Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 14-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд
доор дурдсан агуулгатай 171 дүгээр зүйл нэмсүгэй:
“171 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
171.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.а дахь дэд заалтыг
2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.
171.2.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.б дэх дэд заалтыг
2027 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдөнө.”
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“15.2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага
хангасан албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварыг доор дурдсан хувиар буцаан олгох:
15.2.1.а.албан татвар төлөгчийн албан татвар
суутган төлөгчтэй хийсэн сарын 1,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг;
15.2.1.б.албан татвар төлөгчийн албан татвар
суутган төлөгчтэй хийсэн сарын 0-500,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 100 хувийг, 500,001-1,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.