Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1355)
— 461 —

Журам шинэчлэн батлах тухай № 181

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 01-ний өдөр Дугаар 181 хот

Журам шинэчлэн батлах тухай

Ашигт малтмалын тухай хуулийн 46.2, Эрдэнэсийн сангийн тухай

хуулийн 15.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралт,

“Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Дүрэм, журам

шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН

Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ҮНЭТ МЕТАЛЛ, ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ЖАГСААЛТ

Үнэт металл, эрдэнийн

чулууны ангилал Д/д Монгол нэршил Олон улсын нэршил,

тэмдэг

1 Үнэт металл

1 Алт Gold (Au)

2 Мөнгө Silver (Ag)

3 Платина, платины бүлгийн металлууд:

Палладий,

Иридий, Родий, Рутений,

Осмий

Platinum (Pt),

Palladium (Pd),

Iridium (Ir),

Rhodium (Rh), Ruthenium (Ru),

Osmium (Os)

2

Эрдэнийн чулуу Үнэт чулуу

1 Доржпалам Diamond

2 Маргад Emerald

3 Бадмаараг Ruby

4 Индраанил Sapphire

5 Сувд Pearl

Хагас үнэт чулуу

1 Хувилгаан эрдэнэ Alexandrite

2 Улбар шар, ногоон, нил

ягаан индраанил

Sapphire

3 Эрдэнийн гэрэлт чимэд Precious opal

4 Эрдэнийн жадеит Jadeite

5 Демантоид Demantoid

6 Шпинель Spinel

7 Гэрэлт чимэд Opal

8 Усан биндэръяа Aquamarine

9 Молор Topaz

10 Родолит Rhodolite

11 Халтмар Tourmaline

12 Хризолит Peridot

13 Циркон Zircon

14 Биндэръяа Beryl

15 Кунцит Kunzite

16 Нил эрдэнэ Amethyst

17 Оюу Turquoise

18 Пироп Pyrope

19 Анар Garnet

20 Саран чулуу Moonstone

21 Ногоон мана Chrysoprase

22 Шаргал болор Citrine

23 Ягаан болор Rose quartz

Гоёл чимэглэлийн чулуу

1 Номин Lapis lazuli

2 Жадеит Jadeite

3 Хаш Nephrite

4 Шүр Coral

5 Усан болор Rock crystal

6 Утаат болор Smoky quartz

7 Чароит Charoite

8 Мана, гартаам Agate

9 Амазонит Amazonite

10 Хув Amber

11 Хар мана Onyx

12 Үүрийн туяа Rhodonite

13 Гематит Hematite

14 Галт уулын шил Obsidan

15 Ундрам Aventurine

16 Барын нүд Tiger’s eye

17 Муурын нүд Cat’s eye

18 Шонхорын нүд Hawk’s eye

19 Танзанит Tanzanite

20 Ногоолин Malachite

21 Родохрозит Rhodochrosite

Өнгөлгөөний чулуу

1 Хас Jasper

2 Боржин Granite

3 Чулуужсан мод Fossilized wood

4 Гантиг Marble

5 Байгалийн шил Moldavite

6 Хайлуур жонш Fluorite

7 Баргилт Agalmatolite

Тайлбар: Жагсаалтад нэр дурдагдаагүй чулууг ижил шинж

чанартай чулууны адилаар тооцно.

Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ҮНЭТ МЕТАЛЛ, ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ СОРЬЦ,
ЧАНАРЫГ ТОГТООХ, БҮРТГЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд сорьц тогтоох

шинжилгээ хийх, баталгаажуулах, эрдэнийн чулууг тодорхойлж гэрчилгээ олгох, үнэт металл хайлж гулдмайлах, тэдгээрийг бүртгэх болон энэ үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд сорьц тогтоох

шинжилгээ хийх, баталгаажуулах, эрдэнийн чулууг тодорхойлж гэрчилгээ олгох, үнэт металлыг хайлж гулдмайлах ажлыг сорьцын хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллага” гэх), сорьц тогтоох шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.

1.3.Энэ журмын 1.2-т заасан байгууллагуудын Үнэт металлын

сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох лабораториуд нь Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн байна.

1.4.Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа

сорьцын баталгааны тэмдэг бүхий, үйлдвэрлэгчийн барааны болон тухайн улсын сорьцын баталгааны тэмдэгтэй, эсхүл Олон улсын сорьцын байгууллагуудын холбоо (IAAO)-ны гишүүн орны сорьцын баталгааны тэмдэг бүхий эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлээс бусад импортын эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэл нь сорьцын баталгаагүйд тооцогдоно.

1.5.Сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын улсын

байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сорьцын баталгаатай импортын эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлд гаалийн бүрдүүлэлт хийнэ.

1.6.Сорьцын баталгаагүй импортын эрдэнэс, тэдгээрээр хийсэн

эдлэлийг гаалийн байгууллагын албан тушаалтны хяналтад сорьцын баталгаажуулалт хийлгэсний дараа гаалийн бүрдүүлэлт хийнэ.

Хоёр.Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлээс дээж авах, сорьц тогтоох шинжилгээ хийх, баталгаажуулах, дээжийн

үлдэгдлийг хадгалах, буцаан олгох

2.1.Эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлээс дээж авах, сорьц

тогтоох шинжилгээ хийх, эрдэнэсийг баталгаажуулах, дээжийн үлдэгдлийг буцаан олгох үйл ажиллагааг энэ журмын 1.2-т заасан байгууллагуудын лабораторид хийж гүйцэтгэнэ. Лаборатори нь сорьц тогтоох шинжилгээний дүнг сорилтын үр дүнгийн хуудсаар баталгаажуулна.

2.2.Сорилтын үр дүнг Монголбанк, арилжааны банкуудад

цахимаар илгээж болно. Шинжилгээнд дээж авсан, дээжийн үлдэгдлийг буцаан олгосон, шинжилгээ хийж баталгаажуулсан тухай мэдээллийн санд бүртгэж, бүртгэл хөтөлнө.

2.3.Сорьц тогтоох шинжилгээний дээжийг эрдэнэс, тэдгээрээр

хийсэн эдлэлийн үндсэн хайлшийг төлөөлж чадах хэсгээс дараах байдлаар авна:

2.3.1.үнэт металлын гулдмай болон томоохон цул

эдлэлээс өрөмдөж, хөндий болон нарийн хийцтэй эдлэлийн бүрдэл болох жижиг хэсгээс, задгай утасны хоёр үзүүрээс, ороолттой утасны задгай талын үзүүрээс хоорондоо 1 метр зайтай хэсгээс, дэвтэрлэсэн хуудас үнэт металлын аль нэг хуудаснаас, хэт жижиг бутархай, нунтаг байдалтай бол хэсгүүдийг нэгтгэн хайлуулсны дараа тус тус тасалж дээж;

2.3.2.10000 граммаас дээш жинтэй гулдмайн дээд болон

доод талын хоёр өнцгийн диагоналийн уртын дөрөвний нэгтэй тэнцэх хэсгээс цутгамлын зузааны хоёрны нэг хүртэл гүн өрөмдөж, цутгамлын дээд болон доод талаас солбиж тус бүр хоёр дээж;

2.3.3.100-10000 грамм хүртэл жинтэй гулдмайн дээд доод

талын хоёр булангийн диагоналийн уртын дөрөвний нэгтэй тэнцэх хэсгээс гулдмайн зузааны хоёрны нэг хүртэл гүн өрөмдөж цутгамлын дээд, доод талаас солбиж тус бүр нэг дээж;

2.3.4.100 грамм хүртэл жинтэй гулдмай, цутгамал буюу

бүхэл хэсгийн голд нь өрөмдөж нэг дээж;

2.3.5.түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлд сорьц тогтоох

шинжилгээг өмчлөгчийн зөвшөөрлөөр түүний далд хэсгээс эх төрх, бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй байдлаар дээж.

2.4.Сорьц тогтоох химийн шинжилгээг Үндэсний итгэмжлэлийн

байгууллагаар итгэмжлэгдсэн сорилт туршилтын лабораторид

итгэмжлэлийн хүрээн дэх батлагдсан аргаар, үндэсний болон байгууллагын стандартын дагуу хийнэ.

