Үзэл баримтлал батлах тухай № 176
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 24-ний өдөр Дугаар 176 хот
Үзэл баримтлал батлах тухай
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10
дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.3.4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын
хөтөлбөрийн үзэл баримтлал”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн сургуулийн өмнөх болон
ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, турших, хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, зохион байгуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар тогтоолын хавсралт
(2024-2036)
1.1.Хууль, эрх зүйн үндэслэл, шаардлага
Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан
нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д Монгол Улсын иргэний “сурч боловсрох эрх”-ийг баталгаажуулан хуульчилсан. Түүнчлэн, 2015 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар хэлэлцэж баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрт “Бүх түвшинд тэгш, чанартай боловсрол олгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” зорилгыг боловсролын салбарт дэвшүүлжээ.
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн нэг чухал хэмжээс нь
хүний хөгжил бөгөөд улс орны засаглал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол цөм, хөдөлгөгч хүч нь болохын хувьд Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг баталж, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэ бодлогын 2.1-д “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн байна.
Мөн 2021-2030 онд хэрэгжүүлэх Боловсролын салбарын хөгжлийн
дунд хугацааны төлөвлөгөөнд “Монгол Улсын иргэний хөгжлийн хэрэгцээг хангахуйц чанартай, нээлттэй, тэгш хүртээмжтэй, уян хатан боловсролын үйлчилгээнд тулгуурлан, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дижитал технологийн эринд ажиллаж амьдрах, нийгмийн идэвхтэй оролцоо бүхий, тасралтгүй хөгжих чадамжтай, эрүүл иргэнийг цогцоор хөгжүүлэх”-ээр заажээ.
Дээрх зорилго, зорилтын хүрээнд боловсролын хөгжлийн олон
улсын чиг хандлага, өөрийн улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсролын зорилгыг шинэчлэх, хувьсан өөрчлөгдөж
байгаа дэлхий ертөнцөд шинээр бий болж буй өргөн боломж, түүний
дотор технологийн дэвшлийг ашиглан мэдлэг, боловсрол эзэмших арга хэлбэрийг уян хатан, тэгш, хүртээмжтэй хөгжүүлэхийн зэрэгцээ бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монгол хэл, түүх соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах бодит хэрэгцээ, шаардлага нэмэгдсээр байна.
Иймд Боловсролын ерөнхий хуулийн 14.3-т “Сургуулийн өмнөх
боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын хөтөлбөр, агуулгатай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна” гэж, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.1-д “Сургалтын хөтөлбөр үзэл баримтлалтай байх бөгөөд уг үзэл баримтлалыг Боловсролын ерөнхий хуулийн 23.3-т заасан Боловсролын үндэсний зөвлөл хэлэлцэж, Засгийн газар батална” гэж тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т “Бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэх.” гэж заасан Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд үндэсний сургалтын хөтөлбөрүүдийн залгамж холбоотой, тогтвортой байх нөхцөлийг хангах зорилгоор “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ыг батлан мөрдүүлэх хууль зүйн шаардлага үүсэж байна.
1.2.Практик шаардлага
Үндэсний болон олон улсын боловсролын үзэл баримтлал,
сургалтын хөтөлбөр, стандартын өөрчлөлт, шилжилтийг судалж үзэхэд хөгжлийнхөө явцад шинэчлэгдэн тэсч үлдэх (1959-1978), техник, технологийн хөгжилд чиглэх (1976-1996), чадамжид суурилах (1997-2024), улмаар үндэсний хөгжлийн зорилтуудтай уялдуулах зэрэг нийтлэг чиг хандлага ажиглагдаж байна.
Монгол Улсын хувьд нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд
шилжсэнээс хойш сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын цөөнгүй хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн боловч тэдгээрийг нэгдсэн үзэл баримтлалын хүрээнд боловсруулж, хэрэгжилтийг тогтвортой хангах санхүү, төсөв болон багшийн хөгжлийн урьдач нөхцөлийг хангалттай бэлтгэж чаддаггүй байсан нь сорилт, бэрхшээл болж ирсэн.
Энэ нь Монгол Улсын нийгмийн суурь болсон хүний хөгжилд
сөрөг нөлөө үзүүлж, хүний нөөцийн бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдал бий болоход нөлөөлсөн гэж үзэх үндэс байгааг 2018-2023 онд хийсэн үндэсний болон олон улсын судалгааны баримтуудаас үзэж болно. Тодруулбал,
Монгол Улсын үйлдвэрлэлд нэвтэрч буй технологийн дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны үр дүн суралцагчдад орчин үеийн ажиллах хүчинд шаардлагатай болж буй технологийн болон дижитал чадвараас гадна асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, харилцах, багаар ажиллах, дасан зохицох зэрэг зөөлөн чадварт сургах, эдийн засаг, санхүүгийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа, аж ахуй эрхлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, улмаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангах шаардлагатайг харуулж байна1.
Технологийн дэвшил, хүний хөгжлийн онцлог, хэрэгцээтэй
уялдуулан хүн болохуй, суралцахуйн олон янзын, олон талт арга замыг тусгасан хөтөлбөрийг хөгжүүлж, хэрэгжүүлэх шаардлага нэгэнт бий болсон байна.
2023 оны судалгаагаар 6 настай суралцагчийн сургуульд
бэлтгэгдсэн байдал 72.3 хувь2, ерөнхий боловсролын 2 дугаар ангийн суралцагчийн унших чадвар 41.4 хувь, математикийн чадвар 49 хувь3, дунд ангийн суралцагчийн монгол хэлний түвшин 50.5 хувь, математик 34.8 хувь, англи хэл 26.3 хувь, физик 26.1 хувьтай4 байгаа нь үндэсний сургалтын чанарыг дээшлүүлэх онцгой шаардлагатайг илтгэж байна.
Цаашид хүүхэд, залуучуудын суурь чадамж, тэр дундаа тоо
тоолол, бичиг үсэг, мэдээлэл харилцаа, технологийн чадамжийг хөгжүүлэх, цар тахал болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй сурлагын хоцрогдлыг нөхөх зайлшгүй шаардлага үүссэний зэрэгцээ дижитал төрмөл хэмээгдсэн шинэ үеийнхний өвөрмөц онцлог, мэдээллийн технологийн ололтод тулгуурлан хувь хүний ялгаатай хэрэгцээ, суралцахуйн хэв маягт тохирсон уян хатан, олон хувилбарт сургалтын хөтөлбөрийн шинэчлэл чухал болж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын сургалтын хөтөлбөрт туссан чадамжийг олон улсын түвшинд хэрэгжүүлж байгаа ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн нийтлэг чадамжийн үзүүлэлтүүдтэй харьцуулж үзэхэд5, эрсдэл хүлээх, зөрчилдөөнийг шийдвэрлэх, дасан зохицох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, нийгэм ба улс төрийн үзэл санаанд суурилж иргэний амьдралд
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт. (2023). Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлан /зөвлөмж хэсэг/
2 Боловсролын үнэлгээний төв (2022). Нэгдүгээр ангийн суралцагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний эцсийн тайлан.
3 Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын чанарын шинэчлэл төсөл. (2023). Бага ангийн сурагчдын унших, математикийн чадварын үнэлгээний үр дүн.
4 Боловсролын үнэлгээний төв. (2019). Суурь боловсролын чанарын үнэлгээний судалгааны тайлан.
5 Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн. (2022). Сургалтын хөтөлбөрт туссан чадамжийн шинжилгээний тайлан.
оролцох, ардчилсан оролцоонд үүрэг хүлээх, хувийн болон нийгмийн хариуцлага, тууштай байдал зэрэг чадварыг цаашид сургалтын хөтөлбөрт нэмж тусгах нь зүйтэй гэсэн үр дүн гарчээ.
Сурах бичигт хийсэн шинжилгээгээр6 нийгэм, эдийн засгийн
хөгжил, онцлог, дархан цаазат ба дурсгалт газар, байгалийн нөөц баялаг, хүмүүн хийгээд байгалийн харилцааны үнэт зүйл, эдийн засаг болон улс төрийн үнэт зүйл эзэмшүүлэхэд чиглэсэн агуулга хангалтгүй, танин мэдэхүйн дээд эрэмбийн сэтгэх чадварыг дэмжсэн дасгал даалгавар багатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын судалгааны
үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн шинжилгээний үр дүнгээр сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн ижил дүгнэлтэд хүрсэн байна.
Суралцагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөр (ПИСА-2022) -ийн7
үр дүн (математик - 425, байгалийн ухаан - 412, унших чадвар - 378 оноотой үнэлэгдсэн) ч манай улс ерөнхий боловсролын сургалтын чанараа ахиулах зайлшгүй шаардлагатайг илтгэж байна.
Энэ бүхнийг дүгнэвэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл
давтамжтай хийгдэж ирсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байгааг харуулж байна.
Суралцагчдын академик гүйцэтгэлээс гадна тэдний өв тэгш
хөгжил, төлөвшилд анхаарал хандуулж, суралцагч бүр өөрийн гэсэн суралцах арга барилтай, сургуульд элсэх үед өмнөх мэдлэг, чадвар, хандлага нь харилцан адилгүй байдгийг хүлээн зөвшөөрсөн сургалтын арга зүйг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2023 онд шинэчлэн баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын тухай хуульд “Сургалтын хөтөлбөр нь үзэл баримтлалтай байна” гэж зааж, түүнийг Боловсролын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газар батлахаар хуульчилсан нь сургалтын хөтөлбөрийн чанар, тогтвортой байдлыг хангах эрх зүйн нэн чухал зохицуулалт болсон билээ.
6 Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл.(2021). Ерөнхий боловсролын сурах бичигт хийсэн шинжилгээний дүнгийн тайлан. 7 Эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага, Боловсрол, шинжлэх ухааны яам. (2022). “ПИСА-2022” Үндэсний тайлан-Монгол Улс.
Хэдийгээр боловсролыг хөгжүүлэх үзэл баримтлал, сургалтын
хөтөлбөрийн талаарх онол, олон улсын туршлага нилээд байвч Монгол Улсын засаглалын хэлбэр, эдийн засгийн бүтэц, газар нутаг, нүүдэлчин амьдрал, монгол хүний сэтгэлгээний хэв шинж зэрэг үндэсний онцлогт тулгуурласан сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын арга зүй, технологи, тэдгээрийн удирдлага, зохицуулалтыг сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалдаа тодорхой тусгах, нарийвчлан томьёолох нь чухал ач холбогдолтой төдийгүй цаашид тогтвортой хөгжих үндсэн суурь бүрдэнэ гэж үзэж байна.
Иймд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын
хөтөлбөрийг нэгдсэн үзэл баримтлалтайгаар, олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага, монгол хүний онцлог шинжид тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хувь хүний хэрэгцээтэй уялдуулан боловсруулах нь цаашид хүний хөгжлийг хангах, улмаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь нөхцөл болно гэж үзэж байна.
2.1.Үзэл баримтлалын зорилго
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын
хөтөлбөр (цаашид “сургалтын хөтөлбөр” гэх)-ийн үзэл баримтлалын зорилго нь суралцагчийн эзэмших чадамжийг тодорхойлж, эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, судлагдахууны хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, арга зүй, үнэлгээний нийцтэй байдлыг харгалзан боловсруулах үйл ажиллагааг чиглүүлэхэд оршино.
2.2.Монгол суралцагчийн эзэмших чадамж
Сургалтын хөтөлбөрөөр сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын зорилгод нийцсэн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийн цогц чадамжийг Монгол суралцагчид эзэмшүүлэх бөгөөд чадамж нь дараах суурь болон ерөнхий чадамжаас бүрдэнэ.
Суурь чадамж
- Эх хэл, бичиг үсэг - Математик - Шинжлэх ухаан (байгалийн ба нийгмийн) - Компьютерын ухаан ба цахим технологи - Англи хэл болон бусад гадаад хэл - Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдал
Ерөнхий чадамж
- Бүтээлчээр, шүүн тунгаах сэтгэлгээ - Суралцах арга барил - Харилцаа, хамтын ажиллагаа - Нийгэм, сэтгэл хөдлөлийн хөгжил - Тогтвортой хөгжил - Үндэсний болон дэлхийн өв соёл
Чадамж нь Боловсролын ерөнхий хуулийн 14.2-т заасан
мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц, түүний түвшинг тодорхойлох үзүүлэлтэд нийцсэн байх бөгөөд тэдгээрийг боловсролын түвшин, шатлал, анги бүрд залгамж холбоотой, тасралтгүй хөгжүүлнэ.
2.3.Хамрах хүрээ
Энэхүү үзэл баримтлал нь сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын сургалтын хөтөлбөр, түүний бүтэц, боловсруулахад тавих шаардлага, хэрэгжүүлэх арга зам болон хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээг хамарна.
3.1.Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад баримтлах зарчим
Сургалтын хөтөлбөр нь зорилго, зорилт, агуулга, арга зүй, үнэлгээ,
сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичиг байна. Сургалтын хөтөлбөр нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинтэй, тус бүрд нь хамаарах судлагдахууны хөтөлбөртэй байна. Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан байна.
Сургалтын хөтөлбөр нь Сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын тухай хуулийн 8.2, 9.2-т заасан агуулгыг багтаасан дараах суралцахуйн хүрээ8-тэй байна:
a)Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийн хөгжлийг хангахын тулд
хэл яриа, нийгэмшил, математик ба цахим технологийн энгийн төсөөлөл, байгаль, нийгмийн орчин, урлаг ба бүтээлч үйл ажиллагаа, хөдөлгөөн, эрүүл мэнд;
б)Ерөнхий боловсролын түвшинд монгол хэл, математик,
байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, урлаг, технологи, биеийн тамир, эрүүл мэнд;
8 Суралцахуйн хүрээ нь ижил төстэй зорилго бүхий судлагдахууны бүлэг юм. Жишээлбэл, “нийгмийн ухаан” гэсэн суралцахуйн хүрээнд газар зүй, түүх, иргэншил, эдийн засаг/худалдаа, философи, социологи зэрэг багтана (UNESCO IBE. 2011).
Зураг 1.Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн хүрээ ба судлагдахуун
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын
хөтөлбөрт Боловсролын ерөнхий хуулийн 14.4-т заасан агуулгыг заавал тусгах бөгөөд тухайн агуулгын хүрээнд суралцагчийн зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг тодорхойлж, үзэл баримтлалын 2.2-т заасан чадамжийг хөгжүүлэхэд чиглэнэ.
Сургалтын хөтөлбөрийг боловсролын дараах түвшин, шатлал,
ангийн онцлогийг харгалзан судлагдахуун бүрээр боловсруулна.
Хүснэгт 1.Боловсролын түвшин, шатлал, анги
Нас Түвшин Шатлал Анги Сургалтын хөтөлбөр
15-18 Бүрэн дунд боловсрол
12 дугаар анги
Ахлах ангийн сургалтын
хөтөлбөр 11 дүгээр анги
10 дугаар анги
11-14 Суурь
боловсрол
Дунд ангийн
төгсгөл
9 дүгээр анги
Дунд ангийн сургалтын
хөтөлбөр
8 дугаар анги
Дунд ангийн
эхлэл
7 дугаар анги
6 дугаар анги
6-10 Бага
боловсрол
Бага ангийн
төгсгөл
5 дугаар анги
Бага ангийн сургалтын
хөтөлбөр
4 дүгээр анги
3 дугаар анги
Бага ангийн
эхлэл
2 дугаар анги
1 дүгээр анги
2-5
Сургуулийн
өмнөх
боловсрол
Бэлтгэл бүлэг
Сургуулийн өмнөх
боловсролын сургалтын
хөтөлбөр
Ахлах бүлэг
Дунд бүлэг
Бага бүлэг
Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн цахим технологийн энгийн
төсөөлөл, бага боловсролоос эхлэн компьютерын ухааныг судална. Бага боловсролын төгсгөл шатлалаас англи хэл, суурь боловсролд бусад гадаад хэлийг сонголттой судална.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн
20.6-д заасны дагуу ахлах ангийн сургалтын хөтөлбөр сонгон судлах төрөлтэй байна. Сонгон судалсан сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг үндэслэн ахлах ангийн суралцагчдад хөдөлмөрийн зах зээлд гарах нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын
хөтөлбөрийг боловсруулахад Боловсролын ерөнхий хуулийн 5.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
-Монгол хэл, сэтгэлгээ, түүх, соёл, өв уламжлал болон
дэлхийн өв соёл, үнэт зүйлд суурилах;
-Насан туршийн суралцахуйг дэмжсэн байх -Суралцагч
бүрийн насан туршдаа суралцах үндэс суурийг бүрдүүлэх, тэдний авьяас чадвар, чадамжийг таньж мэдэх, хөгжүүлэх, бие даан амьдрах, амжилтад хүрэх боломжийг нээх;
-Хүмүүнлэг байх -Суралцагч бүрийн эрхэм чанарыг ойлгох,
хүндэтгэх, тэдний эрхийг хангах, хамгаалах хүмүүнлэг үзэл санаанд суурилах;
-Тэгш хамруулах, ялгаатай хэрэгцээг хүндэтгэх -Хэнийг ч
орхихгүй байх, суралцагчийн ялгаатай хэрэгцээнд тохируулах боломж нөхцөлийг хангасан байx;
-Багшлахуй, суралцахуйн нэгдлийг хангах -Заахаас илүү
суралцахуйд, өрсөлдөхөөс илүү хамтрахад чиглэсэн, олон хэл, цахим технологи ашиглаж шинэ мэдлэг бүтээх, бодит асуудалд суурилсан утга учиртай суралцахуйг дэмжсэн, суралцахуйн баяр баясал, үнэ цэнийг суралцагчдад мэдрүүлэхүйц багшлахуй, суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
-Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан
байх-Өөрчлөлтөд дасан зохицох, сорилт бэрхшээлийг даван туулах, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлийг төлөвшүүлэх;
-Хамтын ажиллагаанд суурилсан байх -Суралцагч болон
багшийг аюулгүй, таатай орчинд сурч хөгжих, ажиллах нөхцөлөөр хангах, сургалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглах боломжийг бүрдүүлэх, сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангаx.
3.2.Сургалтын болон судлагдахууны хөтөлбөрийн нийтлэг бүтэц,
боловсруулахад тавих шаардлага
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшний
сургалтын хөтөлбөр нь дараах нийтлэг бүтэцтэй байна:
-Түвшний ерөнхий зорилго;
-Тухайн түвшний суралцахуйн үр дүн;
-Суралцахуйн хүрээ тус бүрд суралцагчийн эзэмших
чадамжийн түвшинчилсэн тодорхойлолт;
-Заавал тусгах болон орон нутаг, сургуулийн онцлогтой судлах
агуулгын хүрээ;
-Суралцахуйн үндсэн онол, арга зүй;
-Суралцагчийн үнэлгээнд баримтлах ерөнхий чиглэл;
-Сургалтаас гадуурх үйл ажиллагааны ерөнхий хүрээ.
Судлагдахууны хөтөлбөр нь дараах нийтлэг бүтэцтэй байна:
-Судлагдахууны хөтөлбөрийн зорилго;
-Анги бүрийн суралцахуйн үр дүн - суралцахуйн зорилт;
-Анги бүрээр гаргасан тухайн судлагдахуунаар эзэмших
чадамжийн тодорхойлолт;
-Агуулга (агуулгын залгамж холбоо бүхий ай, сэдэв);
-Суралцахуйн онол, сургалтын арга, хэлбэр;
-Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн;
-Үнэлгээний шалгуур, үнэлэх аргачлал, жин.
Ахлах ангийн сонгон судлах сургалтын хөтөлбөр нь кредит
дүйцүүлэх, хөрвүүлэх болон мэргэжлийн эрх олгох сургалт зохион байгуулах удирдамжийг багтаасан байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
-Сургалтын хөтөлбөрийг суралцахуйн загварын онол, бодит
суралцахуйн онол болон конструктивист онолд суурилж боловсруулсан байх;
-Сургалтын болон судлагдахууны хөтөлбөр нь уялдаа
холбоотой байх;
-Судлагдахууны хөтөлбөрийн зорилго, зорилтыг тухайн
түвшний сургалтын хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, биелэх боломжтой, суралцахуйн үр дүнг илэрхийлсэн байдлаар тодорхойлсон байх;
-Судлагдахууны агуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй
сонгосон, агуулгын ерөнхий болон дэд ай, хамаарах сэдвийг суралцагчийн эзэмших шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилтэй уялдуулан тодорхойлсон байх;
-Практик үйлд баримжаалсан, суралцагчийн амьдрал,
хөгжилд ач холбогдолтой сургалтын идэвхтэй арга зүйг санал болгосон, жишээгээр тайлбарласан байх;
-Үнэлгээний шалгуур нь сургалтын хөтөлбөрийн зорилго,
зорилтын хэрэгжилт, суралцахуйн үр дүнг хэмжихүйц, үнэлгээний даалгавар боловсруулахад чиглэл болохуйц байх;
-Суралцагчийн хөгжлийг дэмжсэн сургалтаас гадуурх үйл
ажиллагааг жишээ, удирдамжтайгаар санал болгосон байх;
-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчин,
хэрэглэгдэхүүний жагсаалтыг гаргасан байх.
3.3.Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд тэгш
хамруулах зарчим, арга зүйг баримтлах
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшихэд суралцагч
бүрд адил тэгш боломж бүрдүүлэх зорилгоор тэдний ялгаатай хэрэгцээг харгалзан, сургалтын хөтөлбөрт талуудын оролцоотой тохируулга хийж, хэрэгжүүлнэ. Үүнд:
-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө: Ялгаатай хэрэгцээтэй
суралцагч бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн арга зүй, дэмжлэгийг үзүүлэх хэрэглэгдэхүүн бөгөөд тухайн суралцагчид хүртээмжтэй, чанартай боловсрол олгох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
-Дэмжих сургалтын хөтөлбөр: Суралцагчийн сургууль
завсардалт болон сурлагын хоцрогдлыг нөхөх, тэдний хөгжлийг дэмжихэд зориулсан байна.
-Нэмэлт сургалтын хөтөлбөр: Ерөнхий боловсролын түвшинд
оюуны өндөр чадамжтай, авьяастай суралцагчид зориулсан ахисан түвшний агуулгатай байна.
-Жишиг сургалтын хөтөлбөр: Гадаад дахь монгол хүүхдэд
зориулж эх хэл, түүх, соёлын боловсрол олгоход зориулсан байна.
-Хос хэлний сургалт: Өөр хэл бүхий үндэстний цөөнхийн
болон олон соёлт гэр бүлтэй суралцагчийн сургалтыг агуулга болон хэлийг интеграцчилан заах арга зүй (АХИС)-г баримталж зохион байгуулна.
4.1.Сургалтын төлөвлөгөө, хугацаа
Сургалтын хөтөлбөрийг Сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын тухай хуулийн 10.4-т заасан ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөө, мөн хуулийн 21.3-т заасан сургалт зохион байгуулах журмыг баримтлан, мөн хуулийн 5.1, 5.2, 5.3-т заасан хугацаанд хэрэгжүүлнэ.
Хичээл болон сургалтаас гадуурх үйл ажиллагаанд зарцуулж буй
нийт хугацааг сургалтын цаг гэж үзнэ.
Сургуулийн өмнөх боловсролд сургалтын хөтөлбөрийг
хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа бага бүлэгт 15, дунд бүлэгт 20, ахлах бүлэгт 25, бэлтгэл бүлэгт 30 минутаас ихгүй байна.
Ерөнхий боловсролд судлагдахууны хөтөлбөрийг нэгж болон
ээлжит хичээлээр төлөвлөн хэрэгжүүлнэ.
Ээлжит хичээлийн үргэлжлэх хугацаа 1 дүгээр ангид 35 минут,
бусад ангид 40-50 минут байна. Өдөрт бага ангид 6 хүртэл, дунд ангид 7 хүртэл, ахлах ангид 7 болон түүнээс дээш цаг хичээллэж болно.
4.2.Суралцахуйн онол, арга, хэлбэр
Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд суралцагчийн хөгжлийн
онцлогт нийцүүлэн суралцахуйн загварын, бодит суралцахуйн,
конструктивист болон хувилбарт сургалтын онолын үндсэн дээр боловсруулсан сургалтын идэвхтэй аргыг хэрэглэнэ.
Боловсролын түвшнээс хамааран дараах голлох арга зүйг
хэрэглэнэ:
-Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан сургалтад
тоглоомд суурилсан, зохиолд суурилсан арга зүй;
-Бага ангийн сургалтад тоглоомын, орчинд суурилсан,
шинжлэн судлах арга зүй;
-Дунд ангийн сургалтад асуудалд суурилсан болон шинжлэн
судлах арга зүй, орчинд суурилсан болон хамтран суралцах арга зүй;
-Ахлах ангийн сургалтад асуудал болон төсөлд суурилсан
арга зүй, шинжлэн судлах болон оролцоонд суурилсан арга зүй.
Идэвхтэй сургалтын арга зүйг танхимын болон танхимын бус,
холимог сургалтад цахим технологитой хослуулан хэрэглэнэ.
4.3.Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд цахим технологийг
ашиглахад баримтлах чиглэл
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд суралцагчийн унших, үзэх,
сонсох идэвхтэй үйлийг дэмжсэн, бие даан ажиллах боломжтой цахим хэрэглэгдэхүүн, сургалтын нээлттэй материал, интерактив контент, платформыг ашиглана.
Цахим технологид суурилсан сургалт, төсөлт ажлуудаар
дамжуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь суралцахуйн үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлнэ.
Сургалтын явц, үр дүнг үнэлэх, суралцахуйн анализ хийх арга зүй,
цахим системийг хөгжүүлнэ.
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сурах бичиг, хэрэглэгдэхүүний
ашиглалт, багшлахуй ба суралцахуйн үйл яв ц, ахиц, үр дүнг суралцагч, багш, сургууль, аймаг, дүүрэг, улсын хэмжээнд нэгтгэх боломжтой үндэсний нэгдсэн платформтой байна.
4.4.Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, дэд бүтэц
Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, суралцагч төвтэй,
сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд дараах чиглэлийг баримтална:
-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэг дэх
суралцагчийн тоог ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-ий 10 дахь хэсэгт заасан хэмжээгээр тогтооно;
-Суралцагч баяр баясгалантай, амар амгалан сурч хөгжих
тэгш, хүртээмжтэй, аюулгүй орчныг төр, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоонд суурилж, бүрдүүлнэ;
-Суралцагчийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн тоглоом наадгай,
сургалтын материал, хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлнэ;
-Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан сургалтын
орчин бүрдүүлнэ;
-Танхимын болон цахим сургалтыг зохион байгуулахад
шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц, сүлжээ, сургалтын системийн хүртээмжийг нэмэгдүүлнэ;
-Багшлахуй, суралцахуйн үйл ажиллагаанд эрүүл, аюулгүй,
харилцааны эерэг, тааламжтай орчин бүрдүүлнэ;
-Сургалт, үйл ажиллагаанд ёс суртахууны хэм хэмжээг
баримталж, суралцагчдын хувийн онцлог, ялгаатай хэрэгцээг хүлээн зөвшөөрч, тэгш, шударга хандана.
Судлагдахуун бүрээр сурах бичиг (сурагчийн ном, багшийн ном,
дасгал ажлын дэвтэр)-тэй байх ба хэвлэмэл болон цахим хэлбэрээр хэрэглэнэ.
Сурах бичиг нь дараах шаардлагыг хангасан байна:
-Агуулгын хувьд уламжлал, шинэчлэлийн зохистой харьцааг
баримтална;
-Боловсролын ерөнхий хуулийн 14.4-т заасан агуулгаас гадна
эдийн засаг, санхүүгийн боловсрол, соёлын олон янз байдлын мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил эзэмшүүлэхэд чиглэсэн агуулга, арга зүйн шийдэлтэй байна;
-Дасгал, даалгавар нь танин мэдэхүйн дээд эрэмбийн
сэтгэх чадварыг хөгжүүлэх, үнэлэхэд чиглэсэн, олон улсын үнэлгээний даалгаврын тавил, бүтцийн дагуу, үе шаттай гүйцэтгэх боломжтой байна;
-Цахим сурах бичиг дэх тайлбар, дасгал, даалгаврыг
суралцагч бие даан гүнзгийрүүлэн судлах боломжийг бүрдүүлэх, гүйцэтгэлд суралцагч бүрээр өгөгдөл мэдээллийн сан үүсгэж, дүн шинжилгээ хийх боломжтой байна;
-Цахим сурах бичиг нь гар утас болон таблет ашиглан онлайн
болон оффлайн горимд суралцагч бие даан судлах боломжтой байна.
4.5.Суралцагчийн үнэлгээ
Үнэлгээ нь оношлох, явцын, үр дүнгийн гэсэн төрөлтэй байх бөгөөд
суралцагчийн эзэмшсэн сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилт дахь мэдлэг, чадварын түвшнийг тодорхойлох, тэдэнд дэмжлэг үзүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ.
Оношлох үнэлгээ нь суралцагчийн хөгжлийн хэрэгцээг
тодорхойлох, сургалт, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, төлөвлөхөд чиглэнэ.
Явцын үнэлгээ нь суралцагчийн ахицыг тодорхойлох, сурах
үйлийг чиглүүлэх, суралцагчид тохирсон дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлоход чиглэнэ.
Үр дүнгийн үнэлгээ нь анги дэвших болон төгсөлтийн үнэлгээ
байна. Анги дэвших үнэлгээ нь суралцахуйн үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөхөд, төгсөлтийн үнэлгээ нь суурь, бүрэн дунд боловсролоор эзэмшсэн чадамжийг хэмжихэд чиглэсэн байна.
Суралцагчийн танхимын, танхимын бус болон холимог хэлбэрээр
судалсан суралцахуйн үр дүнг үнэлж, баталгаажуулна.
Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг мэргэшлийн
үндэсний шаталсан бүтэцтэй уялдуулж, албан, албан бус боловсрол, амьдрах орчноос суралцсан мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулна.
Үнэлгээнд ашиглах даалгаврын сан нь баталгаатай, найдвартай,
олон улсын жишигт нийцсэн байна.
4.6.Сургалтаас гадуурх үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн
хэрэгжилтэд оролцогч талууд
Сургалтаас гадуурх үйл ажиллагаа нь сургалтын хөтөлбөрийн
хэрэгжилтийг дэмжих бөгөөд дараах чиглэлийн хүрээнд хөтөлбөр, удирдамжаар хэрэгжүүлнэ:
-Суралцагчдын авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэхэд
чиглэсэн сургалт, үйл ажиллагаа;
-Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход
чиглэсэн сургалт, үйл ажиллагаа;
-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчдын эзэмших
чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургуульд суурилсан үйл ажиллагаа, төсөлт ажлууд;
-Эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн Монгол Улсын
түүхийн дурсгалт газруудаар аялах хөтөлбөр гэх мэт.
Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эцэг эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигч болон төр, төрийн бус байгууллага, олон нийтийн түншлэлийг эрхэмлэнэ. Үүнд:
-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг, эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоог хангахад Боловсролын ерөнхий хуулийн 40.1, 40.2-т заасан эрх, үүргийг баримтлахын зэрэгцээ тэдний сургалтын хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ;
-Сургууль, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн
хамтарч ажиллах боломжийг бий болгох, үүрэг, хариуц лага, дэмжлэгийг нэмэгдүүлнэ;
-Төр, төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс сургалтын
хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад оролцох нөхцөлийг бүрдүүлэх, идэвхтэй, бүтээлч хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ;
-Оролцогч талуудад зориулсан соён гэгээрүүлэх ажлыг олон
нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өргөн нэвтрүүлгийн суваг ашиглан бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.
5.1.Сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдал
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-
шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.8-д заасны дагуу сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд нийцүүлэн сайжруулж болно.
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ,
үнэлгээг 2-3 жил тутамд, хүснэгтэд үзүүлсэн шалгуур үзүүлэлтийн дагуу зохион байгуулна. Сургалтын хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг Боловсролын ерөнхий хуулийн 3.1.24-т заасан ялгаатай хэрэгцээтэй суралцагчдын ангилал тус бүрээр боловсруулж, тайлагнана.
Хүснэгт 2. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт,
үнэлгээний үзүүлэлт
Шалгуур үзүүлэлт
(эзэмшилтийн
хувь)
Суурь түвшин
Хүрэх түвшин Мэдээллийн
эх үүсвэр Байгууллага 2025 2030 2035
Хэл яриа, Нийгэмшил, Математикийн энгийн төсөөлөл Байгаль, нийгмийн орчны мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил
72.3 80 85 90
Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ (2022)
БҮТ Унших чадвар 41.4 50 60 70 Бага боловсролын анхан шатны үнэлгээ
Математикийн чадвар 49 55 60 70
Монгол хэл 50.5 60 70 75 Суурь боловсролын гүйцэтгэлийн үнэлгээ
Математик 34.8 55 70 80
Байгалийн ухаан 26.1 50 65 75
Англи хэл 26.3 50 65 80
Унших чадвар 61.5 70 75 80 7-14 насны хүүхдийн суурь чадвар
Тоо тоолол 51.5 70 75 80
Унших чадвар 378 400 Азийн дунджид хүрнэ
OECD-ийн дунджид хүрнэ
Сурагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөр-PISA
БШУЯ Математик 425 450
Байгалийн ухаан 412 440
*Үзэл баримтлалын 2.2-т тодорхойлсон суралцагчийн ерөнхий
чадамжийн суурь түвшнийг 2025 онд тодорхойлно гэж үзэв.
