Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
15.7.6.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ;
15.7.7.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;
15.7.8.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 221 дүгээр зүйл нэмсүгэй:
“221 дүгээр зүйл.Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд
зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн
хураамжийн хэмжээ
221.1.Соёлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
221.1.1.түүх, соёлын хосгүй үнэт зүйлийг бүртгэх, гэрчилгээ олгоход 1000-2000 төгрөг;
221.1.2.хот, суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул
2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл олгоход 40 000-300 000 төгрөг;
221.1.3.соёлын өвийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг, шаардлагатай бол хугацааг сунгахад 12 000-30 000 төгрөг.
221.1.4.соёлын өвийг сэргээн засварлах, палентологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг.”
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“22 дугаар зүйл.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр
эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход
хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
22.1.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
22.1.1.их сургууль, дээд сургууль, коллеж байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
22.1.2.мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт эрхлэх зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг;
22.1.3.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг, зөвшөөрлийг сунгахад 20 000- 50 000 төгрөг;
22.1.4.дээд боловсролын байгууллага шинэ мэргэжлээр бакалаврын сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг;
22.1.5.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг;
22.1.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;