Журам батлах тухай № 103
2024 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 103 хот
Журам батлах тухай
Боловсролын ерөнхий хуулийн 12.3, 13.3.6, 24.1.14, Багшийн
хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны
хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил
бүрийн төсвийн багцын төсөлдөө тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.
Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч, багш бэлтгэх
сургалтын хөтөлбөрөөр суралцагч, багш мэргэжлээр дадлагажигч, орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш болон багш, ажилтны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах нэг хүүхэд (цаашид хамтад нь “багш, суралцагч” гэх)-д төрөөс дэмжлэг (цаашид “дэмжлэг” гэх) үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Багш, суралцагчид төрөөс дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд
Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
1.3.Дэмжлэгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн
8.3-т заасны дагуу Боловсролын зээлийн сан (цаашид “сан” гэх)-аас санхүүжүүлнэ.
1.4.Тухайн жил дэмжлэгт хамрагдах багш, суралцагчдын хяналтын
тоо, олгох дэмжлэгийн хэмжээг энэ журмын 2.1-д заасан багш, суралцагч тус бүрээр, үргэлжлүүлэн суралцагч бол дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын нэрээр батлагдсан төсвийн хүрээнд жил бүрийн I улиралд багтаан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
1.5.Дэмжлэгт хамрагдах суралцагчдын хяналтын тоо, тавигдах
шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, шалгаруулалт, гэрээ байгуулах, холбогдох бусад мэдээллийг сургалтын байгууллагын болон сангийн цахим хуудсаар тухай бүр нээлттэй, ил тод мэдээлнэ.
Хоёр.Багш, суралцагчид тавигдах шаардлага
2.1.Дэмжлэгт дараах багш, суралцагчид хамрагдана:
2.1.1.Боловсролын ерөнхий хуулийн 12.2-т заасан
ерөнхий боловсролын сургуулийн багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч;
2.1.2.багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн
хөтөлбөрөөр суралцагч;
2.1.3.боловсролын чиглэлээр магистрын сургалтын
үндсэн хөтөлбөрөөр суралцагч;
2.1.4.Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.3-т
заасан хөдөө орон нутагт багш мэргэжлээр дадлагажигч;
2.1.5.Боловсролын ерөнхий хуулийн 12.10-д заасан орон
нутагт мэргэжлээрээ ажиллах багш;
2.1.6.Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д заасан
багш, ажилтны нэг хүүхэд.
2.2.Энэ журмын 2.1-д заасан багш, суралцагч дараах нийтлэг
шаардлагыг хангасан байна:
2.2.1.Монгол Улсын иргэн байх;
2.2.2.холбогдох шалгалтын журмын дагуу элссэн,
боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
2.2.3.Боловсролын ерөнхий хуулийн 12.5, Дээд
боловсролын тухай хуулийн 12.12-т заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх.
2.3.Энэ журмын 2.1-д заасан багш, суралцагч дараах тусгай
шаардлагыг хангасан байна:
2.3.1.энэ журмын 2.1.1-д заасан суралцагч ерөнхий
боловсролын сургуулийн багш мэргэжлийн сонгон бүлгийн хөтөлбөрт суралцаж, багш сонгоны хичээлд амжилттай буюу, 80 болон түүнээс дээш хувиар үнэлэгдэж төгссөн байх;
2.3.2.энэ журмын 2.1.2-т заасан багш бэлтгэх бакалаврын
сургалтын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч элсэлтийн шаардлага хангасан, эсхүл үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.7-оос доошгүй байх;
2.3.3.энэ журмын 2.1.3-т заасан магистрын сургалтын
үндсэн хөтөлбөрийн суралцагч дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийн ерөнхий чиглэл (01)-ээр
суралцахаар сонгосон байх, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх, төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хөдөө орон нутагт 3-аас доошгүй, эсхүл нийслэлд 5-аас доошгүй жил ажилласан байх;
2.3.4.энэ журмын 2.1.4-т заасан суралцагч хөдөө орон
нутагт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллахдаа 3 болон 4 дүгээр дамжааны суралцагч байх, суралцсан хугацааны голч дүн 2.7 болон түүнээс дээш байх;
2.3.5.энэ журмын 2.1.5-д заасан орон нутагт мэргэжлээрээ
ажиллаж байгаа багш нь бакалавр, магистрын сургалтын үндсэн хөтөлбөрт мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийн ерөнхий чиглэл (01)-ээр хөрвөн суралцахаар сонгосон байх, аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн сул орон тоо (үндсэн орон тоо байх)-нд 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан байх;
2.3.6.энэ журмын 2.1.6-д заасан суралцагчийн эцэг, эхийн
аль нэг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй багш, ажилтнаар ажилласан байх, төрийн өмчийн сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлээр дэд бакалавр, бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийг сонгосон байх.
2.4.Багшийн мэргэжлийг 2 дахь мэргэжлээр сонгосон бакалаврын
сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч энэ журмын 2.2, 2.3.2-т заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна.
2.5.Энэ журмын 2.1.3, 2.1.5-д заасан магистрын сургалтын үндсэн
хөтөлбөрөөр суралцагч ажиллахын зэрэгцээ суралцах хөтөлбөрийн төлөвлөлтийг сонгосон байна.
2.6.Энэ журмын 2.1.6-д заасан “ажилтан”-д Боловсролын ерөнхий
хуулийн 13.3.6-д заасан боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа, Засгийн газраас баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарах удирдах, гүйцэтгэх, туслах ажилтныг хамруулна.
2.7.Энэ журмын 2.3.5-д заасан сул орон тоог тухайн цэцэрлэг,
ерөнхий боловсролын сургуулийн сүүлийн 2 хичээлийн жилийн
суралцагчийн болон бүлгийн тоо, сургалтын төлөвлөгөөнд үндэслэн тогтооно.
Гурав.Багш, суралцагч, сургалтын байгууллага,
сангийн эрх, үүрэг
3.1.Багш, суралцагч дараах эрх, үүрэгтэй:
3.1.1.дэмжлэг хүссэн өргөдөл гаргах;
3.1.2.сонгон шалгаруулалттай холбогдуулан өргөдөл,
гомдол гаргах;
3.1.3.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг сан болон
сургалтын байгууллагаас шаардах;
3.1.4.энэ журмын 4.1.1-д заасан өргөдөл, холбогдох
баримт бичгийг бүрэн бүрдүүлэх;
3.1.5.гэрээний биелэлтийг дүгнэхэд санг шаардлагатай
мэдээллээр хангах;
3.1.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
3.1.7.суралцагч төгсөөд 21 хоногийн дотор санд
бүртгүүлэх, 12 сарын дотор ажилд орох.
3.2.Сургалтын байгууллага дараах эрх, үүрэгтэй:
3.2.1.багш, суралцагчид олгох дэмжлэгийн талаарх
тайлбар, нэмэлт мэдээллийг сангаас авах;
3.2.2.тогтоосон хугацаанд дэмжлэгийг шилжүүлэхийг
сангаас шаардах;
3.2.3.гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг сан
болон багш, суралцагчаас шаардах;
3.2.4.багш, суралцагч гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах саналыг санд хүргүүлэх;
3.2.5.багш, суралцагчийн дэмжлэг хүссэн өргөдлийг
хүлээн авах, хянах;
3.2.6.хяналтын тоонд багтсан багш, суралцагчийн
мэдээллийг сангийн системд бүртгэх;
3.2.7.энэ журмын 3.2.6-д заасан багш, суралцагчийн
өргөдлийг санд хүргүүлэх;
3.2.8.багш, суралцагчийн шилжилт хөдөлгөөний
мэдээллийг тухай бүр сангийн системд шинэчлэн бүртгэх;
3.2.9.багш, суралцагчийн голч дүн болон бусад
мэдээллийг дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэх, улирал тутам шинэчлэх;
3.2.10.гэрээний биелэлтийг дүгнэхэд санг мэдээллээр
хангах;
3.2.11.санхүүжилтийн зарцуулалтын тайланг тухайн
жилийн 6, 12 дугаар сарын сүүлийн долоон хоногт санд хүргүүлэх;
3.2.12.гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.13.энэ журмын 1.5-д заасан мэдээллийг тогтоосон
хугацаанд нээлттэй, ил тод мэдээлэх.
3.3.Сан дараах эрх, үүрэгтэй:
3.3.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг багш,
суралцагч болон сургалтын байгууллагаас шаардах;
3.3.2.сургалтын байгууллагаас ирүүлсэн дэмжлэг хүссэн
багш, суралцагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авах, хянах, шаардлага хангаагүй тохиолдолд хасах;
3.3.3.багш, суралцагчтай гэрээ байгуулах, сунгах,
түдгэлзүүлэх, дуусгавар болгох;
3.3.4.санхүүжилтийг тогтоосон хугацаанд шилжүүлэх;
3.3.5.гэрээний биелэлтийг улирал тутам дүгнэх,
биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;
3.3.6.гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан
санхүүжилтийг зогсоох, суутгах, эргэн төлүүлэх;
3.3.7.санхүүжилтийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн
жилээр гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
3.3.8.энэ журмын 1.5, 9.2-т заасан мэдээллийг тогтоосон
хугацаанд мэдээлэх.
Дөрөв.Бүрдүүлэх баримт бичиг
4.1.Багш, суралцагч дараах нийтлэг баримт бичгийг бүрдүүлнэ:
4.1.1.өргөдөл;
4.1.2.иргэний үнэмлэхийн хуулбар;
4.1.3.бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийн элсэн
суралцагч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар;
4.1.4.магистрын болон хоёр дахь мэргэжлээр бакалаврын
сургалтын үндсэн хөтөлбөрийн элсэгч бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар;
4.1.5.үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч
дүнгийн хуудас;
4.1.6.сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар.