Авьяас Gifted
Суралцахуй, танин мэдэхүйн үр дүнд өөрчлөгдөн хөгжих боломжтой хүнд байгалиас заяагдсан язгуур өгөгдөл, нөөц боломж
Агуулга болон хэлийг интеграцчилан суралцахуй (АХИС) Content and Language Integrated Learning (CLIL)
Судлагдахууны агуулгыг эх хэл болон зорилтот хэлтэй интеграцчилан суралцах, заах арга зүйг илэрхийлэх нэр томьёо бөгөөд судлагдахууны агуулгыг эзэмшихэд зорилтот хэл болон эх хэлийг зэрэг ашиглаж сургалт зохион байгуулах, эх хэлийг үнэлж, хоёр дахь хэлийг дэмжсэн арга хандлага
Албан боловсрол Formal education
Боловсролын сургалтын байгууллагаар дамжуулж, эрх бүхий байгууллагаас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчийн боловсрол
эзэмших, үр дүнг боловсролын баримт бичгээр баталгаажуулдаг зохион байгуулалттай үйл
ажиллагаа
Албан бус боловсрол Non-formal education
Иргэн, хуулийн этгээдээс хүний хэрэгцээ,
сонирхолд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу чадвар, боловсрол эзэмших үйл ажиллагаа
Амьдрах орчноос суралцахуй Informal learning
Хүний ажил, амьдрал, нийгмийн орчинд бие даан боловсрол эзэмших үйл явц
Англи хэл ба бусад гадаад хэлний суурь чадамж English and other foreign languages competence
Англи хэл болон бусад гадаад хэл дээр өдөр тутмын ахуй амьдрал, нийгэм, соёл, шинжлэх ухааны хүрээнд ойлгож, харилцах, бусад үндэстний хэл, соёлыг хүндэтгэх, мэдээлэлтэй ажиллах, өөрийн сонирхол, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн гадаад хэлний мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх мэдлэг, чадвар, төлөвшил
Асуудалд суурилсан сургалт Problem-based learning
Суралцагчийн амьдрах, суралцах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой цогц асуудлаар хэлэлцэж, ярилцах үйл явц. Энэ нь суралцагч асуултынхаа хариултыг олох гайхширал, эргэлзээгээ арилгах замаар мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх, баяжуулах боломжийг олгоно.
Асуудал шийдвэрлэх үйл явц Problem solving
Асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сэтгэхүйн цогц үйл явц. Байнга давтагддаг асуудлыг шийдвэрлэх нь урьд өмнө эзэмшсэн ижил төстэй туршлагадаа суурилан тухайн нөхцөл байдлаас зорилтот түвшинд шилждэг. Шинээр бий болсон асуудлыг шийдвэрлэх гэдэг нь тухайн нөхцөл байдлаас зорилтот түвшинд хүрэхийн тулд шинэ шийдлийг олж нээхийг хэлнэ.
Багшлахуй Teaching
Суралцагчийн суралцах үйл ажиллагааг дидактик шийдлээр дэмжих багшийн гүйцэтгэх үндсэн үйл ажиллагаа
Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдал Physical and emotional health, wellbeing
Суралцагчийн бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн сайн сайхан байдлаа хадгалах, дэмжих,
сайжруулахтай холбоотой мэдлэг, чадвар,
хандлага, арга барил, зан үйлийн төлөвшлийн үр дүн
Бодит суралцахуй Authentic learning
Бодит ахуй, амьдралд хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар олгох сургалт. Бодит сургалтаар багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, төсөлт ажил гүйцэтгэх, зохион байгуулах зэрэг чадваруудыг түлхүү эзэмшүүлдэг.
Боловсрол Education
Хүн төрөлхтний хөгжлийн талаар хуримтлагдсан мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйл, чадамжийг дараагийн үедээ дамжуулах үйл явц, түүний үр дүн. Энэ нь суралцахуйд чиглэсэн харилцаанд хамаарна.
Боловсролын агуулга Education content
Боловсролын тухайн түвшинд суралцагчийн
эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, төлөвшлийн цогц
Боловсролын түвшин Education level
Суралцагчийн танин мэдэхүйн түвшингүүдэд
харгалзах боловсролын үечлэл
Боловсролын шатлал Education stage
Боловсролын зохион байгуулалтын түвшинд
харгалзах үечлэл
Бусдын сэтгэл санааг ойлгож харилцах чадвар Empathy
Харилцааны үед бусдын сэтгэл санааны байдлыг ойлгох, хуваалцах харилцааны чадвар. Хүнд анхаарал халамж тавих, туслахыг эрмэлзэх, хүмүүсийн оронд өөрийгөө тавьж ойлгох, сэтгэл санаагаар дэмжих, бусдын сэтгэлийн хөдөлгөөнтэй өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг нийцүүлэх, хүмүүс юу бодож мэдэрч байгааг анзаарах зэрэг нь тухайн чадварын илрэл
Бүтээлч байдал Creativity
Анхдагч бөгөөд үр дүнтэй санаа, шинэлэг шийдэл, мэдлэгийн ахиц дэвшил, төсөөлөл, илэрхийлэлд хөтлөх өвөрмөц санаа гаргах, тэдгээрийг үнэлэх, сайжруулахад үр бүтээлтэй оролцох чадвар
Гүйцэтгэлийн үзүүлэлт Performance indicators
Сургалтын байгууллага, эсхүл хэрэгжүүлж буй хөтөлбөр нь чанарын хэмжүүрт хэрхэн нийцэж байгааг илтгэх статистик хэмжигдэхүүн
Гүйцэтгэлийн шалгуур Performance criteria
Стандарт биелэлтийг үнэлэхэд хэрэглэх босго түвшин, эсхүл жишиг. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь оноо, эсхүл дүнгээр амжилтын шатлалыг илэрхийлэн, суралцагч юу мэдэх, ямар ур чадвар эзэмших ёстой тухайд хүлээсэн үр дүндээ хэрхэн хүрч байгааг харуулна.
Дадал Acquirement
Үйлдлийг зөв гүйцэтгэх оюун санааны болон биеийн хэвшил болсон ур чадвар
Дасан зохицох чадвар Adaptability
Хүрээлэн буй орчны өөрчлөлт, түүний зүгээс тавигдаж байгаа шаардлагад нийцэж зохицох чадвар
Даяарчлал Globalization
Хүмүүс, байгууллагын харилцан ажиллагаа,
нэгдэл, харилцан хамаарал үндэсний хил
хязгаараас хальж буй хөдөлгөөн буюу улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, хөрөнгө, хүн ам, технологийн болон мэдээллийн өсөн нэмэгдэж байгаа урсгал
Дэлхийн иргэний боловсрол Global citizenship education
Дэлхий нийтэд тулгарсан бэрхшээлийг даван туулах, тэдгээрийг шийдвэрлэхэд идэвхтэй
үүрэг гүйцэтгэх, илүү тайван, тэсвэр тэвчээртэй, оролцоотой, аюулгүй ертөнцийг бүрдүүлэхэд
идэвх санаачилгатай оролцогч байх суралцагч бэлтгэхэд чиглэсэн боловсролын чиглэл
Ерөнхий боловсрол General education
Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүхий нийт 12 жилийн хугацаанд эзэмших боловсрол
Ерөнхий чадамж General competencies
Мэдлэгт суурилсан нийгмийг бүтээх, хувь нэмрээ оруулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг илэрхийлж буй ерөнхий ойлголт
Ёс зүй Ethics
Ёс суртахууны мөн чанар, агуулгыг судалдаг, философийн салбар шинжлэх ухаан. Ёс зүй нь нийгмийн бүлгүүд, тэдгээрийн харилцаанд ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудыг бий болгодог.
Ёс суртахуун Moral
Нийгмийн харилцаан дахь хүмүүсийн зан үйлийн хэм хэмжээ
Жендэрийн тэгш байдал Gender equality
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид, хөвгүүд
амьдралынхаа туршид тэгш эрх эдэлж, тэгш боломжоор хангагдаж, үйлчилгээг тэгш хүртэх явдал. Хүмүүсийн эрх, үүрэг, хариуцлага, нийгмийн байр суурь, нөөц бололцоог хүртэх боломж нь эрэгтэй, эмэгтэй гэдгээс үл хамаарч адил, тэгш байх тухай ойлголт.
