Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай
2024 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн
сан бүрд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль1, Ирээдүйн өв сангийн тухай хууль2, Төсвийн тухай хууль3, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
3 дугаар зүйл.Үндэсний баялгийн санд 2025 оны төсвийн
жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
1 Үндэсний баялгийн сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн. 2 Ирээдүйн өв сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн. 3 Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 4 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн
/сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд 507,114.8
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 507,114.8
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг
507,114.8
Үүнээс: Хуримтлалын санд 507,114.8
2
Сангийн сайд 1,849,712.5
Татварын ерөнхий газар 1,849,712.5
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь
1,849,712.5
Үүнээс: Ирээдүйн өв санд 1,849,712.5
Нийт орлого 2,356,827.3
4 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар
сарын 27-ны өдрийн байдлаар 3,687,339.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд5 заасны дагуу Ирээдүйн өв санд 2025 оны төсвийн жилд 1,849,712.5 сая төгрөгийг хуримтлуулна.
5 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11
дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 562,125.2 сая төгрөгийг хуримтлуулна.
6 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн
хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 562,125.2 сая төгрөгөөр баталсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
5 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн.