Журам шинэчлэн батлах тухай № 194
2024 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 27-ны өдөр Дугаар 194 хот
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн
29.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих
сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмын хүрээнд мэргэжлийн болон
техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн дэмжих, эрэлттэй болон тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, салбар дундын дадлагын баазыг бэхжүүлэх арга хэмжээг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.