Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(721)
— 309 —

Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай № 312

2011 оны 11 дүгээр Дугаар 312 Улаанбаатар сарын 9-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэн, дүнг Засгийн газарт танилцуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай:

а) Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, цаашид эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулах; б) төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, төрийн байгууллагуудын интернэт орчинг халдлагаас хамгаалах;

в) тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг зохион байгуулах.

2. Төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн холбооны газрыг Кибер аюулгүй байдлын газар болгон өөрчлөн зохион байгуулж, үүнтэй холбогдуулан Төрийн ордны холбоо, техникийн үйлчилгээг үндсэн хөрөнгө, орон тоо, төсвийн хамт Төрийн тусгай хамгаалалтын газарт шилжүүлэх, “Үндэсний дата төв”-ийг төрийн тусгай хамгаалалтад авах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод, энэхүү үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, программ хангамжийн чиглэлээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд тус тус даалгасугай.

3. Ашиглалтын хугацаа дууссантай холбогдуулан төрийн холбооны утасгүй телефон системийг хэрэглээнээс хасч, суурин утасны үйлчилгээг холбогдох төхөөрөмж, зээлийн хамт “Монголын цахилгаан холбоо”

ХК-д шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд тус тус даалгасугай.

4. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж мэдээ, мэдээллийг уг сүлжээгээр дамжуулж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг болон байгууллагын дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллагын дарга нарт зөвлөсүгэй.

5. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээнд хамрагдах төр, захиргааны байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг энэхүү сүлжээгээр дамжуулж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй.

6. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн холбооны ашиглалтыг сайжруулж, төсөвт зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР
ТУСГАЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН

Монгол Улсын Их Хурал

1 Улсын Их Хурлын Тамгын газар

2 Үндэсний аудитын газар

Засгийн газрын 2011 оны 312 дугаар тогтоолын хавсралт

3 Үндэсний статистикийн хороо

4 Монголбанк

5 Төрийн албаны зөвлөл

6 Санхүүгийн зохицуулах хороо

7 Сонгуулийн ерөнхий хороо

8 Авлигатай тэмцэх газар

9 Хүний эрхийн үндэсний комисс

Монгол Улсын Ерөнхийлөгч

1 Ерөнхийлөгчийн Тамгын газар

2 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс

3 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба

Монгол Улсын Засгийн газар

1 Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө)

2 Гадаад харилцааны яам

3 Сангийн яам

4 Хууль зүй, дотоод хэргийн яам

5 Байгаль орчин, аялал жуулчлалын яам

6 Батлан хамгаалах яам

7 Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

8 Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам

9 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

10 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

11 Эрдэс баялаг, эрчим хүчний яам

12 Эрүүл мэндийн яам

Шүүх, прокурор

1 Улсын дээд шүүх

2 Шүүхийн ерөнхий зөвлөл

3 Улсын ерөнхий прокурор

4 Үндсэн хуулийн цэц

Засгийн газрын агентлаг

1 Авто замын газар

2 Авто тээврийн газар

3 Архивын ерөнхий газар

4 Ашигт малтмалын газар

5 Биеийн тамир, спортын газар

6 Гаалийн ерөнхий газар

7 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

8 Гадаадын хөрөнгө оруулалтын газар

9 Газрын тосны газар

10 Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар

11 Дипломат байгууллагын Үйлчилгээ, аж ахуйн газар

12 Жижиг, дунд үйлдвэрийн газар

13 Зэвсэгт хүчний жанжин штаб

14 Иргэний нисэхийн ерөнхий газар

15 Мал эмнэлэг, үржлийн газар

16 Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар

17 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

18 Мэргэжлийн боловсрол, сургалтын газар

19 Нийгмийн даатгалын ерөнхий газар

20 Онцгой байдлын ерөнхий газар

21 Ойн газар

22 Оюуны өмчийн газар

23 Удирдлагын академи

24 Улсын бүртгэлийн ерөнхий газар

25 Усны газар

26 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

27 Стандартчилал, хэмжил зүйн газар

28 Соёл, урлагийн хороо

29 Тагнуулын ерөнхий газар

30 Татварын ерөнхий газар

31 Төмөр замын газар

32 Төрийн өмчийн хороо

33 Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар

34 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

35 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

36 Цаг уур, орчны шинжилгээний газар

Төрийн мэдээлэл · 2012 · № 4 (721)309–312-р хуудас