Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(721)
— 323 —

Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай № 326

5.9-д заасныг” гэснийг “Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын 5.11-д заасныг” гэж, 17-гийн “8 дугаар сарын 20-ны дотор” гэснийг “8 дугаар сарын 1-ний дотор” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР

2011 оны 11 дүгээр Дугаар 326 Улаанбаатар сарын 16-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай:

1.1. Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх стратегийг тодорхойлж, чадамжид суурилсан тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн “Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г 2012 оны II улиралд багтаан боловсруулж батлах.

1.2. 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн боловсрол, сургалтын багш бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургаж чадваржуулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

1.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд ажил олгогчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэн, хөрөнгө, хүний нөөцийг үр

Төрийн мэдээлэл · 2012 · № 4 (721)323-р хуудас