Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1391)
— 2379 —

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай

2025 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 12-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН
2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2026

оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хууль

тогтоомж нь Төсвийн тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль3, Нийгмийн даатгалын ерөнхий хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2026 оны төсвийн

жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д Орлогын төрөл Дүн

/сая төгрөгөөр/

1 Эрүүл мэндийн сайд 2,746,739.5

1.1 Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл 1,190,982.8

1 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

2 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

3 Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

4 Нийгмийн даатгалын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1.2 Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 431,181.3

1.3 Төр хариуцах тусламж, үйлчилгээний

санхүүжилт 1,067,035.4

1.4 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 57,540.1

Нийт орлого 2,746,739.5

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2026

оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөрийг төлнө:

Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн

/сая төгрөгөөр/

1 Эрүүл мэндийн сайд 75,500.0

5 дугаар зүйл.2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн

захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:

Д/д Зарлагын төрөл Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд 2,458,751.5

1.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 2,275,447.3

1.2 Эмийн үнийн хөнгөлөлт 169,774.4

1.3 Үйл ажиллагааны урсгал зардал 13,529.7

Нийт зарлага 2,458,751.5

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
«Төрийн мэдээлэл» № 46, 2381-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 46, 2382-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 46, 2383-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 46 (1391)2379–2383-р хуудас