— 487 —
Журам батлах тухай № 222
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 22-ны өдөр Дугаар 222 хот
Журам батлах тухай
Боловсролын ерөнхий хуулийн 38.9-д заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын
сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмын дагуу үзүүлэх дэмжлэгт
шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН