Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлд доор
дурдсан агуулгатай 27.3.4 дэх заалт нэмсүгэй:
“27.3.4.Хот байгуулалтын тухай хуулийн 12.4, 12.5,
12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй.”
2 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1
дэх заалтын “эрх бүхий байгууллагаас” гэсний өмнө “Хот байгуулалтын тухай хуулийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3
дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1.3.энэ хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн
12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шаардлагад нийцэж байгаа эсэх.”
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хот байгуулалтын тухай хууль
/Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.