Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(1374)
— 1209 —

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 27-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/5.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалт:

“2.7.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу

хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах;”

2/7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Мөрдөн байцаалт дууссан бол хэргийн материалтай танилцаж,

төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлан авах эрхтэй.”

3/11.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

“7.Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний

бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй.”

4/12.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:

“9.Мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага,

албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, хаяг, харилцаа холбооны утасны дугаарыг ашиглан дуудаж, прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлж болно.”

5/14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж,

яллагдагчаар татагдан цагдан хоригдсон бол цагдан хорих хугацааг шинээр тоолно.”

6/14.10 дугаар зүйлийн 14, 15 дахь хэсэг:

“14.Хоригдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан

үед хорих ялын хугацаа дуусахаар бол энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

15.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай

шүүгчийн захирамжийн дагуу хоригдлыг цагдан хорих байранд хүлээн авсан өдрөөс эхлэн цагдан хорих хугацааг тоолно.”

7/14.13 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэг:

“13.Таслан сэргийлэх арга хэмжээний талаар талуудаас шүүхэд

гаргасан санал, хүсэлт, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргана.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед

энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5 дахь заалтад заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлт болон хугацаа сунгасан шүүхийн шийдвэрийг даруй мөрдөгч, прокурорт мэдэгдэж, эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.”

8/15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг

нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хянаж шийдвэрлэнэ.”

9/16.3 дугаар зүйлийн 10-12 дахь хэсэг:

“10.Гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл

илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна.

11.Дүрс харж ярих боломжтой технологи, мэдээллийн хэрэгсэл

ашиглан мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн оролцоог ханган дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, хавтаст хэрэгт хавсаргана.

12.Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг

гэрчээр дуудах, түүнээс гэрчийн мэдүүлэг авахыг хориглоно.”

10/16.14 дүгээр зүйлийн 5-9 дэх хэсэг:

“5.Эд мөрийн баримтыг бэхжүүлэхдээ тэдгээрийг хэн, хэзээ, ямар

эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар, түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана.

6.Цахим баримтыг бэхжүүлэхдээ цуглуулах, бэхжүүлэх, хадгалах,

зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээ, хэрэглэсэн техник хэрэгслийг бэхжүүлсэн тэмдэглэл үйлдэж, гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр давхар баталгаажуулна.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагаанд оролцсон тусгай

мэдлэгтэй мөрдөгч, мэргэжилтний хийсэн үйлдэл, үйл ажиллагааны нөхцөл байдал, авсан арга хэмжээ, ажиллагааны үр дүнг тэмдэглэлд бүрэн тусгана.

8.Цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг

сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцож болно.

9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний

нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахад бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хувийг хавтаст хэргийн хамт хадгална.”

11/30.14 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:

“8.Хэрэг бүртгэлтийн хэргийг xaax саналтай прокурорт шилжүүлсэн

хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд дээд шатны прокурор энэ хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.”

12/30.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргах хугацааг

хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дээд шатны прокурор 14 хүртэл хоногоор сунгаж болно.”

13/31.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Сэжигтэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой

танилцах, гарын үсэг зурах, гардан авахаас татгалзсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүй.”

14/31.14 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт:

“1.4.гадаад улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх

хүсэлт хүргүүлсэн бол.”

15/32.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан

тогтоолыг яллагдагчид танилцуулж, хувийг гардуулна.”

16/32.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

“9.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлтийг

яллагдагчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгнө.”

17/34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалт:

“1.9.нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг

хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй.”

18/35.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэрэгт энэ зүйлийн

1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохдоо өөрийнх нь хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдөхгүй шүүхийн хэлэлцүүлэг явагдах үед шүүх хуралдааны танхимд байлцахгүй байх талаар оролцогчийн гаргасан хүсэлтийг талуудын саналыг харгалзан шийдвэрлэж болно. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох товыг оролцогчид мэдэгдэнэ.”

19/36.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн

шийдвэрийг прокурор, оролцогчид бүрэн танилцуулан, төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгнө.”

20/39.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:

“9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь иргэний

нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “1.5 дахь заалт,” гэсний дараа “31.4,” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хохирогч,” гэсний дараа “гэрч,” гэж, 10.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “оролцож байгаа” гэсний дараа “хохирогч,” гэж, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “шинжээч,” гэсний дараа “сэжигтэн,” гэж, 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “прокурор,” гэсний дараа “яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч,” гэж, 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “баривчлагдсан,” гэсний дараа “эсхүл гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон, эсхүл гэрчийн мэдүүлэг авах үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/1.4 дүгээр зүйлийн 1.20 дахь заалт:

“1.20.“талууд” гэж шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн

урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, санал, хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлах, танилцуулах оролцогч, эсхүл яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг;”

2/5.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт:

“2.4.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд

зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг энэ хуульд заасан журмын дагуу мөрдөгч, прокурор, шүүхэд гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох;”

3/5.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалт:

“2.6.мөрдөн шалгах ажиллагаа дууссанаар мөрдөн

шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны үед хийгдсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон тэмдэглэлтэй хэргийн материалтай танилцах үед төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлан авах, тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлт гаргах;”

4/5.1 дүгээр зүйлийн 2.13 дахь заалт:

“2.13.сэжигтнийг баривчлах, яллагдагч, шүүгдэгчийг

цагдан хорих, бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг

шийдвэрлэхэд оролцох, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болсон мөрдөгч, прокурорын санал, шийдвэрийн үндэслэл, түүний нотлох баримттай танилцах;”

5/7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй

танилцах, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг дууны, дүрсний, дуу-дүрсний болон бусад техник хэрэгсэл ашиглан өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах эрхтэй.”

6/8.2 дугаар зүйлийн 1.8 дахь заалт:

“1.8.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт

дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцаж, төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг хуулбарлаж, хувилж авах эрхтэй;”

7/14.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулан тооцох

ба энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдан хорих үндсэн хугацаанаас хасаж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцно.”

8/14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч,

өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.”

9/16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан

хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шийдвэр гаргана. Хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгана.”

10/31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг

прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө. Төрийн нууцад хамаарах хэргийн яллагдагчаар татах тогтоолыг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахгүйгээр танилцуулна.”

11/32.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг:

“2.Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа

яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг эх хувиар нь танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчид хялбаршуулсан

журмаар шийдвэрлэх хавтаст хэргийн материал танилцуулах хугацаа 7 хүртэл хоногт, бусад хэргийн материалтай ажлын 3-аас доошгүй өдрийн хугацаанд танилцах боломж, нөхцөлөөр хангана. Хавтаст хэргийн материал танилцуулах үндсэн хугацаа 14 хүртэл хоног байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан тус хугацааг мөрдөгч 14 хүртэл хоногоор сунгаж болно.”

12/32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Энэ хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагаа бүрэн

хийгдэж дууссаны дараа мөрдөгч холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.“

13/32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж,

хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.”

14/32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

“8.Өмгөөлөгч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө энэ хуулийн 32.1

дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал, хүсэлтийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргаж болно.”

15/33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:

“9.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор,

өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Прокурор, оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.”

16/34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Хохирогч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч,

яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулна.”

17/34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг

харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна. Шүүх хуралдааныг хойшлуулахад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд энэ хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтална.”

4 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

5.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8, 2.9 дэх заалтын дугаарыг “2.8, 2.9, 2.10” гэж, мөн зүйлийн 2.10, 2.11, 2.12, 2.13, 2.14, 2.15 дахь заалтын дугаарыг “2.11, 2.12, 2.13, 2.14, 2.15, 2.16” гэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “шийдвэртэй танилцах” гэснийг “шийдвэртэй танилцах, шийдвэрийн хувийг авах” гэж, 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хүсэлт гаргах” гэснийг “хүсэлт гаргах, төрийн нууцад хамаарахаас бусад хэсгийг хуулбарлан авах” гэж, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “14.9 дүгээр зүйлд” гэж, 14.10 дугаар зүйлийн “5, 6, 7, 8, 9, 10, 11, 12” дахь хэсгийн дугаарыг “6, 7, 8, 9, 10, 11, 12, 13” гэж, 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “21” гэснийг “30” гэж, 30.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын “гэрчээс” гэснийг “гэрч, сэжигтнээс” гэж, 31.2 дугаар зүйлийн гарчгийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа хийгдэх ажиллагаа” гэснийг “Сэжигтнийг дуудан ирүүлэх ажиллагаа” гэж, 31.3 дугаар зүйлийн гарчгийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах” гэснийг “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах, гардуулан өгөх” гэж, 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн “тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна” гэснийг “энэ зүйлд заасан журмын дагуу оролцогчид танилцуулна” гэж, 34.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “үндэслэл болно” гэснийг “үндэслэл болох ба энэ талаарх мэдээллийг харьяалах прокурорын байгууллага, Монголын

Өмгөөлөгчдийн Холбоонд даруй хүргүүлнэ” гэж, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “1.1-д” гэснийг “1.9-д” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3

дугаар зүйлийн 1.6 дахь заалтын “төлбөрийн чадваргүйн улмаас” гэснийг, 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар” гэснийг, 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн “өмгөөлөгчийн” гэснийг, 32.9 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “яллах дүгнэлт үйлдэх үед” гэснийг, 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж” гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 29, 1218-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1219-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1220-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1221-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1222-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1223-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1224-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1225-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 29, 1226-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 29 (1374)1209–1226-р хуудас