Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай № 36
2024 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 08-ны өдөр Дугаар 36 хот
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын
цаглавар батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы
хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг хавсралтаар баталсугай.
2.“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы
хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байнгын хороодын дарга нарт, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар (Б.Баасандорж)-т тус тус даалгасугай.
3.Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы
хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа 2024 оны намрын ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхийг Байнгын, дэд хороонд үүрэг болгосугай.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠓᠖ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ
ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠲᠦ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠯᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂«ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠲᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠯᠠᠪᠤᠷᠢ»᠆ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠒᠂«ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠲᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠯᠠᠪᠤᠷᠢ»᠆ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠳ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠠᠷ ᠲᠤ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ᠂
ᠲᠧᢈᠨᠢᢉ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ (ᠪᠠ ᠂ᠪᠠᠰᠠᠩᠳᠣᠷᠵᠢ)᠆ᠲᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ
ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠲᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠯᠠᠪᠤᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠵᠠᠪᠰᠠᠷᠯᠠᠬᠤ ᠡᠴᠠ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠐ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠳᠡᠳ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠤᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳᠠ ᠂ᠠᠮᠤᠷᠪᠠᠶᠠᠰᠬᠤᠯᠠᠩ
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
1 дэх 7 хоног 2 дахь 7 хоног 3 дахь 7 хоног 4 дэх 7 хоног 5 дахь 7 хоног 6 дахь 7 хоног 7 дахь 7 хоног 8 дахь 7 хоног 9 дэх 7 хоног 10 дахь 7 хоног 11 дэх 7 хоног 12 дахь 7 хоног 13 дахь 7 хоног 14 дэх 7 хоног 15 дахь 7 хоног 16 дахь 7 хоног
1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Хяналт шалгалтын бусад асуудал
Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын биелэлтийн тайланг хэлэлцэх.(Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3)
"Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.1-д тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол зорилтын хүрээнд туссан Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024.10.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсэг/-ийн санал, дүгнэлтийг хэлэлцэх.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024.10.15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг/-ийн санал, дүгнэлтийг хэлэлцэх.
3 Ёс зүй, дэгийн байнгын хороо Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.14 )
Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын хүрээнд
Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх. (Хууль тогтоомжийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйл)
Хяналт шалгалтын бусад асуудал
Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 05 дугаар тогтоолын биелэлтийн тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3)
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.12 )
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.12)
Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" 38 дугаар тогтоолын биелэлтийн тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3)
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийн төлөөллийг томилох нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийн төлөөллийг томилох нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах.
Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 33.2-т заасны дагуу төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2)
Өрийн удирдлагын хууль тогтоомж болон 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах 2023 оны үр дүнгийн тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.13)
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх. (Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.18, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.18)
Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай" 02 дугаар тогтоолын дагуу хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт" сэдвээр зохион байгуулах.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол зохион байгуулах.
8 Эдийн засгийн байнгын хороо Хяналт шалгалтын бусад асуудал
Монголбанкны Хяналтын зөвлөл болон Мөнгөний бодлогын хорооны гишүүд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүд болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол зохион байгуулах.
Хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах
Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын хүрээнд
Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
Хяналт шалгалтын бусад асуудал
Улсын Их Хурлын Тамгын газар
10 дугаар сар 11 дүгээр сар 12 дугаар сар 1 дүгээр сар
д/д
Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
Хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах
Тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх
Тухай бүр
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
2
Инновац, цахим бодлогын байнгын хороо 4
Хяналт шалгалтын бусад асуудал
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 36 дугаар
тогтоолын хавсралт
Хяналт шалгалтын хэлбэр Хяналт шалгалтын чиглэл
Хууль зүйн байнгын хороо 7
Хяналт шалгалтын бусад асуудал
Нийгмийн бодлогын байнгын хороо 5
Төсвийн байнгын хороо 6