Жагсаалт шинэчлэн батлах тухай № 96
2024 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 25-ны өдөр Дугаар 96 хот
Жагсаалт шинэчлэн батлах тухай
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.6-д
заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг хавсралт ёсоор шинэчлэн
баталсугай.
2.Нээлттэй өгөгдлийг байгууллагын цахим хуудас болон “Төрийн
нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем”-д тогтоосон хугацаанд байршуулж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг хагас жил тутам
Засгийн газарт танилцуулж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай”
Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.