Хотын албан татварын тухай /Шинэчилсэн найруулга/
2024 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар
хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хотын албан татварын хууль тогтоомж 2.1.Хотын албан татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн
хууль1, Татварын ерөнхий хууль2, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль3, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Энэ хууль нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, улсын
болон орон нутгийн зэрэглэлтэй хотын нутаг дэвсгэрт энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авсан этгээдэд хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан
утгаар ойлгоно:
4.1.1.“хотын албан татвар суутган төлөгч” гэж энэ хуулийн
7 дугаар зүйлд заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2 Татварын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 3 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 35 дугаарт нийтлэгдсэн. 4 Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 37 дугаарт нийтлэгдсэн.
4.1.2.“хот” гэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай
хуулийн 4.1-д заасан нийтийн эрх зүйн этгээдийг;
4.1.3.“зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч
байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
4.1.4.“амралтын газар” гэж байнгын болон улирлын үйл
ажиллагаатай, үйлчлүүлэгчийн тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.5.“ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа
шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
4.1.6.“баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай
зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг;
4.1.7.“автомашин угаалгын газар” гэж автомашины
бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.8.“авто үйлчилгээ үзүүлэгч” гэж нийтийн тээврээс
бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
5 дугаар зүйл.Хотын албан татвар төлөгч 5.1.Хотын албан татвар суутган төлөгч /цаашид “албан татвар
суутган төлөгч” гэх/-өөс энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд хотын албан татвар төлөгч байна.
6 дугаар зүйл.Албан татвар суутган төлөгчийг бүртгэх,
бүртгэлээс хасах
6.1.Нийслэл, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын
захиргаа, энэ хуульд заасан бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий бусад байгууллагын мэдээлэл болон албан татвар суутган төлөгчийн хүсэлтэд үндэслэн харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчөөр бүртгэнэ.
6.2.Албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах
журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
7 дугаар зүйл.Хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ 7.1.Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд хотын
албан татвар ногдуулна:
7.1.1.бүх төрлийн согтууруулах ундаа; 7.1.2.бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн
дагалдах хэрэгсэл.
7.2.Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд хотын
албан татвар ногдуулна:
7.2.1.зочид буудлын үйлчилгээ; 7.2.2.амралтын газрын үйлчилгээ; 7.2.3.рестораны үйлчилгээ; 7.2.4.баарны үйлчилгээ; 7.2.5.автомашин угаалгын газрын үйлчилгээ; 7.2.6.aвто үйлчилгээ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
8 дугаар зүйл.Хотын албан татвар ногдуулах үнэлгээ
8.1.Хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн
тухай бүр ногдуулна.
8.2.Хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа,
үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.
8.3.Албан татвар ногдуулах хугацааг Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай5 хуулийн 10.2-т заасан журмын дагуу тооцно.
8.4.Албан татвар суутган төлөгч нь бараа борлуулсан, үйлчилгээ
үзүүлсэн тухай бүрд цахим төлбөрийн баримт үйлдэж, албан татвар төлөгчид олгох үүрэгтэй. Цахим төлбөрийн баримтад хотын албан татварын хувь хэмжээ, ногдуулсан дүнг албан татвар тооцох үнэлгээнээс ялгаж тусгасан байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
9 дүгээр зүйл.Хотын албан татварын хувь 9.1.Албан татвар төлөгчийн худалдан авсан албан татвар ногдох
бараа, үйлчилгээнд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үнэлгээнд энэ хуулийн 9.2-т заасан хувиар тооцож, хотын албан татвар ногдуулна.
9.2.Хотын албан татварын хувийг байршил, хүн амын төвлөрлийг
харгалзан 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
10 дугаар зүйл.Хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах 10.1.Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг бараа
борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган төлнө.
10.2.Хотын албан татварыг тухайн бараанд давхардуулан
ногдуулахгүй бөгөөд цахим төлбөрийн баримт, хотын албан татварын тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан албан татварыг хасаж тооцно.
10.3.Албан татвар суутган төлөгч тухайн сард борлуулсан бараа,
үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө.
5 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
10.4.Албан татвар суутган төлөгч хотын албан татварын улирлын
тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.
10.5.Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг
ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.
10.6.Албан татвар суутган төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай хуульд заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд мөн хуулийн 17.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
10.7.Хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал,
тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
11.1.Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ
/ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ
᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠳ᠋ᠤ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠭ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ
᠒᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠑ ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠒ ᠂
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠓ ᠂ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ᠔ ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠡᠳᠡᢉᠡᠷ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠠᠻᠲ ᠡᠴᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠨ ᠡ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶ ᠡ
᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ
ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠲᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠭ
ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ ᠡ᠃
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ
᠔᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠣᠮᠢᠶ ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠳᠬ ᠠ ᠪᠠᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ:
᠔᠂᠑᠂᠑᠂«ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ» ᢉᠡᠵᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ
ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠒᠂«ᠬᠣᠲᠠ» ᢉᠡᠵᠦ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠓᠂«ᠵᠣᠴᠢᠳ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ» ᢉᠡᠵᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠬᠣᠭᠤᠯᠠᠨ ᠤ᠋ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ
ᠦᠵᠡᢉᠦᠯᠳᠡᢉ᠂ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠲᠣᠨᠤᠭᠯᠠᠯ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠᠳ ᠪᠦᢈᠦᠢ ᠴᠣᠭᠴᠠᠯᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠔᠂«ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ» ᢉᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠪᠠ
ᠲᠤᠬᠠᠲᠠᠢ ᠠᠮᠠᠷᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ᠂ ᠬᠣᠭᠤᠯᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠕᠂«ᠷᠧᠰᠲ᠋ᠣᠷᠠᠨ» ᢉᠡᠵᠦ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠳᠠᠭ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠭᠤᠯᠠ ᠤᠮᠳᠠᠭ ᠠ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋
ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠨᠡᠷᠡᠰᠢᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠠᢈᠢᠶᠠᠯᠭᠠᠲᠤ ᠬᠣᠭᠤᠯᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠳ᠋ᠦ ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᠵᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠪᠠ ᠲᠤᠬᠠᠲᠠᠢ ᠬᠣᠭᠤᠯᠠᠯᠠᠬᠤ
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠳᠠᠭ ᠬᠣᠭᠤᠯᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠖᠂«ᠪᠠᠷ» ᢉᠡᠵᠦ ᢈᠦᢉᠵᠢᠮ᠂ ᢉᠡᠷᠡᠯᠲᠦᢉᠦᠯᢉᠡ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠨᠤᠭᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠴᠠᠭ ᠢ᠋ ᠲᠠᠪᠠ ᠲᠤᠬᠠᠲᠠᠢ ᠥᠩᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠥᠷᠦᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠮᠳᠠᠭ ᠠ᠂ ᢈᠦᠩᢉᠡᠨ ᠵᠠᠭᠤᠰᠢ᠂
ᠠᠮᠲᠠᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠳᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠗᠂«ᠠᠦᠲ᠋ᠤᠮᠠᠰᠢᠨ ᠤᢉᠢᠶᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ» ᢉᠡᠵᠦ ᠠᠦᠲ᠋ᠤᠮᠠᠰᠢᠨ ᠤ᠋ ᠪᠣᢈᠢᠷᠳᠠᠯ ᠢ᠋ ᠴᠡᠪᠠᠷᠯᠡᢈᠦ ᠢᠵᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠘᠂«ᠠᠦᠲ᠋ᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠴᠢ» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ ᠡᠴᠡ ᠪᠣᠰᠤᠳ ᠠᠦᠲ᠋ᠣᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ᠃
ᠬᠣᠶᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ᠂ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠬᠤ
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ
᠕᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ /ᠴᠢᠨᠠᠬᠰᠢᠲᠨ «ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ» ᢉᠡᢈᠦ/᠆ᠡᠴᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠬᠤ
᠖᠂᠑᠂ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭ ᠠ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ᠂
ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠣᠰᠤᠳ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ
ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠖᠂᠒᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
ᠭᠤᠷᠪᠠᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ
ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ
᠗᠂᠑᠂ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠷᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠗᠂᠑᠂᠑᠂ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠮᠳᠠᠭ ᠠ;
᠗᠂᠑᠂᠒᠂ᠪᠦᢈᠦ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠮᠠᢈᠢ᠂ ᠲᠠᠮᠠᢈᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠯᠳᠤᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠃
᠗᠂᠒᠂ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ:
᠗᠂᠒᠂᠑᠂ᠵᠣᠴᠢᠳ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;
᠗᠂᠒᠂᠒᠂ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;
᠗᠂᠒᠂᠓᠂ᠷᠧᠰᠲ᠋ᠤᠷᠠᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;
᠗᠂᠒᠂᠔᠂ᠪᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;
᠗᠂᠒᠂᠕᠂ᠠᠦᠲ᠋ᠤᠮᠠᠰᠢᠨ ᠤᠭᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ;
᠗᠂᠒᠂᠖᠂ᠠᠦᠲ᠋ᠤ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠃
ᠳᠥᠷᠪᠠᠳᠦᢉᠡᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ
᠘᠂᠑᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠘᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠓᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ᠕ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠘᠂᠔᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠴᠠᢈᠢᠮ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠤᠶᠢᠯᠡᠳᠴᠦ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ᠃ ᠴᠠᢈᠢᠮ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ
ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠡᠴᠡ ᠢᠯᠭᠠᠵᠤ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ᠃
ᠲᠠᠪᠣᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ
᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ
᠙᠂᠑᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠒᠆ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠢ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ᠂ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠙᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠐᠆᠒᠂᠐ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠤ
ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡᠯᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ
ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ
᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠢ᠋
ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠯᠦᢈᠦ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ
᠑᠐᠂᠑᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠒᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠪᠬᠤᠷᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᢉᠡᠳ ᠴᠠᢈᠢᠮ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂
ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠨᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠓᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠥᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠔᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠡᢈᠢᠨ ᠦ᠋ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
᠒᠐᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ᠂ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠡᠴᠦᠰ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠣᠨ ᠤ᠋ ᠡᢈᠢᠨ ᠦ᠋ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠆ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠰᠢᠶᠠᠨ ᠠ᠃
᠑᠐᠂᠕᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ᠂ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ
ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠪᠣᠰᠤᠳ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ᠂ ᠬᠤᠷᠢᠶᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃
᠑᠐᠂᠖᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠨ ᠲᠥᠯᠦᢉᠴᠢ ᠨᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠮᠥᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠂᠓᠆ᠳ᠋ᠣ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠐᠂᠗᠂ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᢈᠦ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠤ᠋ ᠮᠠᠶᠢᠭᠲᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
ᠳᠣᠯᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ
ᠪᠣᠰᠤᠳ
᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠬᠤ
᠑᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ /ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ
ᠵᠡᢈᠦᠯᠲᠨ ᠨᠣᢈᠦᠣᠨ:
᠑᠂ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠙᠙᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠑ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠒᠂ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠙ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠓᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋
᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠔᠂ᠬᠣᠲᠠ᠂ ᠲᠣᠰᠬᠤᠨ ᠤ᠋ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠓᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃
᠕᠂ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠲᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ «ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ» ᠡᠮᢈᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠑᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠙ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ᠃