Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1343)
— 4305 —

Журам батлах тухай № 104

2024 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр Дугаар 104 хот

Журам батлах тухай

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн

2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмын дагуу олгох тэтгэмжид

шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,

шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралт

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ
БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, АЖИЛТАНД
МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3, Мэргэжлийн болон

техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3-т заасны дагуу багш, ажилтанд улсын төсвөөс мөнгөн тэтгэмж (цаашид “тэтгэмж” гэх) олгохтой холбоотой үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр

сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй.

Хоёр.Тэтгэмж, тавигдах шаардлага

2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий

боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дараах багш, ажилтанд доор дурдсан хэмжээгээр мөнгөн тэтгэмжийг олгоно:

2.1.1.Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш,

ажилтанд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний;

2.1.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын

тухай хуулийн 16.1.2-т заасан багшид таван жил тутамд нэг удаа арван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний;

2.1.3.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын

тухай хуулийн 16.1.3-т заасан ажилтанд эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний.

2.2.Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан төрийн

болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль,

мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж (цаашид “сургалтын байгууллага” гэх)-д томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байна.

2.3.Доор дурдсан хугацааг энэ журмын 2.2-т заасан тасралтгүй

ажилласан жилд хамааруулан тооцно:

2.3.1.ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр

эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

2.3.2.хууль, тогтоомжийн хүрээнд гэр бүлийн гишүүнийг 3

хүртэл сараар сахиж, асарсан хугацаа;

2.3.3.эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар

эмчлүүлсэн хугацаа;

2.3.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан

ажилласан хугацаа;

2.3.5.тухайн албан тушаалд туршилтын хугацаагаар

ажилласан хугацаа;

2.3.6.байгууллагын захиалгаар, төрийн зардлаар 6

хүртэлх сарын хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;

2.3.7.жирэмсний болон амаржсаны амралттай байсан

хугацаа.

2.4.Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан сургалтын

байгууллага хооронд сэлгэн болон шилжиж ажилласан бол тухайн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд үндэслэн тасралтгүй ажилласанд тооцож, сүүлийн ажиллуулж байгаа байгууллага, албан тушаалын энэ журамд хамаарах нөхцөлөөр тэтгэмжийг тооцож олгоно.

2.5.Энэ журмын 2.2-т заасан тасралтгүй ажилласан хугацаанд

хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг тооцохгүй бөгөөд тухайн ажилтны ажилдаа эргэн орсон хугацаанаас үргэлжлүүлэн тооцно.

Гурав.Тэтгэмж олгох

3.1.Тухайн сургалтын байгууллага тэтгэмж олгох шаардлага

хангасан ажилтны тасралтгүй ажилласан хугацааг тооцож, төсвийн төсөлд саналаа тусган аймаг, нийслэлийн боловсролын газар, дээд шатны төсвийн захирагчид холбогдох хуульд заасан хугацаанд доор дурдсан баримт бичгийг хүргүүлнэ:

3.1.1.тэтгэмж авах шаардлага хангасан багш, ажилтны

талаарх албан бичиг;

3.1.2.багш, ажилтны бичгээр гаргасан хүсэлт;

3.1.3.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа;

3.1.4.энэ журмын 2.3-т заасан нөхцөлийг гэрчлэх баримт

бичиг.

3.2.Тэтгэмжийн хэмжээг Засгийн газраас тогтоосон албан

тушаалын үндсэн цалингийн хэмжээгээр тооцно.

3.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага тэтгэмж олгоход шаардагдах зардлыг улсын хэмжээнд нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган Төсвийн тухай хуульд заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах арга хэмжээ авна.

3.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага энэ журмын 2.1.1-д заасан тэтгэмжийн хөрөнгийг аймаг, нийслэлийн боловсролын газар, 2.1.2, 2.1.3-т заасан тэтгэмжийн хөрөнгийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан багш, ажилтанд олгох ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангана.

3.5.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар энэ журмын 2.4-т заасны дагуу сэлгэн болон шилжиж ажилласан багш, ажилтны хүсэлтийг дээд шатны төсвийн захирагчид уламжилж, төсөвт байгууллага хооронд зохицуулалт хийх замаар шийдвэрлүүлнэ.

Дөрөв.Бусад

4.1.Сургалтын байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтан

энэ журмын дагуу тухайн албан хаагчийн тасралтгүй ажилласан хугацааг үнэн зөв тооцох үүрэг хүлээнэ.

