Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(1371)
— 1122 —

Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 25-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн

3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.4.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдээс хөгжлийн бодлого,

төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.”

2 дугаар зүйл.Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн

1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хууль тогтоомжийн” гэснийг “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх заалтын “хууль тогтоомж, бодлого,” гэснийг “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг,” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “Хууль тогтоомж, бодлого,” гэснийг “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг,” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаас” гэснийг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс” гэж, 11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 11.1, 11.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын” гэснийг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсгийн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргад” гэснийг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд” гэж, 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсгийн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга” гэснийг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай

хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 26, 1123-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 26 (1371)1122–1123-р хуудас