Орон тооны бус зөвлөхөөр томилох тухай № 218
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгох;
2/хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид мөнгөн урамшуулал болон үнэт цаасны хүүгийн зөрүүг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх;
3/хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
4/энэ тогтоолын 1 дэх заалтад заасан үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож олгох;
5/арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах.
3.“Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн” гэсэн тодотголыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 218 хот
Орон тооны бус зөвлөхөөр томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: