Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(1367)
— 959 —

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр хот

АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 25.7 дахь хэсэг нэмсүгэй:

“25.7.Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ

хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Төрийн мэдээлэл · 2025 · № 22 (1367)959-р хуудас