— 1130 —
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 25-ны өдөр хот
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн
7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн “хугацаанд” гэсний дараа “харгалзах тухайн” гэж, мөн зүйлийн 7.6 дахь хэсгийн “зорилгоор” гэсний дараа “болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай
хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
— 1131 —