Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(1371)
— 1124 —

Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 25-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр

зүйлийн 29.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“29.2.Хилийн боомтын Үндэсний зөвлөл нь улсын хил

хамгаалалтын, санхүүгийн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн

Засгийн газрын гишүүн, хилийн хяналтын байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, ложистикийн холбооны төлөөллөөс бүрдэх бөгөөд хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.”

2 дугаар зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр

зүйлийн 29.1, 29.4, 29.5, 29.6 дахь хэсгийн “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо” гэснийг “Хилийн боомтын Үндэсний зөвлөл” гэж, мөн зүйлийн 29.3, 29.11 дэх хэсгийн “Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны” гэснийг “Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай

хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 26, 1125-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 26 (1371)1124–1125-р хуудас