— 1451 —
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын
тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн “өргөн мэдүүлж,” гэсний дараа “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлнэ.” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын
тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн “өргөн мэдүүлнэ” гэснийг “өргөн мэдүүлж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлнэ” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр
баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН