Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
2023 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.21
дэх заалтын “нохойны” гэснийг “нохой, муурын” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль
хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Moehgo& Folo_ oa HeolI
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠗᠂᠒᠂᠒᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠨᠣᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠨᠣᠬᠠᠢ᠂ ᠮᠤᠤᠷ ᠤ᠋ᠨ » ᢉᠡᠵᠦ
ᠤᠢᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠤᢉᠡᠢ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠪᠦᠷᠢ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
2023 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн
4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтын “хараагүй хүн” гэснийг “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль
хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Moehgo& Folo_ oa HeolI
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠬᠠᠷᠠᠭ ᠠ
ᠤᠢᢉᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ » ᢉᠡᠵᠦ
ᠤᠢᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠤᢉᠡᠢ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨ᠋ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠪᠦᠷᠢ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
2023 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллага Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээдийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор бүртгэж эхэлнэ.
2 дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муурын бичил чипний стандартыг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор тогтооно.
3 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 30 дугаар
зүйлийн 30.1.4-т заасны дагуу нохой, муурын бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журмыг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор баталж, нохой, муурын нэгдсэн бүртгэлийн системийг нэг жилийн дотор хөгжүүлж, ашиглалтад оруулна.
4 дүгээр зүйл.Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч Гэрийн
тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нохой, муурын нэгдсэн бүртгэлийн систем ашиглалтад орсноос хойш зургаан сарын дотор нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ.
5 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 12 дугаар
зүйлийн 12.4 дэх хэсгийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа дагаж мөрдөнө.
6 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллага энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож эхэлнэ.
7 дугаар зүйл.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх
этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор Гэрийн