Зайн сургалт Distance learning
Боловсролын агуулгыг суралцагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран зохион байгуулах сургалтын үйл ажиллагаа. Зайн сургалтад МХХТ-ийн хэрэгсэл (цахим
хэрэглэгдэхүүн, радио, телевиз, утас, захидал, компьютер, видео бичлэг) ашиглан зайнаас (нүүр тулан уулзахгүйгээр) сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Зан үйл Behaviour
Хэн нэгний өөртөө болон бусадтай харилцах/үйл гүйцэтгэхдээ өөрийгөө авч явах арга зам
Зорилго Aim
Сургалтын байгууллагын болон сургалтын
хөтөлбөрийн эрхэм зорилго, зорилт, бодлого, төлөвлөлтийн ерөнхий тодорхойлолт
Зохиолд суурилсан арга зүй Story-based learning
Үлгэр, зохиолын дүр, үг, үйл явдал, сэтгэл хөдлөлийг хүүхдэд таниулж, тэдэнд танин мэдэхүй, байгаль, нийгмийн амьдрал, сэтгэл хөдлөлийн талаар шинэ мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, учир шалтгааныг олох, төсөөллийг хөгжүүлэх интерактив арга зүй. Энэхүү арга зүй нь хүүхдийн харилцаа, зан чанар, ёс суртахууныг төлөвшүүлэх, хамтын оролцоог нэмэгдүүлэх, суралцагч төвтэй, сургалтын үйл ажиллагаагаар хэрэгждэг.
Идэвхтэй суралцахуй Active learning
Багшаас суралцагчид мэдлэгийг дамжуулах нэг чиглэлт сургалтын арга барилаас татгалзан, суралцагчийн идэвхтэй суралцах үйл явцыг
дэмжих арга зүй. Идэвхтэй суралцахуй нь асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах сэтгэлгээ, харилцааны зэрэг олон талт ур чадварыг хөгжүүлдэг. Идэвхтэй суралцахуй нь хичээл, бүлгийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, багийн ажил, хичээлээс гадуур, хамтран суралцах, кейс судалгааг ашиглах мөн танин мэдэх, нээн илрүүлэх, эрэн сурвалжлах, турших зэрэг хэлбэрүүдтэй байна.
Компьютерын ухаан ба цахим технологийн суурь чадамж Computer science & digital technology competence
Алгоритм, компьютерын систем, программчлал, тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг суурь болон гүнзгий түвшний ойлголтуудыг
багтаасан суралцахуйн чиглэл. Энэ нь цахим технологийн ололт амжилтыг хэрэглэх, хөгжүүлэх, компьютерын техник болон программ хангамжийг ашиглах, бүтээлч сэтгэлгээ болон асуудал
шийдвэрлэх ур чадвар шаардсан даалгаврын хүрээнд системийн боловсруулалт хийх, цахим орчинд аюулгүй, ёс зүйтэй ажиллах, программ бичих чадвартай, сэтгэлгээний өндөр чадамжтай иргэнийг бэлтгэхэд чиглэнэ.
Конструктив чиг хандлага Constructivism
Сургалтын явцад суралцагч өмнө нь эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлагадаа тулгуурлан мэдлэгийг идэвхтэйгээр өөрөө бүтээж байдаг тул багшийн өгсөн мэдлэг, мэдээллийг идэвхгүйгээр хүлээн авагч биш гэж үздэг сургалтын онол
Математикийн суурь чадамж Mathematic basic competence
Бодит ертөнцийн олон талт нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэхийн тулд математик
үндэслэл гаргах, томьёолох, ашиглах, тайлбарлах мэдлэг, чадвар, төлөвшил
Метакогнитив мэдлэг Metacognitive knowledge
Хувь хүний суралцах техник, танин мэдэхүйг хянахад чиглэсэн өөрийн суралцахуйг удирдах мэдлэг
Мэдлэг Knowledge
Амьдрал, үйл ажиллагааны явцад хүмүүс
ухамсарлан эзэмшиж буй хүн, байгаль, нийгмийн тухай тусгай болон ерөнхий ухагдахууны цогц. Танин мэдэхүйн үйл ажиллагааны болон тодорхой туршлагын үр дүнд бий болох ойлголт
Насан туршийн суралцахуй Lifelong learning
Хүн хэрэгцээ, сонирхол, боломж, нөхцөлдөө нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл
хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа албан, албан бус сургалтаар болон амьдралын орчинд суралцах замаар тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагаа
Нийгэм-сэтгэл хөдлөлийн суралцахуй Social and emotional learning (SEL)
Өөрийгөө илэрхийлэх, нийгэм хамт олон, бусдын санаа бодлыг хүлээж авах, зүй зохистой харьцах харилцаа, сэтгэл хөдлөл, мэдрэмж, үзэл бодлоо харилцан солилцоход суралцах үйл ажиллагаа
Нийгэм-сэтгэлийн хөдлөлийн чадварт суралцахуй Social and Emotional learning (SEL)
Харилцааны үед мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, харилцаагаа удирдан зохицуулах чадварт
суралцах үйл явц
Нийгэмшил Socialization
Хувь хүн нь бүлэг хүмүүстэй буюу нийгэмд зохицохын тулд нийгмийн хэм хэмжээ, үзэл баримтлал, эерэг хандлага, харилцааны чадвар эзэмших тасралтгүй үйл явц
Нийгэмшлийн гол шалгуур нь нийгмийн амьдралд дасан зохицож буй чадвар, бие даан хөгжих, өөрийгөө танин мэдэх, бие даан амьдрах болон үйл ажиллагаанд оролцох чадвар юм.
Олон хэлний боловсрол Multilingual education
Сургалтын байгууллагад боловсрол олгодог үйл ажиллагааг хэд хэдэн хэлээр нэгэн зэрэг зохион байгуулдаг боловсролын төрөл
Оношлох үнэлгээ Diagnostic assessment
Суралцагчийн суралцах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тэдний давуу болон сул талыг
тодорхойлох үнэлгээ. Сургалтын өмнө суралцагчийн бэлэн байдал болон чадварын түвшнийг тогтооход ашиглана.
Орчинд суурилсан арга зүй Place-based learning, PBL
Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх материаллаг болон сэтгэл зүй, үйлийн шаардлага хангаж буй орчинд хичээл, сургалтын үйл ажиллагааны явцад тулгамдаж буй асуудлыг тодорхой алхмуудын дагуу багш сурагчийн хамтын үйлийн хүрээнд шийдвэрлэх арга зүй
Өгөгдөл Data
Үндэслэл, хэлэлцүүлэг, эсхүл тооцооллын суурь болгон ашигладаг бодит мэдээлэл (хэмжүүр эсвэл статистик)
Өргөжин тэлэх сургалтын хөтөлбөр Spiral curriculum
Сургалтын агуулга нарийсан гүнзгийрч, өргөжин тэлэх хэдий ч сургалтын хөтөлбөрийн гол үзэл санаа байнга давтагдаж байдгаар боловсруулсан хөтөлбөр
Сайн сайхан байдал (сургалтын байгууллагын) Wellbeing (in institution)
Сургалтын байгууллагын ээлтэй, таатай байдал нь суралцагчдын бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд болон хөгжилд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд сургуулийн талаарх эерэг хандлага, сургуультай холбоотой санаа зовоох асуудал, санал гомдолгүй байх, нийгэм сэтгэл зүйн ямар нэгэн асуудалгүй байх нөхцөлийг хэлнэ.