4.2.Багш, суралцагч дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:
4.2.1.энэ журмын 2.1.1-д заасан багш мэргэжлийн сонгон
бүлгийг төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч нь багш мэргэжлийн сонгон бүлэгт амжилттай суралцсаныг гэрчлэх батламжийн хуулбар;
4.2.2.энэ журмын 2.1.3-т заасан магистрын сургалтын
үндсэн хөтөлбөрөөр суралцагч нь ажилласан жилийг тодорхойлох ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
4.2.3.энэ журмын 2.1.4-т заасан багш мэргэжлээр
дадлагажигч нь суралцсан хугацааны голч дүнгийн хуудас, дадлагын удирдамж, дадлагажигчаар ажиллах сургуулийн захиалга, сургуулийн тодорхойлолт;
4.2.4.энэ журмын 2.1.6-д заасан суралцагчийн эцэг, эхийн
ажилласан жилийг тодорхойлох байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
4.2.5.энэ журмын 2.1.5-д заасан багшийн хувьд мөн
журмын 2.3.5-д заасан гэрээ.
Тав.Баримт бичгийг хүлээн авах, хянан үзэх
5.1.Багш, суралцагч энэ журмын 4.1-4.2-т заасан баримт бичгийг
бүрдүүлж, сургалтын байгууллагад доор дурдсан хугацаанд ирүүлнэ:
5.1.1.багш мэргэжлээр дадлагажигч нь тухайн оны 9-12
дугаар сард;
5.1.2.энэ журмын 5.1.1-д зааснаас бусад суралцагч нь
тухайн оны 2 болон 9 дүгээр сард.
5.2.Сургалтын байгууллага шаардлагатай тохиолдолд ирүүлсэн
баримт бичгийн талаар нэмэлт тодруулгыг холбогдох байгууллагаас ажлын 5 өдөрт багтаан авч болно.
5.3.Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй.
5.4.Энэ журмын 2.3.3, 2.3.6-д заасан ажилласан хугацааг
байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотолно.
5.5.Төрөөс дэмжлэг үзүүлэх өргөдлийг хүлээн авах зарыг тухайн
сургалтын байгууллага болон сангийн цахим хуудсанд 30 хоногийн турш байршуулна.
5.6.Сургалтын байгууллага багш, суралцагчийн өргөдөл,
холбогдох баримт бичгийг ажлын 20 хоногийн дотор хянан үзэж, энэ журмын шаардлага хангаж хяналтын тоонд багтсан багш, суралцагчийн нэрсийг санд хүргүүлж, мэдээллийг нь сангийн системд бүртгэнэ.
5.7.Сан энэ журмын 5.6-д заасны дагуу ирүүлсэн багш,
суралцагчийн баримт бичгийг ажлын 10 өдрийн дотор хянаж, шаардлага хангасан багш, суралцагчийн нэрсийг баталгаажуулж, шаардлага хангаагүй бол нэрсийн жагсаалтаас хасна.
Зургаа.Гэрээ байгуулах
6.1.Энэ журмын 5.7-д заасан багш, суралцагчтай сан, сургалтын
байгууллага дэмжлэг үзүүлэх гурван талт гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г байгуулна.
6.2.Гэрээний хугацааг хичээлийн улирлын үргэлжлэх хугацаагаар
тогтоох бөгөөд гэрээнд дараах асуудлын талаар тусгасан байна:
6.2.1.сонгосон мэргэжлээр суралцах;
6.2.2.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд
сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж төгсөх;
6.2.3.багш бэлтгэх бакалавр, магистрын сургалтын
үндсэн хөтөлбөрөөр суралцагч төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас доошгүй жил, эсхүл нийслэлд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах;
6.2.4.багш, ажилтны хүүхэд төгсөөд мэргэжлээрээ 3-аас
доошгүй жил тогтвортой ажиллах;
6.2.5.сургалтын төлбөрийг сургалтын байгууллагын
дансанд шилжүүлэх;
6.2.6.гэрээг сунгах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох;
6.2.7.багш, суралцагчийн эрх, үүрэг;
6.2.8.бусад.
6.3.Доор дурдсан нөхцөл байдлыг энэ журмын 6.2.2-т заасан
хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно:
6.3.1.лаборатори болон багажийн шинжилгээгээр
эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;
6.3.2.эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан
магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан;
6.3.3.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг
хамарсан дайчилгаанд хамрагдсан, аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл (усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт) зэрэг.
6.4.Энэ журамд заасан дэмжлэг үзүүлэх гэрээний загварыг
боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
Долоо.Багш, суралцагчид үзүүлэх дэмжлэг
7.1.Дэмжлэгт энэ журмын 2.1.1-2.1.3, 2.1.5, 2.1.6-д заасан багш,
суралцагчид олгох сургалтын төлбөрийн мөнгөн тусламж, 2.1.4-т заасан суралцагчид олгох тэтгэлэг тус тус хамаарна.
7.2.Багш, суралцагчид гэрээний дагуу доор дурдсан дэмжлэг
олгоно:
7.2.1.энэ журмын 2.1.1-2.1.3, 2.1.5, 2.1.6-д заасан багш,
суралцагчид сургалтын төлбөр;
7.2.2.энэ журмын 2.1.4-т заасан багшаар дадлагажигчид
дадлагын хичээлд шаардагдах хэрэглэгдэхүүн, амьжиргааны болон замын зардалд зориулан сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гурван сар тутамд 1 удаа олгох тэтгэлэг.
7.3.Сан, сургалтын байгууллагаас ирүүлсэн албан ёсны баримтад
үндэслэн багш, суралцагчийн сургалтын энэ журмын 7.2.1-д заасан төлбөрийг тухайн байгууллагын дансанд шилжүүлнэ.
7.4.Сан шаардлагатай тохиолдолд сургалтын байгууллагаас
нэмэлт тодруулга авч болно.
7.5.Сан энэ журмын 7.2.2-т заасан тэтгэлгийг багш, суралцагчийн
дансанд шилжүүлнэ.
7.6.Давтан судлах, эсхүл цуглуулбал зохих багц цагаас илүү
сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг багш, суралцагч өөрөө хариуцна.
7.7.Багш, суралцагч дэмжлэгээр үргэлжлүүлэн суралцах
тохиолдолд өмнөх улирлын голч дүн нь багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.7-оос доошгүй, магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 3.0-аас доошгүй, багш, ажилтны хүүхэд бол өмнөх улиралд сонгон судалсан бүх хичээлд амжилттай үнэлэгдсэн байна.
7.8.Энэ журмын 7.2.2-т заасан эхний гурван сарын тэтгэлгийг тухайн
дадлага хийж байгаа байгууллагын тодорхойлолт, сүүлийн гурван сарын тэтгэлгийг дадлагын ажил дууссаны дараа тухайн сургалтын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тус тус олгоно. Энэ тодорхойлолтын загварыг сангийн Ажлын албаны дарга батална.
Найм.Гэрээг түдгэлзүүлэх, сунгах,
дуусгавар болгох
8.1.Багш, суралцагч жирэмсний, амаржсаны амралттай, хүүхэд
асрах чөлөөтэй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 3 сараас дээш хугацаагаар суралцах боломжгүй болсныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотолсон тохиолдолд гэрээг түдгэлзүүлнэ.
8.2.Гэрээг түдгэлзүүлэхэд энэ журмын 8.1-д заасан эрх бүхий
байгууллагын шийдвэрийг үндэслэн талууд баримт үйлдэж, гэрээнд хавсаргасан байна.
8.3.Холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гэрээ
түдгэлзүүлэх хугацаа 1 жилээс хэтрэхгүй бөгөөд түдгэлзүүлсэн хугацаанд дэмжлэг олгохгүй.
8.4.Дараах тохиолдолд гэрээг сунгах бөгөөд гэрээ дүгнэсэн
баримт үйлдэж, хавсаргасан байна:
8.4.1.багш, суралцагч энэ журмын 7.7-д заасан дүнгийн
шаардлага хангасан байх;
8.4.2.гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлсэн байх.
8.5.Дараах үндэслэлээр гэрээ дуусгавар болох бөгөөд сангийн
Ажлын албаны даргын шийдвэрээр баталгаажна:
8.5.1.энэ журмын 6.2.3, 6.2.4-т заасны дагуу ажиллаж,
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх;
8.5.2.багш, суралцагч нь нас барсан, нас барсан гэж
шүүхээс зарласан, сураггүй алга болсон, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж шүүхээс тооцсон, хөдөлмөрийн чадвараа алдсаныг холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоосон;
8.5.3.аль нэг талын санаачилгаар хугацаа дуусахаас
өмнө гэрээг цуцалсан.
8.6.Энэ журамд заасан “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэснийг
Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр хөдөлмөрийн чадварыг бүрэн, эсхүл 70 болон түүнээс дээш хувиар алдсан гэж тогтоосныг тооцож үзнэ.
8.7.Энэ журмын 8.5.1-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар
болгоход талууд гэрээг үйлдэнэ.
8.8.Энэ журмын 8.5.2-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар
болгоход эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэнэ.
8.9.Дараах тохиолдолд энэ журмын 8.5.3-т заасан үндэслэлээр
сангийн санаачилгаар гэрээг цуцалж, олгосон дэмжлэгийг буцаан төлүүлнэ:
8.9.1.багш, суралцагч суралцах мэргэжлээ өөрчилсөн;
8.9.2.багш, суралцагч нь сургалтын байгууллагаас
хасагдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөө авсан болон гарсан, чөлөөний хугацааг сунгасан;
8.9.3.багш, суралцагч нь төгсөөд жирэмсний болон
амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, хүндэтгэн үзэх
шалтгаантайгаас бусад тохиолдолд 12 сарын хугацаанд ажилд ороогүй, эсхүл гэрээнд заасны дагуу ажиллаагүй;
8.9.4.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
8.9.5.суралцах хугацаандаа гэмт хэрэгт холбогдож, гэм
буруутайг шүүхээр тогтоосон.
