Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай
2024 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2025
оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль
тогтоомж нь Төсвийн тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль3, Нийгмийн даатгалын ерөнхий хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн
жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 2,525,575.8
1.1 Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл 1,156,409.8
1 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 2 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 3 Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 4 Нийгмийн даатгалын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.
1.2 Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 353,036.7
1.3 Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 966,297.8
1.4 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 49,831.5
Нийт орлого 2,525,575.8
4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2025
оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөрийг төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн
/сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 77,600.0
5 дугаар зүйл.2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн
захирагч доор дурдсан төсвийг зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 2,293,894.9
1.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах
тусламж, үйлчилгээний санхүүжилт 985,316.6
1.2 Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 1,119,081.9
1.3 Эмийн санд олгох 171,485.3
1.4 Үйл ажиллагааны урсгал зардал 18,011.0
Нийт зарлага 2,293,894.9
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.