Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(1341)
— 4118 —

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай № 35

2024 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 35 хот

Монгол Улсын хөгжлийн 2025 оны

төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтын 3 дахь дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын

тэргүүлэх чиглэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсантай

холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан

улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;

2/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан

төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх болон бусад төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;

3/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний

хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтийн тайланг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 45 (1341)4118-р хуудас