Санал, зөвлөмж Feedback
Аливаа бүтээгдэхүүн, хувь хүний ажлын
гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор өгч буй санал, зөвлөмжийг агуулсан мэдээлэл
Соёл хоорондын харилцан ойлголцол Intercultural understanding
Өөрийн болон бусдын соёл, зан заншлыг ойлгох, таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх
хандлага
Сонгон судлах сургалтын хөтөлбөр Elective curriculum
Суралцагч сонирхол, хэрэгцээндээ нийцүүлэн сонгон судлах боломжтой хөтөлбөр
Сорил Test
Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх зорилгоор боловсруулсан шалгалтын материал, үнэлгээний дасгал ажлын нэг хэлбэр
Сорилын даалгаврын сан Test item bank
Тестийн сангийн даалгавар, эсхүл асуултын сан гэдэг нь даалгаврууд болон асуултуудын хадгалах хэрэгсэл
Судлагдахууны хөтөлбөр Syllabus
Сургалтын зорилго, зорилт, агуулгын сонголт ба дараалал, заах арга зүй, нэгж хичээл түүнд ашиглах материал, даалгавар, үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн, үнэлгээний төлөвлөгөө зэргийг багтаасан баримт бичиг
Суралцагч Learner
Боловсролын сургалтын байгууллагад албан
ёсоор суралцаж байгаа хүн
Суралцагчийн ялгаатай байдалд тулгуурласан заах арга зүй Differentiated instruction
Суралцагч бүрийн сурах боломжийг
нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн сургалтын үйл ажиллагааг санал болгож, тэдний ялгаатай хэрэгцээнд нийцүүлсэн заах арга зүй
Суралцахуй Learning
Сургалтын үйл ажиллагаа, дадлага туршлага, чиглэл зааварчилгааны үр дүнд хувь хүний мэдлэг, ойлголт, үнэт зүйл, ур чадвар, чадамж, хандлага бүрэлдэн тогтох урт хугацааны цогц үйл явц
Суралцах арга барил Learning style
Хувь хүний аливааг сурах, эзэмших арга барилын онцлог, ялгаа
Суралцахуйн ахиц Learning progression
Хичээл, мэргэжлийн сургалтын үйл ажиллагааны хүрээнд мэдлэг, ур чадвар, дадал эзэмших мэдлэгийн агуулга гүнзгийрэх, нэмэгдэх, тэлэх тухай ойлголт
Суралцах боломж Opportunity to learn
Сургалтын зорилтот үр дүнд хүрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын орчин,
нөхцөлийг суралцагчдад нийцүүлэн тохируулах нөхцөл
Суралцахуйн интерактив арга Interactive teaching and learning
Суралцагчийг мэдлэг, туршлагаа хуваалцах замаар сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах арга, технологи
Суралцахуйн үр дүн Learning outcomes
Сургалтын хөтөлбөрийг амжилттай эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийн цогц. Өөрөөр хэлбэл, суралцагчийн мэдэх, ойлгох, хэрэглэх шаардлагатай хүрэх үр дүнгийн
илэрхийлэл
Сургалтын агуулга Learning content
Багшлахуйн болон суралцахуйн үндэс болсон эзэмших ёстой мэдлэг, ур чадвар, үнэт зүйл болон хандлагын хүрээнд суралцах чиглэл, судлах агуулгаар бүлэглэсэн сэдэв, үзэл баримтлал, баримт мэдээ
Сургалтын нөөц ба хэрэглэгдэхүүн Learning resources
Сургалтын үйл ажиллагааг шууд ба шууд бус хэлбэрээр дэмжин сайжруулдаг аливаа биет болон биет бус нөөц. Үүнд: хэвлэмэл, хэвлэмэл бус материалууд (цахим, нээлттэй эх материал) хамаарна
Сургалтын орчин Learning environment
Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
шаардагдах, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн
материаллаг болон сэтгэл зүйн нөхцөл, сурах, сургах харилцаа
Сургалтын төлөвлөгөө Study plan
Сургалт, судалгааны зорилгод хүрэхийн тулд судалбал зохих хичээлийн (заавал судлах хичээл, сонгон судлах хичээл, чөлөөт сонгон судлах хичээл) багц
Сургалтын хөтөлбөр Curriculum
Суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, төлөвшил, зорилго, зорилт, үнэлгээ, арга зүй, орчин,
хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичиг
Сургалтын хөтөлбөрийн зорилго Curriculum aims/goals
Сургалтын хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүнг ерөнхийд нь гүйцэтгэлийн нарийн шалгуур
үзүүлэлтгүйгээр өргөн хүрээнд авч үзсэн
тодорхойлолт
Сургалтын хөтөлбөрийн зорилт Curriculum objectives
Сургалтын хүрэх үр дүнд заасны дагуу суралцагч юу мэддэг, чаддаг болсон байх (суралцагч юу сурч, мэдэхийг зорьсон), бүтээгдэхүүн эсвэл гүйцэтгэл (сургалтын үр дүнд суралцагч ямар бүтээгдэхүүн гаргах), үйл явцын (сургалтын
үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон)
хэмжигдэхүйц хүлээлтүүдийг тусгасан ойрын
ирээдүйд гүйцэтгэхээр шийдвэрлэсэн бодлого
Сургалтын хөтөлбөрийн интеграци Curriculum integration
Нэгдмэл, цогц сургалтыг дэмжих үүднээс сургалтын агуулгыг нэгтгэж, уялдуулах үйл явц
Сургалтын хөтөлбөрийн нийцэл Curriculum alignment
Нэгж хичээлийн заах арга зүй, үнэлгээний
даалгавар, сургалтын үйл ажиллагааг сургалтын хөтөлбөрт заасан хүрэх үр дүнд нийцүүлэх, уялдуулах үйл явц
Сургалтын хөтөлбөрийн тохируулга Curriculum adaptation
Сургалтын хөтөлбөрийг чадварын хувьд ялгаатай түвшний суралцагчийн ялгаатай хэрэгцээнд
нийцүүлэн тохируулах үйл явц
Сургалтын хөтөлбөрийн удирдамж Curriculum guidelines
Багшид зориулан сургалтын хөтөлбөрийг
амжилттай төлөвлөн хэрэгжүүлэх арга зам, дэг журмыг тодорхойлон боловсруулсан баримт бичиг
Сургалтын хөтөлбөрийн үнэлэлт дүгнэлт Curriculum evaluation
Албан ёсны сургалтын хөтөлбөрт тусгагдсан төлөвлөгөөт хичээл, сургалтын үйл ажиллагаа нь зорьсон үр дүнд чиглэгдэн хүрч байгаа эсэхийг хэмжих, үнэлэх үйл явц
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт Curriculum implementation
Сургалтын хөтөлбөрийг сургалтын бодит орчин, нөхцөлд хэрэгжүүлэх үйл явц.
Сурах бичиг Textbook
Сургалтын хөтөлбөрийн зорилгод нийцсэн,
шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх,
мэдээлэлтэй ажиллах арга барилд суралцаж, бие даан болон хамтын үйл ажиллагаагаар хэрэгцээт мэдлэгээ бүтээж, мэдлэгээ хэрэглэн аливаа тулгамдсан асуудлыг суралцахуйн онол, арга зүйн үндэс бүхий дидактик шийдлээр шийдвэрлэх сургалтын үндсэн болон сонгох хувилбар бүхий багц хэрэглэгдэхүүн
Сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх цикл Curriculum review cycle
Сургалтын үйл ажиллагааг тогтмол сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, алдаа, дутагдлыг олж илрүүлэх зорилгоор тодорхой давтамжтайгаар сургалтын хөтөлбөрийг үнэлэх, хянах, сайжруулах системтэй үйл явц
Сурлагын амжилт Learning achievement
Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага
төлөвшлийн ахиц амжилт
Суурь чадамж Basic competence
Суралцах, ажиллах, амьдрахад шаардлагатай мэдлэг, түүнийг хэрэглэх, ашиглах чадамж буюу хувь хүн өнөөгийн нийгэмд амжилттай аж төрөхөд шаардлагатай хамгийн чухал чадамж
Сэтгэхүй Thinking
Юмс үзэгдлийн шинж чанар, харилцаа холбоог нэгтгэн дүгнэх, дам тусгал бүхий танин мэдэхүйн процессын дээд шат
Танин мэдэхүй Cognition
Юмсын мөн чанар, зүй тогтлын талаар мэдлэг, туршлага эзэмших үйл явц, зарчим, аргуудын нэгдмэл цогц ойлголт
Технологи Technology
Оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаа бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогц
Тоглоомд суурилсан арга зүй Play-based approach
Тоглоом, наадгайгаар дамжуулж хүүхдийн сониуч зан, бүтээлч байдал, шүүн тунгаах сэтгэлгээ зэрэг олон төрлийн мэдлэг, чадвар, төлөвшлийг эзэмшүүлдэг сургалтын арга зүй
Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) Education for sustainable development (ESD)
Дэлхийн өнөөгийн болон ирээдүйн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд сайн нөлөө үзүүлэхүйц бүтээлч байдлаар хандах, илүү тогтвортой,
дасан зохицох чадамжтай нийгмийг бий болгоход чиглэсэн чадварыг суралцагчдад эзэмшүүлэх боловсролын нэг төрөл
Төлөвшил Formation
Хүмүүжил, хандлага, эрхэмлэх үнэт зүйлийн нэгдэл
Төсөлд суурилсан арга зүй Project-based approach
Тодорхой төсөл, сэдэв, үзэл баримтлалд чиглэсэн бодит асуудлуудыг судлахад суралцагчдын
оролцоог дэмжих үйл явц.
