Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(1333)
— 3725 —

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай

дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/14 дүгээр зүйлийн 14.1.22 дахь заалт: “14.1.22.улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот,

тосгоны Захирагч тухайн шатны төсвийн.”

2/16 дугаар зүйлийн 16.4.20 дахь заалт: “16.4.20.улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот,

улсын зэрэглэлтэй хотын хороолол, тосгоны ажлын албаны дарга тухайн шатны төсвийн.”

3/23 дугаар зүйлийн 23.6.12 дахь заалт:

“23.6.12.агаарын бохирдлын төлбөр.”

4/23 дугаар зүйлийн 23.8.18 дахь заалт:

“23.8.18.хотын албан татвар.”

5/23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэг:

“23.14.Аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийг хууль тогтоомжийн

дагуу хот, тосгонд шилжүүлсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлого нь тухайн хот, тосгоны төсвийн орлогод хамаарна.”

6/60 дугаар зүйлийн 60.12 дахь хэсэг:

“60.12.Хот нь энэ хуулийн 60.1-д зааснаас гадна хуульд тусгайлан

заасан сантай байж болно.”

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх

заалтын, 8.5.5 дахь заалтын, 8.7.1, 8.7.2 дахь заалтын, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн, 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалтын “Засаг дарга” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй хотын

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Захирагч” гэж, 8 дугаар зүйлийн 8.5.2 дахь заалтын “Хурал” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл” гэж, 8.5.3 дахь заалтын “сум, дүүргийн Засаг дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч” гэж, 8.5.4 дэх заалтын “Хурал” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтын, 64 дүгээр зүйлийн 64.1.1, 64.1.4 дэх заалтын “Засаг даргын” гэсний дараа “болон Захирагчийн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “Хурал” гэсний дараа “болон Зөвлөл” гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “Хуралд” гэсний дараа “болон улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлд” гэж, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, хот, тосгоны Захирагч” гэж, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсгийн, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “болон улсын зэрэглэлтэй хотын Захирагч” гэж, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “Засаг даргад” гэсний дараа “, улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчид” гэж, 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь заалтын “Хурал” гэсний дараа “, Зөвлөл” гэж, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” гэсний дараа “хууль болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” гэж, 57.4 дэх хэсгийн “Сум, дүүргийн” гэсний дараа “болон орон нутгийн зэрэглэлтэй хотын” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч” гэж, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсгийн “Хурал” гэсний дараа “болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл” гэж, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн “Хурал” гэсний дараа “, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл” гэж, 65 дугаар зүйлийн 65.1.1, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтын “Хуралд” гэсний дараа “болон Зөвлөлд” гэж, 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалтын “Хурлаар” гэсний дараа “болон Зөвлөлөөр” гэж, 65.1.7 дахь заалтын “аймаг, нийслэлийн” гэсний дараа “болон улсын зэрэглэлтэй хотын” гэж, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг:

“19.5.Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн

ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.”

2/19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалт: “19.6.3.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт

харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус;”

3/21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэг:

“21.2.Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй

хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвөөс бүрдэнэ.”

21.3.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн дээд

шатны төсөв нь улсын төсөв, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн дээд шатны төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөв байна.”

4/34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг:

“34.2.Засаг дарга, хот, тосгоны Захирагч дараах тохиолдолд

тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ:

34.2.1.дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас

тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон;

34.2.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын

улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон;

34.2.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон

тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах.”

5/36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэг:

“36.1.Төрийн сангийн тогтолцоо нь төв төрийн сан, аймаг,

нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан, төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж, төсвийн нягтлан бодогч /цаашид "төрийн сан" гэх/-оос бүрдэнэ.

36.2.Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сан нь тухайн шатны Захирагчийн ажлын албаны дэргэд байна.”

6/36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэг:

“36.6.Төв төрийн сан нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй

хотын төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сан нь сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлнэ.”

7/58 дугаар зүйлийн 58.1.1 дэх заалт: “58.1.1.аймаг, сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон,

нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотын татварын болон татварын бус орлого;”

8/59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэг:

“59.7.Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын

10 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр, 20 хувийг тухайн эх үүсвэрийн 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймаг, улсын зэрэглэлтэй хотод тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна.”

9/60 дугаар зүйлийн 60.6 дахь хэсэг:

“60.6.Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын орон нутгийн

хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогыг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүрэг, тосгон, орон нутгийн зэрэглэлтэй хотын орон нутгийн хөгжлийн санд олгоно.”

10/61 дүгээр зүйлийн 61.3, 61.4 дэх хэсэг:

“61.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон

орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч энэ хуулийн 61.1-д заасан

төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр санхүүжилтийн хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэж, хуульд заасан хугацааны дотор зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ.

61.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурал, улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээ, Засаг даргын болон Захирагчийн өргөн мэдүүлсэн саналд үндэслэн төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр хуваарилсан санхүүжилтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр шилжүүлсэн нийт хэмжээнээс бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн нэг хэсэг болгож батална.”

11/63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэг:

“63.3.Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн

Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн ажлын алба ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлд өргөн мэдүүлнэ.”

12/66 дугаар зүйлийн 66.1.4 дэх заалт:

“66.1.4.иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлөөр

баталсан орон нутгийн төсвийг түүнийг баталснаас хойш ажлын долоон өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлэх;”

13/67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг:

“67.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон

орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, энэ хуулийн 67.2-т заасан танилцуулгын хамт тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ.”

14/67 дугаар зүйлийн 67.2.3 дахь заалт:

“67.2.3.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвөөс сум,

дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт олгохоор төлөвлөсөн санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн санал;”

15/67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэг:

“67.3.Энэ хуулийн 67.1-д заасан төсвийн төслийг боловсруулах

явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга болон хот, тосгоны Захирагч олон нийтэд танилцуулж, тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд танилцуулна.”

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4

дэх заалтын “Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд” гэснийг “Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд” гэж, 4.1.27 дахь заалтын “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан,” гэснийг “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан,” гэж, 8 дугаар зүйлийн 8.5, 8.7 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн” гэснийг “Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын” гэж, 8.5.1, 8.5.3 дахь заалтын “Хуралд” гэснийг “Хурал болон Зөвлөлд” гэж, 8.8 дахь хэсгийн, 8.9.4 дэх заалтын, 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалтын “аймаг, нийслэлийн” гэснийг “аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын” гэж, 8 дугаар зүйлийн 8.9.3 дахь заалтын, 23 дугаар зүйлийн 23.9.3 дахь заалтын, 59 дүгээр зүйлийн 59.2.4 дэх заалтын, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтын “сум, дүүргийн” гэснийг “сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны” гэж, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн” гэснийг “Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын” гэж, 23.7.3 дахь заалтын, 23.13 дахь хэсгийн “аймаг, нийслэлийн” гэснийг “аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын” гэж, 23.8, 23.9 дэх хэсгийн “Сум, дүүргийн” гэснийг “Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны” гэж, 241 дүгээр зүйлийн 241.1.1 дэх заалтын, 59 дүгээр зүйлийн 59.2.3 дахь заалтын “нийслэлийн” гэснийг “нийслэл, улсын зэрэглэлтэй хотын” гэж, 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсгийн “аймаг, нийслэл, сум, дүүргийн” гэснийг “аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хот, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны” гэж, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн “даргад” гэснийг “дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид” гэж, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн “Сум, дүүрэгт” гэснийг “Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонд” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Засаг даргатай” гэснийг “Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчтай” гэж, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн “нийслэлийн төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүргийн төсөвт” гэснийг “нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт” гэж, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсгийн “нийслэл” гэснийг “нийслэл, улсын зэрэглэлтэй хот” гэж, “дүүргийн” гэснийг “дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны” гэж, 59.8 дахь хэсгийн “сумын” гэснийг “сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны”

гэж, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийн “аймаг, нийслэл, сум, дүүргийн” гэснийг “тухайн засаг захиргааны нэгжийн” гэж, 64 дүгээр зүйлийн гарчгийн “Хурлын” гэснийг “Хурал, Зөвлөлийн” гэж, 65 дугаар зүйлийн гарчгийн “даргын” гэснийг “дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн” гэж, 66 дугаар зүйлийн гарчгийн “даргын” гэснийг “дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн” гэж, 66.1.3 дахь заалтын “Засаг даргатай” гэснийг “Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай” гэж, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийн “Хурлаар” гэснийг “Хурал, Зөвлөлөөр” гэж, 68.3 дахь хэсгийн “Хурлаас” гэснийг “Хурал, Зөвлөлөөс” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.1

дэх заалтын “нийслэл” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.8

дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай

хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠰᠡᢉᠡᠢ:

᠑/᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠑᠂᠒᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠑᠔᠂᠑᠂᠒᠒᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ᠃»

᠒/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠔᠂᠒᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠑᠖᠂᠔᠂᠒᠐᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠯᠠᠯ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋

ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ᠃»

᠓/᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠖᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠒᠓᠂᠖᠂᠑᠒᠂ᠠᠭᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ᠃»

᠔/᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠘᠂᠑᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠒᠓᠂᠘᠂᠑᠘᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ᠃»

᠕/᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠑᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠒᠓᠂᠑᠔᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ

ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ ᠠ᠃»

᠖/᠖᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠐᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠐᠂᠑᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠨ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠘᠂᠕᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠘᠂᠗᠂᠑᠂ ᠘᠂᠗᠂᠒

ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠕᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠖᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠖᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠖᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠖᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠕᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

«ᠬᠤᠷᠠᠯ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ»

ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠕᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠤᠷᠠᠯ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ

«᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠔᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠗᠂᠑᠂᠓

ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠖᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠔᠂᠑᠂᠑᠂ ᠖᠔᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂

᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠬᠤᠷᠠᠯ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ»

ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋

ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠒᠂᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠵᠠᠰᠠᠭ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠖᠂᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠤᠷᠠᠯ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠗᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂

᠖᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠓᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠬᠤᠷᠠᠯ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋

ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠬᠤᠷᠠᠯ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂

ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠕᠂᠑᠂᠑᠂ ᠖᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠖᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ

ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠕᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠕᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠑᠙᠂᠕᠂ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠣᠳᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠠᠢ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠣᠳᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠯᠴᠡᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃»

᠒/᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠑᠙᠂᠖᠂᠓᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠦᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠭᠤᠳ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠣᠳᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠭᠤᠳ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠨᠢ ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠣᠳᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ

ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ;»

᠓/᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠒᠂ ᠒᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠒᠑᠂᠒᠂ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠨᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃»

᠒᠑᠂᠓᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠨᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠰᠤᠮᠤ᠂

ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠨᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃»

᠔/᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠓᠔᠂᠒᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠢ᠋

ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ:

᠓᠔᠂᠒᠂᠑᠂ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᢈᠢᢈᠦ

ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠪᠣᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ;

᠓᠔᠂᠒᠂᠒᠂ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠭᠤᠷᠠᠬᠤ᠂ ᠵᠠᠷᠤᠯᠭ ᠠ

ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠪᠣᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ;

᠓᠔᠂᠒᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠙᠂᠗᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠪᠣᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂

ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠪᠲᠦ ᠥᠷᠲᠡᢉ ᠲᠦ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ᠃»

᠕/᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠑᠂ ᠓᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠓᠖᠂᠑᠂ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠨᠢ ᠲᠥᠪ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠠᠩ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠣᠳᠤᠭᠴᠢ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ«ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃

᠓᠖᠂᠒᠂ᠲᠥᠪ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ

ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃»

᠖/᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠓᠖᠂᠖᠂ᠲᠥᠪ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ

ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ

ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»

᠗/᠕᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠘᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠕᠘᠂᠑᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ;»

᠘/᠕᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠙᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠕᠙᠂᠗᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠙᠂᠑᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠒᠐ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠩᠴᠡᢉᠦᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ᠂ ᠒᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ

ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᢈᠦᠷᠲᠡᠯᠡᢈᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠬᠤᠪᠢ ᠲᠡᠩᠴᠡᢉᠦᠯᠵᠦ᠂

ᠮᠥᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠙᠂᠑᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠰᠡᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᢈᠢ ᠡᢉᠦᠰᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑ ᠪᠠ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ

ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠡᠩᠴᠡᢉᠦᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠨ ᠠ᠃»

᠙/᠖᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠐᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠐᠂᠖᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠐᠂᠒᠂᠗᠆ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠰᠢᠭᠲᠤ ᠮᠠᠯᠲᠠᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠶᠢᠭᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠣᠯᠭᠣᠬᠲᠠᠬᠰᠠᠨ ᠲᠠᠯᠠᠪᠠᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠬᠤ ᠰᠤᠮᠤ᠂

ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠤᠨ ᠡ᠃»

᠑᠐/᠖᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠑᠂᠓᠂ ᠖᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠑᠂᠓᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠣᠷᠤᠨ

ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠵᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ

ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠖᠑᠂᠔᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠦᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡ ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»

᠑᠑/᠖᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠓᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠓᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠠᠭ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠰᠤᠮᠤ᠂

ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠠᠴᠢ

ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠡᠷᠢᠮᠪᠠᠯᠡᠵᠣ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»

᠑᠒/᠖᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠖᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠖᠖᠂᠑᠂᠔᠂ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠢ᠋ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ

ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;»

᠑᠓/᠖᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠗᠂᠑᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠗᠂᠒᠆ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠡᠷᢈᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»

᠑᠔/᠖᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠗᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:

«᠖᠗᠂᠒᠂᠓᠂ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠡᠴᠡ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠪᠠᠷ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ;»

᠑᠕/᠖᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

«᠖᠗᠂᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠗᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶᠠᠪᠣᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋

ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠡᠴᠠ

ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠔᠂᠑᠂᠒᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠕᠂ ᠘᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠕᠂᠑᠂ ᠘᠂᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ»

ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠘᠂᠙᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠂᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠒᠓᠂᠙᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠕᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠙᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠖᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠖᠂᠑᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ»

ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠖᠂ ᠒᠓᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠓᠂᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠓᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠓᠂᠘᠂ ᠒᠓᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ»

ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂᠒᠔᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠑᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠕᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠙᠂᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠕᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ

ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠳ᠋ᠣ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠳ᠋ᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ

ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ

ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠠᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ᠂

ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠰᠤᠮᠤ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ᠂

ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠨᠢ ᠰᠤᠮᠤ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠨᠢ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠙᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋

«ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ» ᢉᠡᠵᠦ᠂ «ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂

᠕᠙᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠰᠤᠮᠤ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠐᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ

«ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ «ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ

ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ «ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ᠂

ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠖᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠲᠠᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠲᠠᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠘᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠖᠘᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

«ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠠᠢ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠔᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ /ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ

ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 37 (1333)3725–3738-р хуудас