— 1459 —
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
/Шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын “төлөвлөгөөг” гэсний дараа “холбогдох хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянаж,” гэж, 30 дугаар зүйлийн 30.1.12 дахь заалтын “хэрэгжүүлэх” гэсний дараа “, тайлагнах” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хот байгуулалтын тухай хууль
/Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН