Дүрэм батлах тухай № 140
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 03-ны өдөр Дугаар 140 хот
Дүрэм батлах тухай
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт
тавих тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах
дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай,
хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт, дүрэм батлах
тухай” Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 140 дүгээр тогтоолын хавсралт
Нэгдүгээр зүйл.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийг Зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх
бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасны дагуу пиротехникийн хэрэгсэлтэй холбогдох тусгай зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгж байгууллага, үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгсэл ашиглахаар мэргэжлийн туслалцаа авч байгаа захиалагч болон хэрэглэж байгаа байгууллага, хэрэглээний зориулалттай пиротехникийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа иргэн дагаж мөрдөнө.
1.2.Энэ дүрэм нь пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх,
импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, бүртгэх, тохирол, үл тохирлыг тогтоох үйл ажиллагааны харилцаа, тэдгээртэй холбоотой аюулгүй ажиллагааны горим, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалахад мөрдөх шаардлагыг тогтооно.
1.3.Энэхүү дүрэм нь хэрэглэгчийг пиротехникийн хэрэгслийн
зориулалт, аюулгүй байдлын талаарх буруу ойлголт, үйлдлээс урьдчилан сэргийлнэ.
1.4.Пиротехникийн хэрэгслийг аюулын зэргийн түвшингээр A,
B, C, D гэж ангилах бөгөөд А, В ангилал нь үзвэрийн зориулалттай, C, D ангилал нь хэрэглээний зориулалттай байна. Пиротехник хэрэгсэл дараах зориулалттай байна:
1.4.1.А ангиллын пиротехникийн хэрэгсэл нь цохилтын
долгионгүй, бусад аль нэг хүчин зүйлийн үүсгэх аюултай бүсийн радиус нь 30 м-ээс их байх бөгөөд пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн холбож, тусгаарласан нөхцөлд бууддаг бүтээгдэхүүн;
1.4.2.B ангиллын пиротехникийн хэрэгслийн хөдөлгөөний
кинетик энерги нь тухайн бүтээгдэхүүн чиглэсэн хөдөлгөөнтэй бол 5 Ж-оос ихгүй, чиглэсэн хөдөлгөөнгүй бол 20 Ж-оос ихгүй байх, цохилтын долгионгүй, аюултай бүсийн хязгаараас давсан бутармаг, хэлтэрхийн цацалтгүй, пиротехникийн бүтээгдэхүүнээс 5 м зай дахь шуугианы цацралт 140 дБ-ээс хэтрэхгүй, бусад хүчин зүйлээс үүсэх аюултай бүсийн радиус 30 м-ээс ихгүй байна. Задгай, том талбайд буудах зориулалттай бүтээгдэхүүн;
1.4.3.C ангиллын пиротехникийн хэрэгслийн хөдөлгөөний
кинетик энерги нь 5 Ж-оос ихгүй, цохилтын долгионгүй, аюултай бүсийн хязгаараас давсан бутармаг, хэлтэрхийн цацалтгүй, пиротехникийн бүтээгдэхүүнээс 2.5 м зай дахь шуугианы цацралт 140 дБ-ээс хэтэрдэггүй, бусад хүчин зүйлээс үүсэх аюултай бүсийн радиус 5 м-ээс илүүгүй байх, гадаа задгай талбайд хэрэглэх бүтээгдэхүүн;
1.4.4.D ангиллын пиротехникийн хэрэгслийн хөдөлгөөний
кинетик энерги нь 0.5 Ж-оос ихгүй, цохилтын долгионгүй, аюултай бүсийн хязгаараас давсан бутармаг, хэлтэрхийн цацалтгүй, пиротехникийн бүтээгдэхүүнээс 0.25 м зай дахь шуугианы цацралт 125 дБ-ээс хэтрэхгүй, бусад хүчин зүйлээс үүсэх аюултай бүсийн радиус нь 0.5 м-ээс илүүгүй байна. Бүтээгдэхүүний ашиглах зааврын дагуу хүний гар дээрээс буудуулахад аюулгүй бүтээгдэхүүн;
1.4.5.Бусад улсын пиротехникийн хэрэгслийн ангилал
зөрүүтэй байвал импортолсон бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө үндсэн үзүүлэлтээр нь Монгол Улсын ангилалд нийцүүлнэ.
1.5.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, ашиглах пиротехникийн
хэрэгсэл, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэхэд хэрэглэгдэх түүхий эд нь үндэсний болон олон улсын стандартын шаардлагыг хангасан байна.
1.6.Стандартаар тогтоосон хязгаартай түүхий эдийг хязгаарын
хэмжээнээс хэтрүүлж ашиглах, ашиглахыг зөвшөөрөөгүй түүхий эдийг Монгол Улсад хэрэглэхийг хориглоно.
1.7.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг ашиглах
хуулийн этгээд пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэнтэй байна.
1.8.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн тогтоосон аюултай
байдлын зэрэглэлийн анги, хэрэглэх зааврын дагуу ашиглана.
Хоёрдугаар зүйл.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх
2.1.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх үйлдвэр батлагдсан
технологийн болон барилгын зураг төсөлтэй байна.
