Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1391)
— 2386 —

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 14-ний өдөр хот

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:

“13.4.Аймаг, нийслэл энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т заасан төсвөөс

санхүүжүүлэх түншлэлийн төрлөөр хэрэгжүүлэх төслийн хөрөнгийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, төсвийн эрсдэлийн талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг, энэ хуулийн 14.1.1-д заасан түншлэлийн төрөлд санал, дүгнэлтийг авна.”

2/18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг:

“18.4.Энэ хуулийн 5.1.13-т заасан төрийн үйлчилгээ үзүүлэх

төслөөс хамааран техник, эдийн засгийн үндэслэл шаардахгүй бөгөөд мөнгөний үнэ цэнийн шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг хийж болно.”

3/20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг:

“20.11.Энэ хуулийн 20.4.2-т заасан техник, эдийн засгийн

үндэслэлийг төсвийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр боловсруулж болох бөгөөд тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн шинжилгээ хийх шийдвэр гарахаас өмнө гурван жилийн дотор тухайн салбарын шинжлэх ухаан, технологийн, эсхүл мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж тодотгогдсон байна.”

4/43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэг:

“43.8.Төрийн болон орон нутгийн өмчид хамаарах оюуны өмчийг

түншлэлийн төсөлд нэвтрүүлснээс олсон түншлэлийн төслийн орлогын 5 хүртэлх хувийг оюуны өмчийн эрх эзэмшигчийн инноваци, судалгаа хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулж болно.”

2 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн

18 дугаар зүйлийн 18.2.15 дахь заалтын “байгаль орчинд ээлтэй” гэсний дараа “, инноваци, шинэ” гэж, 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэсний өмнө “санал, дүгнэлт,” гэж, 21.7 дахь хэсгийн “байгууллагын” гэсний дараа “санал, дүгнэлт гарсан,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн

дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт:

“8.1.3.энэ хуулийн 20.4-т заасан төслийн бүрэн

шинжилгээг хянаж, санал, дүгнэлт гарган, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийн хамт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;”

2/8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:

“8.2.Түншлэлийн төслийн санал хүлээн авах, бүртгэх, сонгон

шалгаруулалтыг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэх бөгөөд холбогдох журмыг түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

3/9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.1.5 дахь заалт:

“9.1.4.түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагаас ирүүлсэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн төсвийн эрсдэл, төсөвт үзүүлэх нөлөөлөл болон хөрөнгийн эх үүсвэрийг хянаж, энэ хуулийн 14.1.1-д заасан түншлэлийн төрөлд санал, дүгнэлт, 14.1.2, 14.1.3-т заасан түншлэлийн төрөлд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрөл өгөх, зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, тайлбарыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

9.1.5.түншлэлийн гэрээний төсөлтэй танилцаж, төсөвт

үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн тооцоо, шинжилгээг хянах, түншлэлийн гэрээ байгуулах болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад санал, дүгнэлтээ түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;”

4/11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт:

“11.2.2.энэ хуулийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.2.4, 13.2.5,

13.2.6-д зааснаас бусад салбарт хэрэгжүүлэх 100 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй түншлэлийн төслийн саналаа Түншлэлийн төвд хүргүүлэх;”

5/12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалт:

“12.2.2.салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага, аймаг, нийслэл болон хувийн хэвшлээс санаачилсан төслийн саналыг хүлээн авах, түншлэгч талуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;”

6/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

“13.2.Аймаг, нийслэл дараах салбарт түншлэлийн төслийг

хэрэгжүүлж болно:”

7/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:

“18.1.Түншлэлийн төсөл нь хөгжлийн урт, дунд, богино хугацааны

бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байна:”

8/25 дугаар зүйл:

“25 дугаар зүйл.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон

шалгаруулах

25.1.Хувийн хэвшлийн түншлэгчийн шалгуур үзүүлэлтийг дараах

баримт бичигт тусган сонгон шалгаруулалтын дагуу шалгаруулна:

25.1.1.түншлэлийн төслийн танилцуулга, төслийн ажлын

даалгавар, техникийн тодорхойлолт, нийтийн зориулалттай дэд бүтцийн төслийн хувьд техник, эдийн засгийн үндэслэл, жишиг маягт, төсөл хэрэгжүүлэх төрийн түншлэгчийн талаарх мэдээлэл, тайлбар;

25.1.2.хувийн хэвшлийн түншлэгчийн үзүүлэх үйлчилгээ,

төрөөс үзүүлэх дэмжлэгийн тухай мэдээлэл;

25.1.3.төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн

түншлэгчийн санхүү, удирдлага, хүний нөөцийн чадавх, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага;

25.1.4.түншлэлийн гэрээний нөхцөл; 25.1.5.оролцогчид тавигдах шаардлага;

25.1.6.сонгон шалгаруулах арга хэлбэр, аргачлал,

оролцогчид өгөх заавар, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа;

25.1.7.шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл.

25.2.Энэ хуулийн 24.1-д заасан ажлын хэсэг сонгон

шалгаруулалтын баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

25.3.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын зарыг 30-аас доошгүй

хоногийн өмнө олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

25.4.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн

төслийн саналыг үнэлж, хамгийн сайн нөхцөлтэй саналаас эхлэн дараалуулах байдлаар сонгон шалгаруулж, шаардлага хангасан болон хангаагүй оролцогчид мэдэгдэл хүргүүлнэ.

25.5.Ажлын хэсэг шаардлага хангасан оролцогчтой дарааллын

дагуу гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, хувийн хэвшлийн түншлэгчийг шалгаруулна.

25.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар мэдээлж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах талаар санал, дүгнэлт авах хүсэлтийг хүргүүлнэ.

25.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага хүсэлтийг хүлээн авч, түншлэлийн гэрээ байгуулах талаар санал, дүгнэлт гаргаж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10 өдрийн дотор хүргүүлнэ.

25.8.Түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ

хуулийн 26.5-д заасан шийдвэрийн дагуу хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээ байгуулж, олон нийтэд мэдээлнэ.

25.9.Төслийн саналын баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн,

эсхүл бүрдэл дутуу ирүүлсэн нь оролцогчийн төслийн саналыг буцаах үндэслэл болно.”

9/26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:

“26.5.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага түншлэлийн гэрээ байгуулах тухай санал, дүгнэлтээ санхүү,

төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт танилцуулан түншлэлийн гэрээ байгуулах эсэх шийдвэрийг гаргуулна.”

4 дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн

7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалтын “зөвшөөрөл олгох” гэснийг “санал, дүгнэлт гаргах” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.16 дахь заалтын “Засгийн газраар хэлэлцүүлэх зөвшөөрлийг авах” гэснийг “санал, дүгнэлт авах” гэж, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн “Түншлэлийн болон” гэснийг “Түншлэлийн төв болон” гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэснийг “Түншлэлийн төвд” гэж, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “25.6.7-д” гэснийг “25.5-д” гэж, мөн зүйлийн 26.4 дэх хэсгийн “түншлэлийн гэрээ байгуулах эсэх зөвшөөрлийг ажлын 10 өдөрт багтаан олгоно.” гэснийг “санал, дүгнэлтийг ажлын 10 өдөрт багтаан ирүүлнэ.” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “зөвшөөрөлд үндэслэн” гэснийг “санал, дүгнэлтийг авч,” гэж, мөн зүйлийн 39.3 дахь хэсгийн “зөвшөөрөл” гэснийг “санал, дүгнэлт” гэж, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийн “25.2.6, 25.6.8-д” гэснийг “25.4-т” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн

5 дугаар зүйлийн 5.1.24 дэх заалтын “урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан” гэснийг, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын “төслийн саналыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн авах,” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.1.2.б дэх дэд заалт, 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.4.2 дахь заалтын “урьдчилсан болон нарийвчилсан” гэснийг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн “тусгай” гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.5.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтын “нарийвчилсан” гэснийг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн

22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
«Төрийн мэдээлэл» № 46, 2391-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 46, 2392-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 46, 2393-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 46, 2394-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 46, 2395-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 46, 2396-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 46 (1391)2386–2396-р хуудас