2.5.Дотоодын үйлдвэрлэгчдийн эрдэнэс, тэдгээрээр хийсэн

эдлэлийг сорьц тогтоох шинжилгээнд хамруулж баталгаажуулна. Тухайн эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлд эрх бүхий байгууллагаас олгосон үйлдвэрлэгчийн барааны тэмдэг дарагдсан байна.

2.6.Хүн, хуулийн этгээдээс сорьц тогтоолгохоор ирүүлсэн гулдмай

бүрд, үнэт металлаар хийсэн эдлэлийн нэг төрлийн 100 ширхэг тутмаас 1 ширхэгт, нэг төрлийн эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэл нь 100 ширхэгт хүрэхгүй байвал 1 ширхэгт тус тус химийн шинжилгээ хийнэ. Химийн шинжилгээнд хамрагдаагүй үлдсэн эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг багажит шинжилгээнд хамруулна. Багажит шинжилгээний үр дүн нь химийн шинжилгээний үр дүнгээс зөрүүтэй гарсан тохиолдолд эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг дахин ялгаж химийн шинжилгээнд хамруулж, баталгаажуулна.

2.7.Сорьц тогтоох химийн шинжилгээний үр дүнг үндэслэн

эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлд сорьцын баталгааны тэмдгийг дарж баталгаажуулна.

2.8.Сорьцын баталгааны тэмдгийг 2 жил тутамд шинэчлэн зохих

нууцлал бүхий өөрчлөлт оруулна.

2.9.Үнэт металлаар хийсэн эдлэлийн сорьцын зөрүү 2-оос илүүгүй

байна. Тухайн эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийн шинжилгээний үр дүн стандарт (ISO 9202)-д заасан тохирох сорьцод хүрэхгүй тохиолдолд дараах арга хэмжээг авна:

2.9.1.үйлдвэрлэгч, импортлогч хүсвэл тухайн сорьцод

хамгийн ойр байгаа бага сорьцоор баталгаажуулах, эсхүл битүүмжлэн үл борлуулах нөхцөлтэйгөөр буцаана;

2.9.2.тохирох сорьцод хүрэхгүйгээс гадна стандартын

шаардлага хангаагүй, Оюуны өмчийн хууль тогтоомж зөрчсөн, бусдын үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг дарсан зэрэг тохиолдолд дахин ашиглах боломжгүй болгоно.

2.10.Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах алт, мөнгөн гулдмайн

сорьц тогтоох шинжилгээний дээжийн үлдэгдлийг энэ журмын 2.1-д заасан эрх бүхий байгууллагын сорьц тогтоох лабораторид битүүмжлэн лацдаж, зориулалтын нөхцөлд түр хугацаагаар хадгална. Эрдэнэсийг битүүмжлэх, түүний дээжийг хадгалах, буцаан олгох журмыг сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллага баталж, хэрэгжүүлнэ.

2.11.Эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийн шинжилгээнд авсан

дээжийн үлдэгдлийг сорилтын үр дүнгийн хуудасны хамт хуулийн этгээд, иргэнд буцаан олгоно.

Гурав.Эрдэнийн чулууг тодорхойлох

3.1.Эрдэнийн чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч,

арилжаалагч иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 1.2-т заасан байгууллагуудаар эрдэнийн чулууг тодорхойлуулж, энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан “Эрдэнийн чулууны гэрчилгээ” авна.

3.2.Эрдэнийн чулуун эдлэл эзэмшигч хүсвэл өөрийн эрдэнэс,

тэдгээрээр хийсэн эдлэлд эрдэнийн чулууны гэрчилгээ авч болно.

3.3.Нэг төрлийн их хэмжээтэй таримал (synthetic), хиймэл,

дуураймал (imitations) чулуу, чулуун шигтгээг хуулийн этгээд, иргэний хүсэлтийн дагуу тодорхойлох тохиолдолд тухайн чулууны засалтын хэлбэр, хэмжээгээр нь төрөлжүүлэн ялгаж, тэдгээрээс төлөөлүүлэн дээж авч тодорхойлон шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагч дүгнэлт гаргана.