2.2.Технологийн зураг төсөл нь “Тэсрэх бодисын үйлдвэрийн
техник-эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлага ба хүлээн авах заавар”-т заасан шаардлагыг хангасан байна.
2.3.Пиротехникийн хэрэгслийн үйлдвэр “Тэсэлгээний ажлын
аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”, “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн шаардлагыг хангасан байна.
2.4.Пиротехникийн хэрэгслийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь
үндэсний болон олон улсын холбогдох стандарт, дүрмийн шаардлагыг хангасан гарал үүсэлтэй байна.
2.5.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “Монгол Улсад ашиглах
үзвэрийн болон хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийн жагсаалт”-д заасан, тухайн төрлийн бүтээгдэхүүний стандартад тохирсон байна.
2.6.Пиротехникийн хэрэгслийн үйлдвэр, агуулахын барилга
байгууламж нь пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн улсын комиссын шийдвэртэй байна.
2.7.Үйлдвэрийн технологийн зураг төслийг үндэслэн
боловсруулсан үйлдвэрийн үйл ажиллагааны технологийн горимыг байгууллагын техникийн удирдагч батална. Батлагдсан үйлдвэрийн үйл ажиллагааны технологийн горим нь байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх баримт бичиг болно.
2.8.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэхэд технологийн горим
болон аюулгүй ажиллагааны зааврын дагуу, технологийн процессыг аюулгүй явуулах шаардлага хангасан хэмжих, шалгах багаж, тоног төхөөрөмж ашиглана.
2.9.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэгч үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж, технологид өөрчлөлт хийх тохиолдолд “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” болон “Тэсрэх бодисын үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлага ба хүлээн авах заавар”-ын дагуу зураг төсөлдөө өөрчлөлт оруулсан байна.
2.10.Пиротехникийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
2.10.1.A-D ангиллын пиротехникийн хэрэгсэл нь түүнд
угсарсан асаах төхөөрөмж болон гаднын №8 стандартын цахилгаан тэслүүрийн үйлчлэлээс тэсрэлт авахааргүй байна. Бүтээгдэхүүн
тохиолдлоор ажиллахад зэргэлдээ байгаа (савлагаатай) ижил
бүтээгдэхүүнийг өдөөж ажиллуулахааргүй байна;
2.10.2.өндөрт эффект үүсгэх ахуйн хэрэглээний
зориулалттай пиротехникийн бүтээгдэхүүний ажиллаж эхлэх хүртэлх удаашруулах хугацаа нь хэрэглэгчийг аюулгүй зайд холдоход хангалттай хүрэлцэхүйц байх бөгөөд, түүнийг ашиглалтын зааварт заасан байна.
2.11.Буудлагын пиротехникийн хэрэгслийг ашиглалтын баримт
бичигт дараах нэмэлт мэдээллийг тусгана. Үүнд:
2.11.1.мортирт үүсэх даралтын дээд хэмжээ (буудлагын
төхөөрөмжид үзүүлэх бусад хүчний үйлчлэл);
2.11.2.үзүүлэх эффектийн тайлбар;
2.11.3.задралын өндрийг заасан байх (хөөрөлт);
2.11.4.пиротехникийн элементийн шатаж дуусах
боломжит өндрийг заасан байх;
2.11.5.салхины хурдыг тооцсон аюултай бүсийн радиус;
2.11.6.гал дамжуулах шижмээр тоноглогдсон
бүтээгдэхүүний удаашруулалтын хугацаа;
2.11.7.тохирох мортирын хэмжээсүүд (диаметр,
яндангийн ажлын хэсгийн урт).
2.12.Энэ дүрмийн шаардлагыг ханган зохион бүтээсэн
пиротехникийн хэрэгсэл нь түүнтэй харьцах бүх шатанд зориулсан хийц бүтцийн болон технологийн баримт бичигтэй байна.
2.13.Пиротехникийн хэрэгсэлд түүнтэй харьцах бүх шатны
аюултай хүчин зүйлийг тодорхойлсон байна. Үүнд:
2.13.1.хэрэглэсэн пиротехникийн бодисын шинж чанар;
2.13.2.пиротехникийн хэрэгслийн гаднын хүчин зүйлийн
үйлчлэлд мэдрэмтгий чанар;
2.13.3.пиротехникийн хэрэгслийн болон түүний савлагаа,
боодлын бүтцийн онцлог;
2.13.4.пиротехникийн хэрэгслийг ашиглах нөхцөл,
ашиглах арга;
2.13.5.пиротехникийн хэрэгслийг устгах, дахин
боловсруулах арга.
2.14.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг дөл
дарах хэрэгсэл агуулсан болон галаас хамгаалах боловсруулалт хийгдсэн үйлдвэрийн сав, баглаатай тээвэрлэнэ.
2.15.Пиротехникийн хэрэгслийн сав, баглаа боодлын гадна талд
бүтээгдэхүүний нэр, үйлдвэрийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн болон хадгалах баталгаат хугацаа, тэсэрч дэлбэрэх аюултайг анхааруулсан таних тэмдэг, аюулгүй байдлын санамжийг тусгасан байна.
2.16.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэхэд энэ дүрмийн 3.1 дэх
заалтад заасны дагуу туршилт хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулж, стандарт батлуулсан байна.
2.17.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх үйлдвэрийн хог
хаягдлыг “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” болон аюултай хог хаягдлын тухай холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд дахин боловсруулах буюу устгана.
Гуравдугаар зүйл.Пиротехникийн хэрэгслийг импортлох
3.1.Импортоор оруулж ирсэн пиротехникийн хэрэгслийн хэсэг
бүрийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын туршилтын талбайд түүнийг хэмжих тусгай зориулалтын багаж, төхөөрөмжөөр туршин шалгаж, ашиглаж болох талаар акт гаргаж 3 хувь үйлдэн, нотлох баримтын хамт хувь тус бүрийг гаалийн болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад, үлдэх хувийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага хадгална.
3.2.Пиротехникийн хэрэгсэл импортлогч байгууллага уг
бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ дүрмийн дагуу хэрэглэхэд тохирсон эсэхийг нотлохын зэрэгцээ, үйлдвэрлэгчийн нэрийн өмнөөс пиротехникийн бүтээгдэхүүний үл тохирлын хариуцлагыг хүлээхээр үйлдвэрлэгчтэй гэрээний үндсэн дээр тохиролцсон байна.
3.3.Геологи, уул уурхайн салбарын хяналт шалгалт хэрэгжүүлэх
эрх бүхий байгууллага холбогдох хуулийн шаардлага хангасан шинжээчээр дүгнэлт гаргуулж болно.
3.4.Импортолсон пиротехникийн хэрэгслийн сав, баглаа боодлын
гадна талд бүтээгдэхүүний нэр, үйлдвэрийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн болон хадгалах баталгаат хугацаа, тэсэрч дэлбэрэх аюултайг анхааруулсан таних тэмдэг, аюулгүй байдлын санамж, хэрэгжилтийн стандарт кодтой байна.
3.5.Монгол Улсад импортлох, ашиглах пиротехникийн хэрэгсэл нь
олон улсын стандартын шаардлагыг хангасан байна.
Дөрөвдүгээр зүйл.Пиротехникийн хэрэгслийг хадгалах
4.1.Пиротехникийн хэрэгслийг тухайн бүтээгдэхүүний аюултай
байдлын зэргийн ангилал, ашиглалтын зааврын дагуу галын аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан агуулахад хадгална.
4.2.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг
зориулалтын агуулахад Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан нөхцөлийн дагуу хадгална.
4.3.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг галын
аюултай материал, хэрэгсэл хадгалах шаардлага хангасан агуулахад хадгална.
4.4.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон (акталсан)
пиротехникийн хэрэгслийг зөвхөн агуулахад тусгайлан гаргаж,
тэмдэгжүүлсэн байранд түр хадгална. Сав, баглаа гэмтэж битүүмжлэл алдагдан, харьцахад аюул учруулах эрсдэлтэй пиротехникийн хэрэгслийг битүүмжлэн тусгай байранд, эсхүл тусгай савлагаатай хадгална.
4.5.Пиротехникийн хэрэгслийг зориулалтын агуулах болон
жижиглэн худалдааны агуулах, танхимд тавиур, тавцан дээр хурааж хадгална.
4.6.Иргэн хувийн хэрэгцээндээ авсан хэрэглээний зориулалттай
пиротехникийн хэрэгслийг тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврын дагуу хадгалах үүрэгтэй.
4.7.Пиротехникийн хэрэгслийн хадгалалтын нөхцөл байдалд
тухайн нутаг дэвсгэрийн онцгой байдал, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина.
Тавдугаар зүйл.Пиротехникийн хэрэгслийг худалдах
5.1.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох эрх бүхий
байгууллага үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг энэ дүрэмд заасан байгууллагад ашиглах заавар, аюулгүй ажиллагааны заавар, хог хаягдлыг аюулгүй болгох зааврын хамт худалдана.
5.2.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох эрх бүхий
байгууллага хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг иргэн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад ашиглах заавар, аюулгүй ажиллагааны заавар, хог хаягдлыг аюулгүй болгох зааврын хамт худалдана.
5.3.Пиротехникийн хэрэгслийг эрх бүхий байгууллагаас худалдан
авсан байгууллага, иргэн хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг жижиглэнгээр худалдан борлуулахдаа бүтээгдэхүүний шинж чанар алдагдахгүй байх нөхцөл хангасан орчинд, нарны гэрлийн шууд тусгал, борооны ус, дусаалын нөлөөгүй байранд байрлуулна.
5.4.Худалдааны байрны талбайн даацыг 25 кв.м талбайд бохир
жингээрээ 1200 кг-аас илүүгүй жинтэй пиротехникийн хэрэгсэл байхаар тооцно. 25 кв.м-ээс бага талбайтай худалдааны байранд нэг доор байх пиротехникийн хэрэгслийн жин 333 кг-аас хэтрэхгүй.
5.5.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгсэл борлуулах
дэлгүүр онцгой тохиолдолд хүн саадгүй гарах нөхцөл бүрдүүлсэн, гал унтраах болон галын дохиоллын хэрэгслээр хангагдсан байна.
5.6.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг
дулааны эх үүсвэрээс хол байрлуулна. Пиротехникийн хэрэгсэл агуулсан байранд тэдгээрт механик болон дулааны үйлчлэл үзүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5.7.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг
жижиглэнгээр борлуулах худалдагч худалдан авагчид бүтээгдэхүүний ашиглалтын заавар зөвлөгөө өгөх мэдлэгтэй байна. Худалдан авагчийг дэлгүүрт пиротехникийн хэрэгсэлтэй шууд харьцахыг хориглоно.
Зургаадугаар зүйл.Пиротехникийн
хэрэгслийг тээвэрлэх
6.1.Пиротехникийн хэрэгслийг тээвэрлэх, ачих, буулгахад
үйлдвэрлэгчээс тодорхойлсон аюултай ачааны ангиллын зэргийг
баримтална.
6.2.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг тээвэрлэхэд
“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам”-ыг баримтална.
6.3.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг галын
аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
Долоодугаар зүйл.Пиротехникийн хэрэгслийг ашиглах
7.1.Пиротехникийн хэрэгслийг ашиглахад үйлдвэрлэгчийн
тогтоосон аюултай байдлын зэрэглэлийн ангилал болон үйлдвэрлэгч, худалдагч этгээдээс дагалдуулж өгсөн зааврыг баримтална.
7.2.Үзвэрийн зориулалтаар пиротехникийн хэрэгслийг ашиглахад
тухайн нутаг дэвсгэрийн цагдаа, онцгой байдлын байгууллага хяналт тавина.
7.3.Үзвэр зохион байгуулагч, ашиглагч байгууллага үзвэрийн
үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг энэ дүрэмд нийцүүлэн хамтран боловсруулж, мөрдөнө.
7.4.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгсэл буудуулах
ажлыг пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн гүйцэтгэнэ.
7.5.Пиротехникийн хэрэгсэл ашиглагч байгууллага олон нийтийг
хамарсан арга хэмжээнд буудлагын хариуцлагатай удирдагч томилсон байна.
7.6.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг тухайн
хэрэгслийн ашиглалтын зааварт заасан барилга байгууламжийн аюултай бүсийн зайнаас гаргаж ашиглана.
7.7.Пиротехникийн хэрэгслийг ашиглах мэргэжилтэн хөдөлмөрийн
аюулгүй байдлыг хангасан хувцас, хэрэгсэл хэрэглэнэ.
7.8.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг
хадгалах, ашиглах үед бүтээгдэхүүний болон цахилгаан асаагуур төхөөрөмжийг шалгахыг хориглоно.
7.9.D ангиллын бүтээгдэхүүнд өдөөлтийн цахилгаан хэлхээтэй
систем хэрэглэхийг хориглоно.
7.10.Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүн
пиротехникийн хэрэгсэл ашиглахыг хориглоно.
7.11.Тухайн хэрэглэгч байгууллагад пиротехникийн бодисын Хор
аюулын лавлах материал (ХАЛМ)-ыг Монгол орчуулгын хамт хүргүүлсэн байна.
Наймдугаар зүйл.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн
8.1.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн нь бүрэн дундаас
дээш боловсролтой, 18-аас дээш насны Монгол Улсын иргэн байна.
8.2.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн тусгай эрхийн
үнэмлэхтэй байна. Үнэмлэх олгох, сунгах, хүчингүй болгох, бүртгэхэд “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийг баримтална.
8.3.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн холбогдох дүрэм,
журмын дагуу пиротехникийн хэрэгслийг хадгалах, тээвэрлэх, ашиглах үйл ажиллагааг зохион байгуулна.
8.4.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн пиротехникийн
хэрэгслийг ашиглах дүрэм, үзвэр зохион байгуулагчийн баталсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөнө.
8.5.Пиротехникийн хэрэгсэл баарсан, гацсан тохиолдолд
пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэн аюулгүй ажиллагааны
зааварчилгааг баримтлан аюултай бүсээс гаргах, устгах арга хэмжээ авч, цаг алдалгүй цагдаа, онцгой байдал болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
8.6.Үзвэр зохион байгуулах үед пиротехникийн хэрэгслээс
шалтгаалсан аюул, осол гарсан тохиолдолд үзвэр зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн цагдаа, онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Есдүгээр зүйл.Пиротехникийн хэрэгсэл устгах
9.1.Чанарын шаардлага хангахгүй болсон, ашиглах хугацаа
дууссан пиротехникийн хэрэгслийг “Тэсэлгээний ажлын аюулгүй
ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн дагуу устгах төлөвлөгөө боловсруулж, устгах ба тухайн нутаг дэвсгэрийн цагдаа, онцгой байдлын байгууллага болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина.
9.2.Пиротехникийн хэрэгслийг устгасан тухай баримтыг
“Мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгүүлнэ.
