Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1355)
— 417 —

Журам шинэчлэн батлах тухай № 161

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 161 хот

Журам шинэчлэн батлах тухай

Соёлын тухай хуулийн 32.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг

үзүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг жилд 300,000,000 (гурван зуун сая) төгрөг байхаар тооцож, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 280 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 161 дүгээр тогтоолын хавсралт

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛД ТӨРӨӨС
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад соёл

урлагийн байгууллага, уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бүтээлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

1.2.Хүүхдэд зориулсан уран бүтээл (цаашид “бүтээл” гэх)-д төрөөс

санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Соёлын тухай хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

Хоёр.Бүтээлийн төрөл, тавигдах шаардлага

2.1.Хүүхдэд зориулсан уран бүтээлийн дараах төрөлд санхүүгийн

дэмжлэг олгоно:

2.1.1.дуурь: сонгодог болон үндэсний;

2.1.2. жүжиг: бүжгэн, дуулалт, драм, хүүхэлдэйн;

2.1.3.концертын бүтээл: хүүхдэд зориулсан дуу, найрал

дуу, хөгжмийн бүтээл;

2.1.4.циркийн хөтөлбөр;

2.1.5.ном: уран зохиол, танин мэдэхүйн, сэтгүүл;

2.1.6.нэвтрүүлэг: өв соёл, шинжлэх ухаан, танин

мэдэхүйн, цуврал контент;

2.1.7.цахим бүтээл: өв соёл, шинжлэх ухаан, танин

мэдэхүйн, сургалтын агуулга бүхий аппликейшн.

2.2.Бүтээл дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчилгүй

байх;

2.2.2.зохиогчийн эрхийг лиценз, франчайз,

мерчандайзийн болон бусад гэрээ, хэлцлээр ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, оюуны өмчөөр хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаалах болон бусад хэлбэрээр байгууллага, хувь хүнтэй гэрээ байгуулаагүй байх;

2.2.3.хүүхдийн нас, сэтгэхгүйн онцлогт тохирсон, тэдний

сонирхол, сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн, шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан хүүхдэд ойлгомжтой байдлаар харуулсан байх;

2.2.4.Монгол хэлний хэл зүй, найруулга зүйн шаардлагыг

хангасан, үгийн зөв сонголттой, этгээд, бүдүүлэг үг хэрэглээгүй байх;

2.2.5.өргөн нэвтрүүлэг, дэлгэцийн бүтээлд насны

ангиллын таних тэмдэглэгээг оруулж ном, танилцуулга хэвлэсэн байх;

2.2.6.садар самуун, хүчирхийлэл, согтууруулах болон

мансууруулах бодис, хүн алах, хүүхдийн эсрэг гэмт хэргийг сурталчлаагүй байх.

Гурав.Бүтээлийг бүртгэх, сонгон шалгаруулах

3.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

бүтээлийг сонгох, үнэлэх болон бүртгэх, мэдээлэх, тухайн мэргэжлийн урлагийн байгууллага бүтээлийг сурталчлах, нийтийн хүртээл болгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд тухайн жилд дэмжлэг үзүүлэх уран бүтээлийн төрөл, сэдвийг тодорхойлон сонгон шалгаруулах зарыг тухайн жилийн 9 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан төрийн захиргааны байгууллагын албан ёсны цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

3.2.Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага, уран бүтээлч

бүтээж туурвисан уран бүтээлийг дараах баримт бичгийн хамт энэ журмын 3.1-д заасан хугацаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:

3.2.1.албан бичиг, хүсэлт өргөдөл;

3.2.2.бүтээлийн танилцуулга (зураг, видео бичлэг гэх мэт

дэлгэрэнгүй);

3.2.3.санхүүгийн төсөл;

3.2.4.төслийн багийн танилцуулга, ажлын туршлага;

3.2.5.гүйцэтгэх ажлын хуваарь.

3.3.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын

шийдвэрээр тухай бүр орон тооны бус сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг батална.

3.4.Сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 11 дүгээр сард багтаан

доор дурдсан 2 үе шаттайгаар зохион байгуулна:

3.4.1.Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар энэ

журмын 3.2-т заасан баримт бичгийн бүрдэл болон дуу, дүрсний бичлэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн сонгон шалгаруулах;

3.4.2.Хоёрдугаар шатны шалгаруулалтаар энэ журмын

2.2-т заасан бүтээлд тавигдах шаардлагыг хангасан бүтээлүүдийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд байршуулан олон нийтэд танилцуулж, сонгон шалгаруулах Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн 3.1-д заасан бүтээл тус бүрээс сонгон шалгаруулна.

Дөрөв.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн

бүрэлдэхүүн, эрх, үүрэг

4.1.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь соёлын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтан, кино , драм, хөгжим, утга зохиол, ном хэвлэл, урлаг судлалын чиглэлээр болон хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт есөн гишүүнтэй байна.

4.2.Сонгон шалгаруулах Ажлын хэсэг дараах үйл ажиллагааг

хэрэгжүүлнэ:

4.2.1.тухайн бүтээлийн төсөл нь энэ журмын 2.2-т заасан

шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт гаргах;

4.2.2.бүтээлийн цар хүрээ, ач холбогдлыг харгалзан

санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох.

4.3.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн хуралд гишүүдийн олонх

оролцсоноор хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан бүтээлд дэмжлэг үзүүлэх тухай дүгнэлт гаргана.

4.4.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн

дарга хурлын товыг зарлах, хэлэлцэх асуудлыг боловсруулж гишүүдэд

танилцуулах, холбогдох баримт бичгийн бүрэн гүйцэд байдлыг хангах, хурлын тэмдэглэлийг үнэн, зөв хөтлөх үүрэгтэй бөгөөд хуралд саналын эрхгүй оролцоно.

4.5.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн гишүүн тухайн жилийн

сонгон шалгаруулалтад бүтээлээ оролцуулж байгаа бол Ажлын хэсгийн гишүүнээр оролцохоос татгалзах үүрэгтэй.

4.6.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн гишүүн нь албан үүрэгт нь

нөлөөлөхүйц аливаа харилцаа, ашиг сонирхол, хамаарал бүхий этгээдийн нөлөөнд автахгүй, хараат бус байх зарчмыг баримтлан ажиллана.

Тав.Бүтээлд дэмжлэг үзүүлэх хөрөнгийн зарцуулалт

5.1.Сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг

үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүтээлд дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргана.

5.2.Хүүхдэд зориулсан бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

х өрөнгийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ. Уран бүтээл бүрд олгох санхүүгийн дэмжлэг нь тухайн бүтээлийн санхүүгийн дэмжлэг хүссэн саналын 70 хүртэлх хувь байна.

5.3.Шалгарсан этгээд бүтээлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд

зориулсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.

Зургаа.Бүтээлийн зохиогчийн эрх ба ашиглалт

6.1.Зохиогч зөвшөөрсөн тохиолдолд тухайн байгууллага

Зохиогчийн эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчтой бүтээл ашиглах гэрээг байгуулна.

6.2.Бүтээлийг энэ журмын 6.1-д заасан гэрээнд дараах хэлбэрээр

ашиглахаар тусгана:

6.2.1.соёл урлагийн байгууллага бүтэ элийг урын санд

багтаан ашиглах;

6.2.2.бүтээлүүдийг сурах бичиг, сургалтын хөтөлбөрт тусгах;

6.2.3.түүхэн тэмдэглэлт ойн баяр наадам болон бусад

хүндэтгэлийн тоглолт, арга хэмжээнд тусган нийтийн хүртээл болгох;

6.2.4.олон улсын чанартай уралдаан тэмцээнд

оролцуулах, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах арга хэмжээний хөтөлбөрт багтаах;

6.2.5.Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан бусад эрх.

Долоо.Бусад

7.1.Энэ журмыг зөрчсөн хүн, албан тушаалтанд холбогдох хууль

тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

----о0о----

«Төрийн мэдээлэл» № 10, 423-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 424-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 425-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 426-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 427-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 10, 428-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 10 (1355)417–428-р хуудас