Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(1371)
— 1119 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 25-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн

20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;” гэсний дараа “-Үндэсний баялгийн сангийн асуудал; -төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нэгдсэн бодлого; -төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэлийн асуудал; -хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал;” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтын “-төрийн захиргааны төв байгууллагын шуурхай удирдлага, салбар хоорондын бодлого, зохицуулалтын уялдааг хангах асуудал;” гэсний дараа “-хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал;” гэж, мөн хэсгийн 9 дэх заалтын “-төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөв, санхүүгийн удирдлага болон хяналт;” гэсний дараа “-хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх; -хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт; -хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэл;” гэж, мөн хэсгийн 18 дахь заалтын “-салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;” гэсний дараа “-хотын хэт төвлөрлийг сааруулах асуудал; -нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлогын зохицуулалт; -авто замын түгжрэлийг бууруулах асуудал;” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн

24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “184 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн

20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын “төрийн бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл,” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн

20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5, 6, 7 дахь заалт, 183 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт, 342 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай

хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 26, 1120-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 26, 1121-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 26 (1371)1119–1121-р хуудас