Аравдугаар зүйл.Пиротехникийн хэрэгслийн
бүртгэл, тайлан
10.1.Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн зориулалтаар ашиглах
аж ахуйн нэгж, байгууллага үзвэр зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө тухайн нутаг дэвсгэрийн цагдаа, онцгой байдлын байгууллагад бүртгүүлсэн байна.
10.2.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх,
импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж, байгууллага геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Уг байгууллага худалдан авсан байгууллага, иргэний бүртгэлийг хөтөлнө.
10.3.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгсэл худалдах
байгууллага, иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн цагдаа, онцгой байдал, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна. Уг байгууллага худалдан авсан байгууллага, иргэний бүртгэлийг хөтөлнө.
10.4.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох,
үзвэрийн зориулалтаар ашиглах эрх бүхий байгууллага, үйлдвэрлэсэн, импортолсон, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, ашигласан хэрэгслийн орлого, зарлага, үлдэгдэл, ашиглалтын шаардлага хангахгүй болсон пиротехникийн хэрэгслийн бүртгэл хөтөлж, тайланг Мэдээллийн нэгдсэн сан хөтлөх журмын дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хагас жил тутам, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад улирал тутам хүргүүлнэ.
10.5.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг
худалдаалахаар бүртгүүлсэн байгууллага, иргэн худалдан авсан,
ашигласан, шаардлага хангахгүй болсон пиротехникийн хэрэгслийн бүртгэлийн тайланг Мэдээллийн нэгдсэн сан хөтлөх журмын дагуу цагдаа, онцгой байдлын байгууллага болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад улирал тутам хүргүүлнэ.
Арван нэгдүгээр зүйл.Хариуцлага
11.1.Энэ дүрмийг зөрчсөн, эргэлтийн тайланг худал мэдээлсэн
мэдээлэл хариуцагч, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11.2.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах
талаар иргэд, аж ахуйн нэгжийн гомдол, хүсэлт, мэдээллийг харьяаллын дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагууд хүлээн авч шийдвэрлэнэ.
----о0о-----
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠓᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠔᠐ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠳᠦᠷᠢᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠲᠡᠰᠦᠷᠡᠵᠦ ᠳᠡᠯᠪᠠᠷᠡᢈᠦ ᠪᠤᠳᠠᠰ᠂ ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂« ᠫᠷᠣᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳᠦᠷᠢᠮ»᠆ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠳᠣᠯᠠᠰᠣᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᢈᠥᠨᠳᠦ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠵᠢ ᠂ ᠭᠠᠩᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠲᠤ
ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠤᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠦᠷᠢᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠐᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘ ᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠣ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ
ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ᠂ ᢈᠥᠨᠳᠦ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠵᠢ ᠂ ᠭᠠᠩᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ
ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠓᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠐ ᠳ᠋ᠣᢈᠡᠷ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂
ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳᠦᠷᠢᠮ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠡᠰᠦᠷᠡᠵᠦ ᠳᠡᠯᠪᠠᠷᠡᢈᠦ ᠪᠤᠳᠠᠰ᠂ ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠠᠪᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠨᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂
ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠦᠯᠦ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠲᠠᠢ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠭᠣᠷᠢᠮ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᠡᠳ᠋ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠓᠂ᠡᠨᠡ ᢈᠦ ᠳᠦᠷᠢᠮ ᠨᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ᠂
ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠑᠂᠔᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ A᠂ B᠂ C᠂ D ᢉᠡᠵᠦ ᠠᠩᢉᠢᠯᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ A᠂ B ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠨᠢ
ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ᠂ C᠂ D ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠨᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠑᠂᠔᠂᠑᠂A ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠴᠣᢈᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠯᢉᠢᠶᠠᠨ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠷᠠᠳᠢᠤᠢᠰ ᠨᠢ ᠓᠐ ᠮᠧ ᠆ ᠡᠴᠡ ᠶᠡᢈᠡ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠵᠤ᠂ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠤᠤᠳᠠᠳᠠᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ;
᠑᠂᠔᠂᠒᠂B ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠻᠢᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ
ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠲᠡᠢ ᠪᠤᠯ ᠕ ᠵᠣ᠋᠆ᠡᠴᠠ ᠶᠡᢈᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠒᠐ ᠵᠣ᠋᠆ᠡᠴᠠ ᠶᠡᢈᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠴᠣᢈᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠯᢉᠢᠶᠠᠨ ᠦᢉᠡᠢ᠂
A ᠂ B ᠂ C ᠂ D
B
A
A᠂ B
ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠡᠴᠠ ᠳᠠᠪᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠲᠠᠷᠠᠮᠠᠭ᠂ ᢈᠡᠯᠲᠡᠷᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠴᠤᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠡᠴᠡ ᠕ ᠮᠧ ᠵᠠᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠱᠤᠤᢉᠢᠶᠠᠨ ᠤ᠋
ᠰᠠᠴᠤᠷᠠᠯᠲᠠ ᠑᠔᠐ ᠳ᠋ ᠪ᠆ᠡᠴᠡ ᢈᠡᠲᠦᠷᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠡᠴᠡ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠷᠠᠳᠢᠤᠢᠰ ᠓᠐ ᠮᠧ ᠆ᠡᠴᠡ ᠶᠡᢈᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠵᠠᠳᠠᠭᠠᠢ᠂ ᠲᠣᠮᠤ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠤᠤᠳᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ;
᠑᠂᠔᠂᠓᠂C ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠻᠢᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠨᠢ ᠕ ᠵᠣ᠋᠆ᠡᠴᠠ ᠶᠡᢈᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠴᠣᢈᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠣᠯᢉᠢᠶᠠᠨ ᠦᢉᠡᠢ᠂ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠡᠴᠠ ᠳᠠᠪᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠲᠠᠷᠠᠮᠠᠭ᠂ ᢈᠡᠯᠲᠡᠷᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠴᠤᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠡᠴᠡ
᠒᠂᠕ ᠮᠧ ᠵᠠᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠱᠤᠤᢉᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠴᠤᠷᠠᠯᠲᠠ ᠑᠔᠐ ᠳ᠋ ᠪ᠆ᠡᠴᠡ ᢈᠡᠲᠦᠷᠡᠳᠡᢉ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠡᠴᠡ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠷᠠᠳᠢᠦᠰ
᠕ ᠮᠧ ᠆ ᠡᠴᠡ ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠭᠠᠳᠠᠭ ᠠ ᠵᠠᠳᠠᠭᠠᠢ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ;
᠑᠂᠔᠂᠔᠂D ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠻᠢᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠡᠨᠧᠷᢉᠢ ᠨᠢ ᠐᠂᠕ ᠵᠣ᠋᠆ᠡᠴᠠ ᠶᠡᢈᠡ ᠦᢉᠡᠢ᠂
ᠴᠣᢈᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠯᢉᠢᠶᠠᠨ ᠦᢉᠡᠢ᠂ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠡᠴᠠ ᠳᠠᠪᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠲᠠᠷᠠᠮᠠᠭ᠂ ᢈᠡᠯᠲᠡᠷᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠴᠤᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠡᠴᠡ
᠐᠂᠒᠕ ᠮᠧ ᠵᠠᠢ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠱᠤᠤᢉᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠴᠤᠷᠠᠯᠲᠠ ᠑᠒᠕ ᠳ᠋ ᠪ᠆ᠡᠴᠡ ᢈᠡᠲᠦᠷᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠡᠴᠡ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠷᠠᠳᠢᠦᠰ ᠨᠢ
᠐᠂᠕ ᠮᠧ ᠆ᠡᠴᠠ ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠭᠠᠷ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᠴᠡ ᠪᠤᠤᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ;
᠑᠂᠔᠂᠕᠂ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠵᠥᠷᠢᢉᠦᠦ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠕᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠨᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠂᠖᠂ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠢ᠋ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠡᠴᠡ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᠵᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ
ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠗᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠲᠡᠢ
ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠂᠘᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ
᠒᠂᠑᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠒᠂ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ ᠨᠢ «ᠲᠡᠰᠦᠷᠡᢈᠦ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢉᠨᠢᢉ᠆ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ»᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠓᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ «ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠦᠷᠢᠮ»᠂ «ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ
ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠦᠷᠢᠮ»᠆ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠔᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠨᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂
ᠳᠦᠷᠢᠮ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠡᢉᠦᠰᠦᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠕᠂ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠨᠢ «ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ»᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠖᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠨᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ
ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠻᠣᠮᠢᠰᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠗᠂ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠷᠢᠮ ᠢ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠴᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠭᠣᠷᠢᠮ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠂᠘᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠷᠢᠮ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ᠂
ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠷᠤᠼᠧᠰᠰ ᠢ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠪᠠᠭᠠᠵᠢ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠂᠙᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᢈᠢᢈᠦ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ
«ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠦᠷᠢᠮ» ᠪᠤᠯᠤᠨ «ᠲᠡᠰᠦᠷᠡᢈᠦ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠧᢉᠨᠢᢉ᠆ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ»᠆ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠢᠷᠤᠭ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠐᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:
᠒᠂᠑᠐᠂᠑᠂A᠆D ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠤᠭᠰᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠠᠬᠤ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
᠘ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠲᠡᠰᠦᠷᠡᠯᠲᠡ ᠠᠪᠬᠤ ᠪᠠᠷ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯᠳᠦᢉᠡ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ (ᠰᠠᠪᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ) ᠢᠵᠢᠯ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠡᠳᠦᢉᠡᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠷ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ;
᠒᠂᠑᠐᠂᠒᠂ᠥᠨᠳᠦᠷ ᠲᠦ ᠡᠹᠹᠧᠻᠲ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ
ᠡᢈᠢᠯᠡᢈᠦ ᢈᠥᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠤᠳᠠᠭᠠᠰᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠨᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠵᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠠᠳᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠩᠭᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᢈᠥᠷᠦᠯᠴᠡᢈᠦᠶᠢᠴᠡ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ᠂
ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠑᠂ᠪᠤᠤᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:
᠒᠂᠑᠑᠂᠑᠂ᠮᠣᠷᠲ᠋ᠢᠷ ᠲᠤ ᠡᢉᠦᠰᢈᠦ ᠳᠠᠷᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ (ᠪᠤᠤᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠤᠰᠤᠳ ᢈᠥᠴᠦᠨ ᠦ᠋
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠯ);
᠒᠂᠑᠑᠂᠒᠂ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠹᠹᠧᠻᠲ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ;
᠒᠂᠑᠑᠂᠓᠂ᠵᠠᠳᠠᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠢ᠋ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ (ᢈᠥᢉᠡᠷᠦᠯᠲᠡ);
᠒᠂᠑᠑᠂᠔᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠡᠯᠧᠮᠧᠨᠲ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠲᠠᠵᠤ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢᠲᠤ ᠥᠨᠳᠦᠷ ᠢ᠋ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠑᠑᠂᠕᠂ᠰᠠᠯᢈᠢᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠳᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠷᠠᠳᠢᠦᠢᠰ;
᠒᠂᠑᠑᠂᠖᠂ᠭᠠᠯ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠰᠢᠵᠢᠮ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠨᠤᠭᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠠᠭᠠᠰᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ;
᠒᠂᠑᠑᠂᠗᠂ᠲᠣᢈᠢᠷᠠᠬᠤ ᠮᠣᠷᠲ᠋ᠢᠷ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠨᠦᢉᠦᠳ (ᠳ᠋ᠢᠶᠠᠮᠧᠲ᠋ᠷ᠂ ᠶᠠᠩᠳᠤᠩ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠲᠤ)᠃
᠒᠂᠑᠒᠂ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠰᠡᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ
ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠢᠴᠡ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
№
A᠆D
᠒᠂᠑᠓᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠬᠤ ᠪᠦᢈᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:
᠒᠂᠑᠓᠂᠑᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ;
᠒᠂᠑᠓᠂᠒᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᠷᠡᠮᠡᠲᠡᢉᠡᠢ ᠴᠢᠨᠠᠷ;
᠒᠂᠑᠓᠂᠓᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠰᠠᠪᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠪᠤᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ;
᠒᠂᠑᠓᠂᠔᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ;
᠒᠂᠑᠓᠂᠕᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ᠂ ᠳᠠᢈᠢᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ᠃
᠒᠂᠑᠔᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠳᠥᠯᠦ ᠳᠠᠷᠤᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠯ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠒᠂᠑᠕᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᠪᠤᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠲᠠᠯ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠬᠠᠶᠢᠭ᠂
ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᠰᠦᠷᠡᠵᠦ ᠳᠡᠯᠪᠠᠷᠡᢈᠦ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠩᠬᠠᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠨᠢᠬᠤ ᠲᠡᠮᠳᠡᢉ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠖᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᢈᠢᠯᢉᠡᠨ᠂
ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠑᠗᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ «ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠦᠷᠢᠮ» ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᢈᠢᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠶᠤ
ᠤᠰᠠᠳᠬᠠᠨ ᠠ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ
᠓᠂᠑᠂ᠢᠮᠫᠤᠷᠲ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ
ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᢈᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠠᠵᠢ᠂
ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠲᠤᠷᠰᠢᠨ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠠᠻᠲ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠓ ᠬᠤᠪᠢ ᠦᠢᠯᠡᠳᠦᠨ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠬᠤᠪᠢ ᠲᠤᠰ
ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠦᠯᠡᠳᠡᢈᠦ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠓᠂᠒᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠤᠭ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠦ᠋ᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠷᢉᠡᠴᠡᢉᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋
ᠦᠯᠦ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠯᠢᠶᠡᢈᠦ ᠪᠠᠷ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠲᠡᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠂᠓᠂ᢉᠧᠣᠯᠣᢉᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠢᠨᠵᠢᢉᠡᠴᠢ ᠪᠠᠷ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠂᠔᠂ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᠪᠤᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠲᠠᠯ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠬᠠᠶᠢᠭ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠲᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᠰᠦᠷᠡᠵᠦ ᠳᠡᠯᠪᠠᠷᠡᢈᠦ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠩᠬᠠᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠨᠢᠬᠤ ᠲᠡᠮᠳᠡᢉ᠂
ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠮᠵᠢ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠻᠣᠳ᠋ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠂᠕᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ
᠔᠂᠑᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠒᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠓᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠔᠂ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ (ᠠᠻᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ) ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠥᠪᢈᠡᠨ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ
ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠦᠷ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃ ᠰᠠᠪᠠ᠂ ᠪᠠᠭᠯᠠᠭ ᠠ ᢉᠡᠮᠲᠦᠵᠦ ᠪᠢᠲᠡᢉᠦᠮᠵᠢᠯᠡᠯ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠨ᠂ ᠬᠠᠷᠢᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠶᠤᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠢᠲᠡᢉᠦᠮᠵᠢᠯᠡᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠪᠠᠯᠠᠭ ᠡ ᠲᠠᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠕᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠩᢈᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠤᠷ᠂ ᠲᠠᠪᠴᠠᠩ
ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠔᠂᠖᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠔᠂᠗᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
ᠲᠠᠪᠤᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ
᠕᠂᠑᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ
ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠒᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠬᠣᠭ
ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠓᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ
ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠰᠢᠨᠵᠢ ᠴᠢᠨᠠᠷ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ᠂ ᠨᠠᠷᠠᠨ ᠤ᠋ ᢉᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠭᠤᠳ ᠲᠤᠰᠬᠠᠯ᠂ ᠪᠤᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠰᠤ᠂ ᠳᠤᠰᠤᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠔᠂ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠢ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠒᠕ ᠻᠸ᠂ᠮᠧ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠳ᠋ᠤ ᠪᠤᢈᠢᠷ ᠵᠢᠩ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠑᠒᠐᠐ ᠻᢉ᠆ᠡᠴᠠ ᠢᠯᠡᢉᠦᠦ
ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠩ ᠲᠡᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃ ᠒᠕ ᠻᠸ᠂ᠮᠧ ᠆ᠡᠴᠠ ᠪᠠᠭ ᠠ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠲᠠᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡ ᠳᠣᠣᠷ ᠠ
ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠩ ᠓᠓᠓ ᠻᢉ ᠆ᠡᠴᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃
᠕᠂᠕᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳᠡᠯᢉᠡᢉᠦᠷ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠮᠦᠨ ᠰᠠᠭᠠᠳ ᠦᢉᠡᠢ ᠭᠠᠷᠬᠤ
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠭᠠᠯ ᠤᠨᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠣᢈᠢᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠕᠂᠖᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠡᠴᠡ ᠬᠣᠯᠠ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃ ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠲᠦ ᠮᠧᠬᠠᠨᠢᠬ ᠪᠤᠯᠤᠨ ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠯ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠕᠂᠗᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠤᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠴᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠯᢉᠡᢉᠦᠷ ᠲᠦ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠲᠡᠢ
ᠰᠢᠭᠤᠳ ᠬᠠᠷᠢᠴᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ
᠖᠂᠑᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠᠴᠢᠬᠤ᠂ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠡᠴᠡ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠠᠴᠢᠶᠠᠨ ᠤ᠋
ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠖᠂᠒᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ «ᠲᠡᠰᠦᠷᠡᠵᠦ ᠳᠡᠯᠪᠠᠷᠡᢈᠦ ᠪᠤᠳᠠᠰ᠂ ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋
ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠖᠂᠓᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ
᠗᠂᠑᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠪᠤᠯᠤᠨ
ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠴᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠵᠤ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠒᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ
ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
᠗᠂᠓᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠔᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠤᠤᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠕᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠤᠤᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠡ ᠲᠠᠢ
ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠭᠴᠢ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠗᠂᠖᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠯᠭ ᠠ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠢ ᠡᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠗᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠨ ᠡ᠃
᠗᠂᠘᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ
ᠠᠰᠠᠭᠠᠭᠤᠷ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠱᠠᠯᠠᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠙᠂D ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠳᠦᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᢈᠡᠯᢈᠢᠶ ᠡ ᠲᠡᠢ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠑᠐᠂ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠮᠳᠠᠭ ᠠ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠪᠤᠳᠠᠰ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠑᠑᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠳᠠᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠣᠷ ᠠᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠯᠠᠪᠯᠠᠬᠤ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ (ᠬᠣ ᠂ᠠ ᠂ᠯᠠ ᠂ᠮᠡ )᠆ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᢈᠥᠷᢉᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠨᠡᠢᠮᠠᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ
᠘᠂᠑᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠨᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠡᠴᠠ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠲᠠᠢ᠂ ᠑᠘ ᠆ᠡᠴᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠮᠣᠩᠭᠤᠯ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠘᠂᠒᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ
ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ «ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠦᠷᠢᠮ»᠆ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠓᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂
ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠘᠂᠔᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
᠘᠂᠕᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠪᠠᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋
ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠪᠦᠰᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠴᠤ᠂ ᠴᠠᠭ ᠠᠯᠳᠠᠯ ᠦᢉᠡᠢ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ
ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
᠘᠂᠖᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠶᠤᠯ᠂ ᠣᠰᠤᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ
ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂
ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠩ ᠳᠠᠷᠤᠢ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃
ᠶᠢᠰᠦᠳᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ
᠙᠂᠑᠂ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ «ᠲᠡᠰᠦᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋
ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠦᠷᠢᠮ»᠆ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ ᠪᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ
ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
᠙᠂᠒᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠤᠰᠠᠳᠬᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ «ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ»᠆ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠠᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ
᠑᠐᠂᠑᠂ᠫᠢᠷᠣᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠡᠴᠠ ᠓᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ
ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ
ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᠨ ᠡ᠃ ᠤᠭ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠓᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ
ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃ ᠤᠭ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ
ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠔᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠦᠵᠡᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂
ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠤᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠠᠷᠤᠯᠭ ᠠ᠂ ᠦᠯᠡᠳᠡᢉᠳᠡᠯ᠂
ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᢈᠥᠲᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ
ᢈᠥᠲᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠭᠠᠰ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ᠂
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠕᠂ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠢᠷᢉᠡᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ
ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ
ᢈᠥᠲᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠠᠷᠢᠯ
ᠲᠤᠲᠤᠮ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
ᠠᠷᠪᠠᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠑᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠷᢉᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ
ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
᠑᠑᠂᠒᠂ᠫᠢᠷᠤᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠤᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠤᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠢᠷᢉᠡᠳ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ᠂
ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢉᠧᠣᠯᠤᢉᠢ᠂ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠤᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ᠂ ᠲᠠᠩᠨᠠᠭᠤᠯ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢᠯᠡᠨ ᠡ᠃
---о0о---