Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(1356)
— 506 —

Аргачлал батлах тухай № 75

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 75 хот

Аргачлал батлах тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн

27.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлал”-ыг хавсралт ёсоор

баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын

ерөнхий газар (Ц.Ганцэцэг)-т, хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

Засгийн газрын 2024 оны 09 дүгээр

сарын 11-ний өдрийн 75 дугаар

тогтоолын хавсралт

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГАЧЛАЛ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль,

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд энэ аргачлалыг мөрдөнө.

Хоёр.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

2.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн

27.1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан дараах томьёог ашиглан нэмэгдүүлнэ:

Ti=Ti-1+Ti-1*(ХҮӨТi-1+(Иi-2-ХҮӨТi-2))

Тi-тухайн онд нэмэгдсэн тэтгэврийн хэмжээ;

Ti-1-өмнөх оны тэтгэврийн хэмжээ;

ХҮӨТi-1-Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл,

төсвийн төсөөллийг баталсан хуулийн төсвийн хүрээний мэдэгдэлд заасан өмнөх оны хэрэглээний үнийн өсөлтийн түвшин;

ХҮӨТi-2-Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл,

төсвийн төсөөллийг баталсан хуулийн төсвийн хүрээний мэдэгдэлд заасан 2 жилийн өмнөх хэрэглээний үнийн өсөлтийн түвшин;

Иi-2-Үндэсний статистикийн хорооноос зарласан 2 жилийн

өмнөх инфляцын жилийн дундаж түвшин;

i-тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байгаа он.

Тайлбар: Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх томьёоны (Иi-2-ХҮӨТi-2)

үзүүлэлтийг 2025 онд тэг, 2026 оноос эхлэн өмнөх онд шинээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын хувьд тэг байхаар тус тус тооцно.

2.2.Энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээг

нэмэгдүүлсэн дүн дээр Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу олгосон нэмэгдэл (50,000 төгрөг)-ийг нэмж бодно.

2.3.Тэтгэвэр бодох цалинд хэрэглэх итгэлцүүрээр тэтгэврийн

хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ энэ аргачлалд хамаарахгүй.

Гурав.Хяналт, хариуцлага

3.1.Энэ аргачлалын хэрэгжилтэд нийгмийн даатгалын

байгууллага, нийгмийн даатгалын болон нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч хяналт тавина.

3.2.Энэ аргачлалыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль

тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

----о0о----

«Төрийн мэдээлэл» № 11, 509-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 11, 510-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 11 (1356)506–510-р хуудас