Тэгш хамран сургах сургалтын хөтөлбөр (ялгаатай хэрэгцээнд суурилсан сургалтын хөтөлбөр) Inclusive curriculum
Суралцагч бүрийн хувийн онцлог, хуримтлуулсан туршлага, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлсэн сургалтын хөтөлбөр
Үзүүлэлт Indicators
Юмс үзэгдлийн илрэл, шинж чанарын тоон болон чанарын хэмжигдэхүүн
Тэгш хандах зарчим Equity
Бүх хүнд шударга, тэгш хандах
Үндэсний ба дэлхийн өв соёл National and world culture
Үндэсний болон дэлхийн түүх, соёлын өв,
тэдгээрийн талаарх суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийг багтаасан суралцахуйн чиглэл
Үнэлгээ Assessment
Суралцагчийн сурах үйл ажиллагааг мэдээлэх, сайжруулах, шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах зорилгоор системтэй мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх үйл явц
Үнэлгээ дүгнэлт Evaluation
Сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэх, зөвлөмж өгөхөд чиглэсэн
системтэй дүн шинжилгээ хийх ерөнхий үйл ажиллагаа
Үнэт зүйл Values
Субъектээс объектод хандсан харилцаа, түүнээс үүдсэн хэм хэмжээт үйлийн цогц бөгөөд хүний мэдрэмж, хэрэгцээнд тулгуурласан амьдралыг чиглүүлэн утга төгөлдөр болгох хөтлөх хүч
Үр дүнгийн үнэлгээ Summative assessment
Тодорхой хугацаанд (бүлэг сэдэв, улирал,
хичээлийн жилийн төгсгөлд) суралцагчийн
эзэмшсэн мэдлэг, чадвар, ойлголтыг хэмжих зорилгоор хийх үнэлгээ
Хамтран суралцахуй Collaborative learning
Гүйцэтгэлийн хувьд ялгаатай түвшний
суралцагчдад нэгэн зорилгын төлөө бүлгээр хамтран ажиллаж, нийгэмших үйл явц
Хандлага Attitude
Хүн итгэл үнэмшлээрээ өөртөө, бусдад, орчиндоо хэрхэн харьцах эрмэлзэл. Хувь хүн, бүлгийн сонирхол, үнэт зүйл, үзэл бодол, итгэл үнэмшлийн илрэл
Харилцаа Communication
Хоёр ба түүнээс дээш хүн ярилцах, бичих болон бусад арга хэрэгслээр харилцан мэдээлэл
солилцох, ойлголцох, нөлөөлөх үйл явц
Хичээлээс гадуурх сургалтын ажил Extra-curricular activities
Суралцагчийн суралцах үйл ажиллагаа, хөгжил, оролцоо, төлөвшлийг дэмжсэн танхимын болон танхимын бус үйл ажиллагаа
Хосолсон сургалт Blended learning
Танхимын сургалтыг (ихэвчлэн интернэтэд
суурилсан) зайн сургалттай хослуулсан уян хатан сургалтын хэлбэр
Хос хэлний боловсрол Bilingual education
Хоёр буюу түүнээс дээш хэлээр сургалтын үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн боловсролын нэг төрөл
Хувь хүнд тохирсон сургалт Personalized learning
Суралцагч амжилттай суралцах, зорилтот үр дүнд хүрэхэд нь туслахын тулд тэдний одоогийн нөхцөл байдал, онцлог, хэрэгцээнд боловсролыг нийцүүлэн олгох үйл явц
Хэмжигдэхүйц үр дүн Measurable outcomes
Тоон үзүүлэлтээр илэрхийлж болохуйц үр дүн, суралцагчийн хүрэх үр дүнгийн хэмжээс
Цахим сургалт E-learning
Мэдээлэл, холбоо, харилцааны технологид
суурилан мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн бүх хэлбэрийн сургалтын үйл ажиллагаа
Цахим үнэлгээ буюу мэдээллийн технологид суурилсан үнэлгээ E-assessment / ICT-based assessment
Мэдээлэл, харилцаа холбооны технологийг
ашиглан сургалтын үр дүнг үнэлэх үнэлгээ
Чадамж Competence
Тодорхой нөхцөл байдалд нийцэхүйц мэдлэг, чадвар, төлөвшлийн цогцоор илрэх гүйцэтгэл
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр Competency-based curriculum
Суралцагчийн эзэмших шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлсон хичээл, сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл бөгөөд сургалтын агуулга хүрэх үр дүн, заах арга зүй, орчин, үнэлгээний аргууд
Чадвар Skills
Үйлийг хэрхэн хийх талаар эзэмшсэн арга туршлагаа хэрэгжүүлэх чадавх, үйлийг амжилттай гүйцэтгэх хувь хүний дотоод арга, туршлага
Чанарын үнэлгээ Quality assessment/ quality review
Сургалтын байгууллага болон сургалтын
хөтөлбөрийн чанарыг хөндлөнгөөс үнэлж буй (үнэлэх, хэмжих, дүгнэлт гаргах) дотоод үйл ажиллагаа
Шалгуур Criteria
Тодорхой зорилт, стандартын биелэлтийг
тодорхойлоход ашигладаг жишиг үзүүлэлт, эсхүл түвшин
Шинжлэн судлах арга зүй Inquiry based approach
Суралцагч судлах зүйлийнхээ талаар асуулт асуух, таамаглал дэвшүүлэх, туршилтыг төлөвлөх, сорил туршилтыг гүйцэтгэх, юмс үзэгдлийн зүй тогтол, харилцан хамаарлын учир шалтгаан, сорил туршилтын үр дүнг илэрхийлэх, тайлбарлах, үнэлэх, үр дүнгээс дүгнэлт гаргах мэдлэг, чадварыг дэмжих системтэй аргазүй
Шинжлэх ухааны суурь чадамж Science basic competence
Нийгмийн болон байгалийн аливаа юмс үзэгдлийг шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, үзэл баримтлал, хууль, зүй тогтол, онолын үүднээс шинжлэн судлах, хэрэглэх, өгөгдөл, нотлох баримтыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад шаардлагатай
мэдлэг, чадвар, төлөвшил
Шалгуурт суурилсан үнэлгээ Criterion referenced assessment
Сургалтын үр дүнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилд баримжаалж боловсруулсан тодорхой шалгуурт харьцуулж суралцагчийн
сурлагын амжилтыг үнэлэх үйл явц
Шүүн тунгаах сэтгэлгээ Critical thinking
Оновчтой асуулт тавих, холбогдох мэдээлэл цуглуулан бүтээлчээр ангилах, шинэ мэдээллийг мэдлэгт тулгуурлан хүлээн авах, итгэл үнэмшил, таамаглалаа эргэцүүлэн тунгаах, логик
сэтгэлгээгээр учир шалтгааныг олох, бодитой дүгнэлт гаргах үйл явц
Эх хэл, бичиг үсгийн суурь чадамж Basic competence of literacy
Төрөл бүрийн эх бичвэр (бичмэл, хэвлэмэл, аман, дижитал, график дүрслэл, тоон, хөдөлгөөнт зэрэг)-ийг ойлгох, тайлбарлах, үнэлж дүгнэх, шинээр бүтээх, илэрхийлэх зэргээр нөхцөл
байдалд нийцүүлэн эх хэлээ хэрэглэх мэдлэг, чадвар, төлөвшил
Явцын үнэлгээ Formative assessment
Суралцагчийн сурлагын амжилтыг дээшлүүлэх үүднээс сургалтын явцад хийгддэг үнэлгээ бөгөөд одоогийн сурлагын амжилт болон хүрэхийг зорьсон түвшин хоорондын зөрүүг арилгахын тулд сурах үйл явцыг дүгнэх, санал зөвлөмж өгөх, тэднийг үнэлгээ болон сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах үйл явц
Ялгаатай хэрэгцээ Different needs
Хүний боловсрол эзэмшихтэй холбоотой хөгжлийн бэрхшээл, онцгой авьяас, хэл, соёл, жендэр, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас
үүдэлтэй хэрэгцээ
----о0о----