Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2025 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 25-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд доор
дурдсан агуулгатай 281.6 дахь хэсэг нэмсүгэй:
“281.6.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт
оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсвийн тодотголын төслийг боловсруулахад энэ зүйлд заасан хэлэлцүүлэг хамаарахгүй.”
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.3
дахь заалтын “боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайдын, 20 минутын хотын асуудал эрхэлсэн сайдын, хяналт, үнэлгээний асуудал эрхэлсэн сайдын ажлын албаны,” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8,
14.1.9, 14.1.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай
хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.