8.10.Дараах тохиолдолд энэ журмын 8.5.3-т заасан үндэслэлээр
сангийн санаачилгаар гэрээг цуцалж, дэмжлэг олгохыг зогсооно:
8.10.1.багш бэлтгэх бакалавр, магистрын сургалтын
үндсэн хөтөлбөрөөр суралцагчийн голч дүн 2 удаа тогтоосон шаардлагыг хангаагүй;
8.10.2.багш, ажилтны хүүхдийн дүн энэ журмын 7.7-д
заасан шаардлага хангаагүй.
8.11.Энэ журмын 8.10-д заасан дүнгийн шаардлага хангаагүйн
улмаас дэмжлэг олгохыг зогсоосон тохиолдолд багш, суралцагч мөн журмын 6.2.3, 6.2.4-т заасан шаардлагыг биелүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд өмнө олгосон дэмжлэгийг хоёр жилийн дотор буцаан төлнө.
Ес.Хяналт, хариуцлага
9.1.Энэ журмын хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
9.2.Сан багш, суралцагч, төгсөгчийн мэдээлэл (суралцагчийн
эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, суралцаж байгаа, суралцсан улс, сургуулийн
нэр, мэргэжил, суралцах хугацаа, сангаас санхүүжүүлсэн зардлын дүн, гэрээний хэрэгжилтийн мэдээлэл)-ээр сан бүрдүүлж тухай бүр, жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор цахим хуудсаар нээлттэй, ил тод мэдээлнэ. Мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу ашиглана.
9.3.Сан тухайн жилд байгуулсан, түдгэлзүүлсэн, сунгасан,
дуусгавар болсон гэрээний мэдээллийг жил бүрийн I улиралд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
9.4.Сан багш, суралцагчийн мэдээллийг Архив, албан хэрэг
хөтлөлтийн тухай хууль, холбогдох журмын дагуу хадгална.
9.5.Албан хаагч сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах,
санхүүжүүлэх, хяналт тавих бүхий л үе шатад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах бөгөөд зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠖᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠐᠓ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠓᠂ ᠑᠓᠂᠓᠂᠖᠂ ᠒᠔᠂᠑᠂᠑᠔᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠓᠆ᠳ᠋ᠣ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ»᠆ᠢ᠋ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠣᠯᠠᠰᠣᠭᠠᠢ᠃
᠒᠂ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠭᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ
ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ᠂ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠣ᠂ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠣᠶᠤᠨ᠆ᠡᠷᠳᠡᠨᠢ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢈᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠶᠢᠳ ᠯᠣ ᠂ᠡᠩᢈᠡ᠆ᠠᠮᠤᠭᠤᠯᠠᠩ
Moehgo& Folo_ oa Jese( oa Geje* oa Doeedege&
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠖᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ
ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋
ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ
ᠨᠢᢉᠡ᠃ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠴᠢ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᠭᠴᠢ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠨᠢᢉᠡ ᢈᠡᠦᢈᠡᠳ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠢ «ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ» ᢉᠡᢈᠦ)᠆ᠳᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ
«ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ» ᢉᠡᢈᠦ) ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠳᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠑᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠓᠂ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠢᢉᠡᠯᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠠᠩ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᠰᠠᠩ» ᢉᠡᢈᠦ)᠆ᠡᠴᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠂᠔᠂ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ
ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ᠂ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ (ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ» ᢉᠡᢈᠦ)᠆ᠢ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ I ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ
ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠑᠂᠕᠂ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠂
ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠤᠰᠤᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ
ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃
ᠬᠣᠶᠠᠷ᠃ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ
᠒᠂᠑᠂ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠣᠷᠣᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠨ ᠠ:
᠒᠂᠑᠂᠑᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠴᠢ;
᠒᠂᠑᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ;
᠒᠂᠑᠂᠓᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ;
᠒᠂᠑᠂᠔᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠳᠠᠳᠣᠯᠭᠠᠵᠢᠭᠴᠢ;
᠒᠂᠑᠂᠕᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠐᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠠᠭᠰᠢ;
᠒᠂᠑᠂᠖᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠓᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠃
᠒᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠒᠂᠒᠂᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠒᠂᠒᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠡᠯᠰᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ
ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠒᠂᠓᠂ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠕᠂ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑᠒᠆ᠳᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠨ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠒᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠒᠂᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠭᠰᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠤ᠋ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠤᠶᠤ᠂ ᠘᠐ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ
ᠦᠨᠡᠯᠡᢉᠳᠡᠵᠦ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠓᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠡᠯᠰᠡᠨ
ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠯᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠣᠣᠯᠴᠢ ᠳ᠋ᠦᠩ ᠒᠂᠗᠆ᠡᠴᠠ
ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠡᢉᠡᠳᠦ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠢᠨᠳᠧᠻᠰ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ (᠐᠑)᠆ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ
ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠢᠫᠯᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠭᠣᠣᠯᠴᠢ ᠳ᠋ᠦᠩ ᠓᠂᠐᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ
ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠓᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠕᠆ᠡᠴᠠ
ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠓᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠖ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᢉᠴᠢ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠓ ᠪᠤᠯᠤᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠭᠣᠣᠯᠴᠢ ᠳ᠋ᠦᠩ ᠒᠂᠗ ᠪᠤᠯᠤᠨ
ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠓᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠢ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ᠂
ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠢᠨᠳᠧᠻᠰ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ (᠐᠑)᠆ᠢ᠋ᠶᠡᠷ ᢈᠥᠷᠪᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠪᠠᠷ
ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠪᠠᠭ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂
ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠯᠠ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ (ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ)᠆ ᠳ᠋ᠤ ᠓᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ
ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠒᠂᠓᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠴᠢᢉᠡ᠂ ᠡᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ
ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠫᠤᠯᠢᠲ᠋ᠧᢉᠨᠢᢉ ᠻᠣᠯᠯᠧᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠑᠕᠆ ᠡᠴᠠ
ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠷᠢᢉᠦᠯᠡᢈᠦ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠡᠷᠢᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠡᠳ᠋ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ᠂ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠒᠂᠔᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠨᠡ
ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠒᠂ ᠒᠂᠓᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠓᠂ ᠒᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠡᠷᢉᠡᠴᠡᢉᠡ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ»᠆ ᠳ᠋ᠤ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠓᠂᠓᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ᠂ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ
ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ᠂ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠓᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠯᠠ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ᠂ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
ᠭᠤᠷᠪᠠ᠃ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂
ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ
᠓᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:
᠓᠂᠑᠂᠑᠂ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᢈᠥᠰᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᢈᠦᠳᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠓᠂᠑᠂᠒᠂ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠡᠷᢈᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠓᠂᠑᠂᠓᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠓᠂᠑᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠑᠂᠕᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠓᠂᠑᠂᠖᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠑᠂᠗᠂ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠡᠳ ᠒᠑ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠑᠒ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠬᠤ᠃
᠓᠂᠒᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:
᠓᠂᠒᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ᠂ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠠᠪᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠒᠂ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠓᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠔᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋
ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠒᠂᠕᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᢈᠥᠰᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠖᠂ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ;
᠓᠂᠒᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠓᠂᠒᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ ᠢ᠋ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠒᠂᠘᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ;
᠓᠂᠒᠂᠙᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯᠴᠢ ᠳ᠋ᠦᠩ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ;
᠓᠂᠒᠂᠑᠐᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠑᠑᠂ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ
ᠬᠣᠨᠤᠭ ᠲᠤ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠒᠂᠑᠒᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠓᠂᠒᠂᠑᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠃
᠓᠂᠓᠂ᠰᠠᠩ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ:
᠓᠂᠓᠂᠑᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ;
᠓᠂᠓᠂᠒᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᢈᠥᠰᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠦᠳᠡᠯ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠨᠩᠭᠠᠭ ᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠰᠤᠬᠤ;
᠓᠂᠓᠂᠓᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ;
᠓᠂᠓᠂᠔᠂ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠓᠂᠕᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠓᠂᠓᠂᠖᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠬᠤ᠂ ᠡᠷᢉᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠓᠂᠗᠂ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠠᠭᠠᠰ᠂ ᠪᠦᠲᠦᠨ ᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠂᠓᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠑᠂᠕᠂ ᠙᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠃
ᠳᠥᠷᠪᠠ᠃ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ
᠔᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠔᠂᠑᠂᠑᠂ᠡᠷᢈᠦᠳᠡᠯ;
᠔᠂᠑᠂᠒᠂ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ;
᠔᠂᠑᠂᠓᠂ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠯᠰᠡᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯ ᠡᠯᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ;
᠔᠂᠑᠂᠔᠂ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠣᠶᠠᠷᠳᠠᢈᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠯᠰᠡᢉᠴᠢ ᠪᠤᠯ
ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠢᠫᠯᠣᠮ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ;
᠔᠂᠑᠂᠕᠂ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠣᠣᠯᠴᠢ ᠳ᠋ᠦᠩ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ;
᠔᠂᠑᠂᠖᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᢈᠡᠮᠵᠢᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ᠃
᠔᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠔᠂᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠢ᠋ ᠲᠡᢉᠦᠰᠴᠦ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ
ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠡᠯᠰᠡᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠪᠦᠯᠦᢉ ᠲᠦ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ;
᠔᠂᠒᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠓᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ;
᠔᠂᠒᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᠭᠴᠢ ᠨᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠭᠣᠣᠯᠴᠢ
ᠳ᠋ᠦᠩ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ᠂ ᠳᠠᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ᠂ ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠠᠭ ᠠ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ;
᠔᠂᠒᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠴᠢᢉᠡ᠂ ᠡᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ;
᠔᠂᠒᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠓᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ᠃
ᠲᠠᠪᠣ᠃ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠦᠵᠡᢈᠦ
᠕᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠔᠂᠑᠆᠔᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ
ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠕᠂᠑᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᠭᠴᠢ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨ ᠤ᠋ ᠙᠆᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ;
᠕᠂᠑᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨ ᠤ᠋ ᠒ ᠪᠤᠯᠤᠨ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ᠃
᠕᠂᠒᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠕ ᠡᠳᠦᠷ ᠲᠦ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠᠪᠴᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠓᠂ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠬᠣᠴᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠕᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠓᠂᠓᠂ ᠒᠂᠓᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ
ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠮᠡᠳᢈᠡᠯ ᠲᠥᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠷ ᠨᠣᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠕᠂᠕᠂ᠲᠥᠷᠦ ᠡᠴᠡ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠬᠤ ᠵᠠᠷ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠮ
ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠕᠂᠖᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠢᠨᠠᠨ
ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷᠡᠰ ᠢ᠋ ᠰᠠᠨᢉ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠵᠦ᠂
ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠢ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠕᠂᠗᠂ᠰᠠᠨᢉ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠖ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ
ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᢈᠢᠨᠠᠵᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷᠡᠰ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠨᠩᠭᠠᠭ ᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᠨᠡᠷᠡᠰ ᠦ᠋ᠨ
ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠡᠴᠠ ᠬᠠᠰᠤᠨ ᠠ᠃
ᠵᠢᠷᠭᠤᠭ ᠠ᠃ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ
᠖᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠕᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠰᠠᠩ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠲᠠᠯᠠᠲᠤ ᢉᠡᠷ ᠡ
(ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠲᠨ «ᢉᠡᠷ ᠡ» ᢉᠡᢈᠦ)᠆ᠢ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠖᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠖᠂᠒᠂᠑᠂ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ;
᠖᠂᠒᠂᠒᠂ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ
ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠵᠦ ᠲᠡᢉᠦᠰᢈᠦ;
᠖᠂᠒᠂᠓᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ᠂ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠡᠳ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠤᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠓᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ
ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠕᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠒᠂᠔᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠡᠳ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠓᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠖᠂᠒᠂᠕᠂ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠖᠂᠒᠂᠖᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ;
᠖᠂᠒᠂᠗᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ;
᠖᠂᠒᠂᠘᠂ᠪᠤᠰᠤᠳ᠃
᠖᠂᠓᠂ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠖᠂᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ:
᠖᠂᠓᠂᠑᠂ᠯᠠᠪᠤᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠭᠠᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠪᠠᠷ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠨᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠡᠮᠴᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠪᠲᠡᠨ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ;
᠖᠂᠓᠂᠒᠂ᠡᠮᠴᠢ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠪᠲᠡᠨ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠪᠠᠳᠴᠢᠲᠡᠨ ᠢ᠋
ᠠᠰᠠᠷᠠᠭᠰᠠᠨ;
᠖᠂᠓᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠰᠠᠨ ᠳᠠᠶᠢᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂
ᠠᠶᠤᠯᠲᠤ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠡᠪᠠᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠷᠢᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠨᠡᠳᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠳᠠᠪᠠᠭᠳᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᢈᠥᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ (ᠤᠰᠤᠨ ᠤ᠋ ᠦᠶᠡᠷ᠂ ᠭᠠᠩ᠂ ᠵᠤᠳ᠂ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠴᠠᠰᠤᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠢᠷᠣᠢ ᠰᠢᠭᠤᠷᠭ ᠠ᠂ ᠭᠠᠵᠠᠷ ᢈᠥᠳᠡᠯᠦᠯᠲᠡ) ᠵᠡᠷᢉᠡ᠃
᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠢ᠋ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
ᠳᠣᠯᠤᠭ ᠠ᠃ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ
᠗᠂᠑᠂ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠑᠆ ᠒᠂᠑᠂᠓᠂ ᠒᠂᠑᠂᠕᠂ ᠒᠂᠑᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠒᠂᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃
᠗᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ:
᠗᠂᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠑᠆᠒᠂᠑᠂᠓᠂ ᠒᠂᠑᠂᠕᠂ ᠒᠂᠑᠂᠖᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ;
᠗᠂᠒᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠒᠂᠑᠂᠔᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠷ ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ
ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠠᠮᠢᠵᠢᠷᠠᠭ ᠡ ᠢ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠪᠦᠷᠢ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠯᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ ᠭᠤᠷᠪᠠᠨ
ᠰᠠᠷ ᠠ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠑ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ᠃
᠗᠂᠓᠂ᠰᠠᠩ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠒᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠗᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠠᠪᠴᠤ ᠪᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠗᠂᠕᠂ᠰᠠᠩ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠒᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠩᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠗᠂᠖᠂ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠪᠠᠯ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠪᠠᠭᠴᠠ ᠴᠠᠭ ᠡᠴᠠ ᠢᠯᠡᢉᠦᠦ ᠰᠣᠩᠭᠤᠭᠰᠠᠨ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠥᠪᠠᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᠠ᠃
᠗᠂᠗᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠪᠠᠷ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᢉᠦᠯᠦᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠣᠣᠯᠴᠢ ᠳ᠋ᠦᠩ ᠨᠢ ᠪᠠᠭᠰᠢ
ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯ ᠒᠂᠗᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠪᠤᠯ ᠓᠂᠐᠆ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ᠂ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠪᠤᠯ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠪᠦᢈᠦ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠦᠨᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠗᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠒᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᢈᠢᠨ ᠦ᠋ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠳᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠳᢈᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃ ᠡᠨᠡ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠢ᠋ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
ᠨᠠᠢᠮᠠ᠃ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ᠂
ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ
᠘᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠵᠢᠷᠮᠦᠰᠦᠨ ᠦ᠋᠂ ᠠᠮᠤᠷᠵᠢᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠠᠰᠠᠷᠠᠬᠤ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ
ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠓ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ
ᠨᠣᠲᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠘᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠘᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠠᠯ ᠠ
ᠨᠤᠭᠤᠳ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᠴᠦ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠪᠰᠤᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠘᠂᠓᠂ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠤᠯ ᢉᠡᠷ ᠡ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠑ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᢈᠡᠲᠦᠷᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ
ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠘᠂᠔᠂ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᢉᠰᠡᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᠴᠦ᠂ ᠬᠠᠪᠰᠣᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:
᠘᠂᠔᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠗᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠘᠂᠔᠂᠒᠂ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃
᠘᠂᠕᠂ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠨ ᠠ:
᠘᠂᠕᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠖᠂᠒᠂᠓᠂ ᠖᠂᠒᠂᠔᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᢈᠥᠯᠢᠶᠡᢉᠰᠡᠨ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ;
᠘᠂᠕᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠵᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠴᠡ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠤᠷᠠᠭ ᠦᢉᠡᠢ ᠠᠯᠠᠭ ᠠ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᢉᠡᠵᠦ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠴᠡ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠠᠯᠳᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ;
᠘᠂᠕᠂᠓᠂ᠠᠯᠢ ᠨᠢᢉᠡ ᠲᠠᠯ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠡᠴᠠ ᠡᠮᠦᠨ ᠡ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ᠃
᠘᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ «ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠠᠯᠳᠠᠭᠰᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ
ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠗᠐ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᠠᠯᠳᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠵᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ ᠦᠵᠡᠨ ᠡ᠃
᠘᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠘᠂᠕᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠨ ᠡ᠃
᠘᠂᠘᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠘᠂᠕᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠢᠢᠳᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡ᠃
᠘᠂᠙᠂ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠘᠂᠕᠂᠓᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠠᠵᠤ᠂
ᠣᠯᠭᠤᠬᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠤᠴᠠᠭᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠘᠂᠙᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ;
᠘᠂᠙᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠠᠰᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ
ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠭᠰᠠᠨ;
᠘᠂᠙᠂᠓᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠡᠳ ᠵᠢᠷᠮᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠤᠯᠤᠨ ᠠᠮᠤᠷᠵᠢᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠠᠰᠠᠷᠠᠬᠤ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ᠂
ᢈᠥᠨᠳᠦᠳᢈᠡᠨ ᠦᠵᠡᢈᠦ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠡᠴᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠑᠒ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ;
᠘᠂᠙᠂᠔᠂ᠬᠠᠭᠤᠷᠮᠠᠴᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ;
᠘᠂᠙᠂᠕᠂ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠬᠣᠭᠣᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᢉᠡᠮ ᠪᠤᠷᠤᠭᠤᠲᠠᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ᠃
᠘᠂᠑᠐᠂ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠘᠂᠕᠂᠓᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠤᠴᠠᠯᠠᠵᠤ᠂
ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠨ ᠠ:
᠘᠂᠑᠐᠂᠑᠂ᠪᠠᠭᠰᠢ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᢈᠦ ᠪᠠᠻᠠᠯᠠᠧᠷ᠂ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠤᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯᠴᠢ ᠳ᠋ᠦᠩ
᠒ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠡ ᠦᢉᠡᠢ;
᠘ ᠂᠑᠐᠂᠒᠂ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠗᠂᠗᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠡ ᠦᢉᠡᠢ᠃
᠘᠂᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠘᠂᠑᠐᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠡ ᠦᢉᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠮᠥᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠖᠂᠒᠂᠓᠂ ᠖᠂᠒᠂᠔᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠣᠯᠭᠤᠬᠰᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠪᠤᠴᠠᠭᠠᠨ ᠲᠥᠯᠦᠨ ᠡ᠃
ᠶᠢᠰᠦ᠃ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ
᠙᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠒᠂ᠰᠠᠩ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠰᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ (ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠴᠢᢉᠡ/ᠡᢈᠡ/᠆ ᠢ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠵᠤ
ᠪᠠᠶᠢᠭ ᠠ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠤᠯᠤᠰ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠰᠠᠩ ᠡᠴᠠ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ)᠆ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠰᠠᠩ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ᠂ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠆ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠴᠠᢈᠢᠮ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᠪᠠᠷ
ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠓᠂ᠰᠠᠩ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ
ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ I ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠤᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠙᠂᠔᠂ᠰᠠᠩ ᠪᠠᠭᠰᠢ᠂ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᢈᠢᠧ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠥᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠙᠂᠕᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠪᠦᢈᠦᠢ ᠯᠠ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠂
ᠪᠤᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠥᠯᠢᠶᠡᠯᢉᠡᠨ ᠡ᠃
---о0о---