Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай
2024 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2025 оны
төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль
тогтоомж нь Төсвийн тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, Нийгмийн даатгалын ерөнхий хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2025 оны төсвийн
жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 6,943,759.9
1.1 Ажил олгогчийн төлөх шимтгэл 2,844,337.7
1.2 Ажиллагчдаас төлөх шимтгэл 2,291,157.4
1.3 Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл 14,543.1
1 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 2 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 3 Нийгмийн даатгалын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.
1.4 Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 146.6
1.5 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 295,822.0
1.6 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа
иргэдийн төлөх шимтгэл 6,158.8
1.7
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах
өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон
даатгуулагчийн төлөх шимтгэл
2,353.8
1.8 Бусад орлого 36,740.6
1.9 Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн
хөнгөлөлтийн татаас 1,452,499.9
Нийт орлого 6,943,759.9
4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2025 оны
төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөрийг төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн
/сая төгрөгөөр/
1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 67,232.2
5 дугаар зүйл.2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн
захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 5,882,758.8
1.1 Тэтгэврийн даатгалын сан 5,391,992.2
1.2 Тэтгэмжийн даатгалын сан 281,082.7
1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний
даатгалын сан 66,698.6
1.4 Ажилгүйдлийн даатгалын сан 142,985.3
Нийт зарлага 5,882,758.8
6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс
Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.