4.2.Тэтгэмж авах эрх бүхий багш, ажилтны албан тушаалын

үндсэн цалинг буруу тодорхойлох, хуурамч бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн тэтгэмжийн хэмжээг буруу тогтоож олгосон болон энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

----о0о----

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠖᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠐᠔ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠒᠔᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂

ᠫᠤᠯᠢᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠣᠯᠠᠰᠣᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂

ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ᠂ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠣ᠂ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠓᠂ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ

ᠪᠤᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ

Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&

ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠖᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ

ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ

ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠫᠤᠯᠢᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ

ᠨᠢᢉᠡ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ

᠑᠂᠑᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠓᠂᠓᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠖᠂᠑᠂᠒᠂ ᠑᠖᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ «ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ» ᢉᠡᢈᠦ)

ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠳᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠠᠪᠬᠤ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠠᠵᠢᠯ ᠡᠴᠠ

ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠥᠨᠳᠦᠷ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠲᠡᠳᢈᠦᠪᠤᠷᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃

ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ᠂ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ

᠒᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠫᠤᠯᠢᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ:

᠒᠂᠑᠂᠑᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠓᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᢈᠢᠨ ᠦ᠋ ᠲᠠᠪᠤᠳᠠᢈᠢ ᠵᠢᠯ ᠪᠤᠯᠤᠨ

ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᢈᠢ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋;

᠒᠂᠑᠂᠒᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠳ᠋ᠤ

ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠠᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠲᠠᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋;

᠒᠂᠑᠂᠓᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠡᢈᠢᠨ ᠦ᠋ ᠲᠠᠪᠤᠳᠠᢈᠢ ᠵᠢᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᢈᠢ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋᠃

᠒᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠑᠆᠒᠂᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠫᠤᠯᠢᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ)᠆ᠳ᠋ᠦ

ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠢᠯ (᠖᠐ ᠰᠠᠷ ᠠ) ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠤᠷᠪᠠᠳᠠᢈᠢ ᠵᠢᠯ (᠓᠖ ᠰᠠᠷ ᠠ) ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃

᠒᠂᠓᠂ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠭᠤᠯᠤᠨ

ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ:

᠒᠂᠓᠂᠑᠂ᠠᠵᠢᠯ ᠡᠴᠠ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠬᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠠᠷ ᠡᢉᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠤᠭ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯ

ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;

᠒᠂᠓᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠓ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠰᠠᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠠᢈᠢᠵᠤ᠂ ᠠᠰᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;

᠒᠂᠓᠂᠓᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠓ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠰᠠᠷ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;

᠒᠂᠓᠂᠔᠂ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠶᠢᠴᠢᠯᠠᠭᠳᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;

᠒᠂᠓᠂᠕᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;

᠒᠂᠓᠂᠖᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠖ ᢈᠥᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂

ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠠᢈᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠰᠢᢈᠦ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;

᠒᠂᠓᠂᠗᠂ᠵᠢᠷᠮᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠮᠤᠷᠵᠢᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠃

᠒᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠑᠆᠒᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠰᠡᠯᢉᠦᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠯᠵᠢᠵᠦ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠯᠠᠪᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ

ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃

᠒᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠨ

ᠠᠰᠠᠷᠠᠬᠤ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠡᠷᢉᠢᠨ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠ

ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ

᠓᠂᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠓᠂᠑᠂᠑᠂ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠠᠪᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠪᠢᠴᠢᢉ;

᠓᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ;

᠓᠂᠑᠂᠓᠂ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠯᠠᠪᠯᠠᠭ ᠠ;

᠓᠂᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠃

᠓᠂᠒᠂ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃

᠓᠂᠓᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂

ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠤᠨ ᠠ᠃

᠓᠂᠔᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠒᠂᠑᠂᠒᠂ ᠒᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ

ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ

ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠠ᠃

᠓᠂᠕᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠨᠡ

ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠡᠯᢉᠦᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠯᠵᠢᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠲᠥᠰᠦᠪᠲᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

ᠳᠥᠷᠪᠠ᠃ᠪᠤᠰᠤᠳ

᠔᠂᠑᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡᠨ ᠵᠥᠪ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠡ᠃

᠔᠂᠒᠂ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠠᠪᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠢ᠋ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂

ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠪᠠᠷ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠡᠳᢈᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠣᠯᠭᠤᠬᠰᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ

ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃

---о0о---

Төрийн мэдээлэл · 2024 · № 47 (1343)4305–4314-р хуудас