3.4.Гэрчилгээг олгохдоо эрдэнийн чулууны шинжээч цахим

мэдээллийн санд бүртгэж, бүртгэлийн дугаар бүхий үнэт цаасан дээр хэвлэн өгнө.

3.5.Эрдэнийн чулууны гэрчилгээний үнэн зөв болохыг уг чулуу,

эдлэлийг тодорхойлсон шинжээч, лаборатори хариуцна.

3.6.Эрдэнийн чулууны гэрчилгээ нь зөвхөн тухайн үед

тодорхойлуулсан чулуу, чулуун эдлэлийн хувьд хүчинтэй байх бөгөөд уг гэрчилгээг өөр чулуу, эдлэлд ашиглахыг хориглоно.

3.7.Дотоодын гоёл чимэглэлийн үйлдвэр нь эрдэнэс, тэдгээрээр

хийсэн эдлэлд суулгах шигтгээг эдлэлд суулгахаас өмнө тодорхойлуулна.

Дөрөв.Үнэт металлыг хайлж гулдмайлах

4.1.Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах үнэт металлыг энэ

журмын 1.2-т заасан байгууллагууд хайлж гулдмайлна. Гулдмайн хэмжээ 12.5 кг-аас илүүгүй байна.

4.2.Үнэт металл хайлсан байгууллага энэ журмын 2 дугаар

хавсралтаар баталсан “Үнэт металл хайлсан тухай акт” үйлдэж, тухайн иргэн, хуулийн этгээдийн гулдмайн дугаарыг гулдмай тус бүрийн баруун дээд буланд тэмдэглэнэ.

Тав.Эрдэнэсийн бүртгэл

5.1.Үнэт металл олборлогч хуулийн этгээд нь олборлосон үнэт

металлын мэдээг энэ журмын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу бүртгэл хөтөлнө.

5.2.Хуулийн этгээд нь үнэт металл олборлолтын тухайн жилийн

тайланг энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж, Үнэт металл олборлолтын бүртгэлийн хамт дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагаар хянуулж, баталгаажуулна.

Зургаа.Ажил, үйлчилгээг цахимжуулах

6.1.Үнэт металлын сорьц тогтоосон сорилтын үр дүнг Монголбанк

болон арилжааны банкуудад илгээх, мэдээллийн сан ажиллуулах, ажил үйлчилгээний захиалга, дарааллыг хүлээн авах, бүртгэх зэрэг ажил, үйлчилгээг цахимжуулж, цахимаар үзүүлж болно.

Долоо.Бусад зүйл

7.1.Сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын улсын

байцаагч, шинжээч, ажилтан үүрэгт ажлаа буруу хийсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

7.2.Энэ журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтан, иргэдэд

холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сорьцын хяналтын улсын байцаагч хариуцлага хүлээлгэнэ.

----о0о----

Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг

тогтоох, бүртгэх журмын 1 дүгээр хавсралт

ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ГЭРЧИЛГЭЭ

Certiи cate of gemstone

Тодорхойлсон үр дүн

Identiи cation results

Хэлбэр

Shape

Өнгө

Color

Засалт

Cut

Хэмжээ

Dimension

Жин

Mass

Тэмдэглэл

Remarks Огноо:.....................

/Эрдэнийн чулууны шинжээчийн

нэр, гарын үсэг, тэмдэг/

Чулууны

зураг QR код

Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг

тогтоох, бүртгэх журмын 2 дугаар хавсралт

ҮНЭТ МЕТАЛЛ ХАЙЛСАН ТУХАЙ АКТ № …

--------------------------------------- --------------------------------------

/Байгууллагын нэр/ /Үнэт металл хайлсан газар/

Огноо: ......................................

№ Үнэт

металлын нэр

Хайлалтын

өмнөх жин

Хайлалтын

дараах жин

Хайлалтаас эргүүлж

авсан шаар (шлак)-ын

жин

Хайлалтын хорогдол Тайлбар

1 2 3 4 5 6 7

Тайлбар: Гулдмай тус бүр дээр хайлалтын дугаар тавина.

Үнэт металл хайлагч: --------------------------------------------------------------------

Үнэт металл хайлахад байлцсан иргэн,

хуулийн этгээдийн төлөөлөл: -----------------------------------------------------------------------

Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг

тогтоох, бүртгэх журмын 3 дугаар хавсралт

ҮНЭТ МЕТАЛЛ ОЛБОРЛОЛТЫН ЖУРНАЛ

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр:

Үнэт металл олборлосон аймаг, сум, ордын нэр:

Лицензийн дугаар:

(жин граммаар)

¹

Он,

сар,

өдөр

Угаах

төхөөрөмжийн

нэр

Металлтай

элсний

хэмжээ

(хүдрийн

хэмжээ)

Анхны

угаалгын

дараах

металлын

жин

Анхны боловсруулалт

хийсний дараах

Өссөн дүнгээр

металлын жин

Комиссын гишүүдийн

гарын үсэг Металлын

жин

Хар

шлихийн

жин

Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг

тогтоох, бүртгэх журмын 4 дүгээр хавсралт

ҮНЭТ МЕТАЛЛ ОЛБОРЛОЛТЫН ЖИЛИЙН ТАЙЛАН

-----------------------------------------------------------

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр:

Регистрийн дугаар: ..................................

Огноо: ......................................................

(жин граммаар)

¹

Олборлолт Боловсруулалт Лабораторийн

шинжилгээ

Үлдэгдэл

Тайлбар

Олборлосон

хугацаа

... сарын ... өдрөөс

... сарын ... өдөр

Угаалгын дараах

жин (хүдрийн хэмжээ)

Үүнээс ялгасан хар

шлихийн жин

Комиссын актаар хүлээн авсан жин

Металл хайлсан байгууллагын нэр

Хайлалтын дараах

гулдмайн тоо

Хайлалтын өмнөх

жин

Хайлалтын дараах

жин

Хайлалтын

хорогдол

Тогтоосон сорьц

Тогтоосон сорьцын

металлын жин

Эрдэнэсийн

санд, худалдсан

он, сар, өдөр

Гулдмайн

хувийн дугаар

Бохир жин

999,9 сорьцод

шилжүүлэн тооцсон жин

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18

Тайлан гаргасан: Тайланг хүлээн авсан:

Байгууллагын дарга, захирал ………............... Дарга ...........……

Тамга Ерөнхий нягтлан бодогч ………….................... Тамга

Үнэт металл хүлээн авах комисс ....................... Улсын байцаагч …....................................

«Төрийн мэдээлэл» № 10, 473-р хуудасны скан

Gold (Au)

Silver (Ag)

Diamond

Emerald

Ruby

Sapphire

Pearl

Alexandrite

Precious opal

Sapphire

Osmium (Os)

Ruthenium (Ru)

Rhodium (Rh)

Iridium (Ir)

Palladium (Pd)

Platinum (Pt)

Jadeite

Demantoid

Spinel

Opal

Aquamarine

Topaz

Rhodolite

Tourmaline

Peridot

Zircon

Beryl

Kunzite

Amethyst

Turquoise

Pyrope

Garnet

Moonstone

Chrysoprase

Citrine

Rose quartz

Lapis lazuli

Jadeite

Nephrite

Coral

Rock crystal

Smoky quartz

Charoite

Agate

Amazonite

Amber

Onyx

Rhodonite

Hematite

Obsidan

Aventurine

Tiger's eye

Cat's eye

Hawk's eye

Tanzanite

Malachite

Rhodochrosite

Jasper

Granite

Fossilized wood

Moldavite

Marble

Fluorite

Agalmatolite

«Төрийн мэдээлэл» № 10, 477-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 478-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 479-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 480-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 481-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 482-р хуудасны скан

Certificate of gemstone

Identification results

Shape

Color

Cut

Dimension

QR

Mass

Remarks

«Төрийн мэдээлэл» № 10, 484-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 485-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 486-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 10 (1355)461–486-р хуудас