Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(1356)
— 499 —

Дүрэм батлах тухай № 54

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 дугаар Улаанбаатар

сарын 28-ны өдөр Дугаар 54 хот

Дүрэм батлах тухай

Өрсөлдөөний тухай хуулийн 14.2-т заасныг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын

дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Дүрэм батлах

тухай” Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД

Засгийн газрын 2024 оны 08 дугаар

сарын 28-ны өдрийн 54 дүгээр

тогтоолын хавсралт

МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монополын эсрэг газар (цаашид “газар” гэх) нь өрсөлдөөний

болон аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль

тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага байна.

1.2.Монополын эсрэг газар нь үйл ажиллагаандаа Засгийн газрын

агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг дагаж мөрдөнө.

1.3.Монополын эсрэг газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 14.10,

14.11-д заасны дагуу бэлгэдэл, зохих журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

Хоёр.Газрын удирдлага

2.1.Газрын дарга, гишүүнийг Өрсөлдөөний тухай хуулийн 17.2-т

заасны дагуу томилж, чөлөөлнө.

2.2.Газрын дарга нь Өрсөлдөөний тухай хуулийн 19 дүгээр зүйл,

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна:

2.2.1.хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

2.2.2.гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь

хяналт тавих.

2.3.Газрын гишүүн нь дараах эрх, үүрэгтэй байна:

2.3.1.энэ дүрмийн 4.1-д заасан асуудлаар санал

боловсруулан хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;

2.3.2.хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан

нэмэлт мэдээлэл, баримт материал шаардан авах, зарчмын зөрүүтэй саналтай бол энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулах;

2.3.3.ажил үүргийн хуваарийн дагуу эрхэлсэн асуудлын

биелэлт, хэрэгжилтийг хариуцаж, үр дүнг хуралдаанд тайлагнах.

2.4.Гишүүн нь нэгжийн дарга, улсын байцаагчийн хуулийн хүрээнд

хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.

2.5.Гишүүн нь шийдвэр гаргахдаа аливаа байгууллагын болон

хувийн ашиг сонирхлын үүднээс хандахыг хориглоно.

2.6.Газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаар газрын албан ёсны

байр суурийг зөвхөн дарга, эсхүл даргын эрх олгосноор орон тооны аль нэг гишүүн илэрхийлнэ.

Гурав.Газрын хуралдаан

3.1.Газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь

хуралдаан байна.

3.2.Хуралдааныг Өрсөлдөөний тухай хуулийн 16.4-т заасны дагуу

хуралдуулна. Хуралдаан нь нийт гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.

3.3.Хуралдааныг газрын дарга, даргын түр эзгүйд түүний томилсон

орон тооны аль нэг гишүүн даргална.

3.4.Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлж, шаардлагатай бол

соронзон бичлэг хийнэ. Тэмдэглэлд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.5.Хуралдаанаас гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

Тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

3.6.Хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 8,

15.1.6, 15.1.7, 15.1.15, 15.1.17 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.7.Энэ дүрмийн 3.6-д зааснаас бусад газрын бүрэн эрхэд

хамаарах асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж болно.

3.8.Хуралдаанд тухайн асуудлыг хариуцсан албан хаагч,

улсын байцаагчаас гадна байгууллага, аж ахуй эрхлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг зөвхөн саналаа хэлэх эрхтэйгээр оролцуулж болно.

3.9.Хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар

олон нийт болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөхгүй.

3.10.Шаардлагатай бол хуралдааны шийдвэрийг эрхэлсэн сайд

нь Засгийн газарт танилцуулна.

Дөрөв.Бусад зүйл

4.1.Газар нь үйл ажиллагаагаа Өрсөлдөөний тухай хуулийн 14.7-д

заасны дагуу жил бүр Засгийн газарт тайлагнана. Газар нь сар бүрийн ажлын тайлангаа дараа сарын 05-ны өдрийн дотор эрхэлсэн сайддаа хүргүүлнэ.

4.2.Газар нь жил бүр төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргана.

----о0о----

«Төрийн мэдээлэл» № 11, 503-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 11, 504-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 11, 505-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 11 (1356)499–505-р хуудас