Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(721)
— 313 —

Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний тухай № 315

37 Цагдаагийн ерөнхий газар 38 Цөмийн энергийн газар 39 Хил хамгаалах ерөнхий газар 40 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 41 Хүүхдийн төлөө газар 42 Эрүүл мэндийн газар 43 Эрчим хүчний газар Бусад 1 Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2 Аймаг, нийслэлийн хууль, хяналтын байгууллагууд 3 Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд

2011 оны 11 дүгээр Дугаар 315 Улаанбаатар сарын 9-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнг газар зүйн мэдээлэлтэй холбосон нэгдсэн сан бүрдүүлж, энэ оны 12 дугаар сард багтаан хэрэглэгчдэд хүргүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэн бүрдүүлэх, үндэсний ангилал, код нэвтрүүлэх, мэдээллийн сангуудын уялдааг хангах арга хэмжээ авахыг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нарт үүрэг болгосугай.

3. Тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг нэгбүрчлэн судалж, тэдгээрийн бүртгэлийг хуульд нийцүүлэн цэгцлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар нарт даалгаж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 4 (721)313-р хуудас