Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(1376)
— 1450 —

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд

доор дурдсан агуулгатай 32.8 дахь хэсэг нэмсүгэй:

“32.8.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.28, 21.30-д заасан

асуудлаар худал мэдээлэл өгсөн, бодит мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж хүргүүлсэн нь тогтоогдвол буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлнө.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр

баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 31 (1376)1450-р хуудас