Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1129)
— 1496 —

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

22.1.7.боловсролын магадлан итгэмжлэл олгоход 105 000- 260 000 төгрөг;

22.1.8.дахин магадлан итгэмжлэл олгоход 35 000-85 000 төгрөг;

22.1.9.улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрөл олгоход 26 000-65 000 төгрөг.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.1 дэх заалтын “эрхэлсэн” гэсний дараа “төрийн захиргааны байгууллага” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.3.9 дэх заалт, 9.4 дэх хэсэг, 9.6.2, 9.6.3, 9.6.4, 9.7.2, 9.8.2, 9.10.1, 9.10.2, 9.10.3, 9.11.1, 9.12.2, 9.12.5, 9.12.7, 9.12.8 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “төв” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэсний “төв” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “Монгол Улсын Шадар сайдын тэргүүлсэн” гэснийг тус тус хассугай.

Төрийн мэдээлэл · 2020 · № 27 (1129)1496-р хуудас