— 1458 —
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн
14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “Хот байгуулалтын тухай хуулийн” гэсний дараа “12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагын” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хот байгуулалтын тухай хууль
/Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН