тусгай хамгаалалттай газрыг түшиглэн биогеоценозийн ажиглалт, мониторингийн сүлжээг байгуулж эхлэх 2012-2016 БОАЖЯ
4.5 Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг түшиглэн мөстөл, цэвдэг, цөлжилтийн мониторингийн сүлжээг байгуулах 2011-2016 БОАЖЯ ШУА
4.6 Өндөр уулын мөстөл судлалын сүлжээг Алтайн нуруунд байгуулах 2012-2016 БОАЖЯ
4.7 Гадаргын болон гүний усны мониторингийн сүлжээг шинэчлэх, өргөтгөх 2011-2016 БОАЖЯ
4.8 Дулааралтын улмаас шинээр гарч болзошгүй өвчин дамжуулагч шумуул, элдэв хортон, мэрэгчдийн мониторингийн сүлжээг бий болгох 2012-2016 БОАЖЯ ЭМЯ, ХХААХҮЯ, ОБЕГ
4.9 Бэлчээрийн ургамлын болон цөлжилтийн мониторингийн сүлжээг өргөжүүлэх 2011 оноос БОАЖЯ ХХААХҮЯ
4.10 Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээг 3-5 жил тутамд шинэчлэн хийх 2013 БОАЖЯ
4.11
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох
чадвартай ургамал, амьтны төрөл зүйлийн судалгаа
хийх 2012-2016 БСШУЯ ХХААХҮЯ, БОАЖЯ,
4.12 Ургамлын өвчин, хортны ажиглалтыг өргөжүүлэн, бэлчээрийн эрүүл ахуйн үнэлгээний арга технологи боловсруулах 2012-2016 БСШУЯ ХХААХҮЯ, БОАЖЯ, ШУА
4.13 Хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн тооцооны үзүүлэлтүүдийг монгол орны нөхцөлд судлан тогтоох 2012-2015 БСШУЯ, БОАЖЯ ШУА
4.14 Уур амьсгалын өөрчлөлтийн байгаль экологи, нийгэм, эдийн засгийн салбарт нөлөөлөх байдлын болон эрсдэлийн үнэлгээг тодорхой хийх 2012-2015 БОАЖЯ ШУА
4.15 Дасан зохицох арга хэмжээний хувилбар, тэдгээрийн өртөг зардал-үр ашгийн тооцоог эдийн засгийн салбар тус бүрээр гаргах 2013 оноос БОАЖЯ, ҮХШХ Салбарын яамд, ШУА
Стратегийн зорилт 5: Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээллээр хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх талаар
5.1 Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох талаар ном, товхимол, гарын авлага, материал бэлтгэн хэвлүүлэх 2011-2016 БОАЖЯ БСШУЯ
5.2 Төр, засгийн бодлого, шийдвэр, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийн тухай мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь хүргэх 2011-2016 БОАЖЯ БСШУЯ
5.3 Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн хөгжлийн тухай хичээлийг бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах 2012-2016 БСШУЯ ҮХШХ
5.4 Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны салбарт шинээр бий болох мэргэжлийн ангилал, индексийг тодорхойлох сургалтын хөтөлбөрийг боловсруулах 2012-2013 БСШУЯ БОАЖЯ
5.5 Байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг ашиглах, авран хамгаалах талаар сургалт, семинар, сурталчилгааны ажил тогтмол явуулах 2011-2016 ОБЕГ БСШУЯ
5.6 Нутгийн иргэд, нөхөрлөлд түшиглэсэн гамшгаас хамгаалах багийг байгуулан ажиллуулах 2011-2016 ОБЕГ БОАЖЯ
5.7
Аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, төрийн бус байгууллага, иргэдийн ногоон үйлдвэрлэл эрхлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжих, урамшуулах
2011-2016 БОАЖЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
5.8
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улс болон бүс нутгийн арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, төрийн бус байгууллага, иргэд, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, хамтын ажиллагааг өрнүүлэх
2011-2016 БОАЖЯ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
5.9
Уур амьсгалын өөрчлөлтөд нийгмийн эмзэг бүлэг (өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуу гэр бүл г.м)-ийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх