Дипломат цол хүртээх тухай № 223
Баяртын Пүрэвжавыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын орон тооны бус зөвлөхөөр томилсугай.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 223 хот
Дипломат цол хүртээх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсад орчин үеийн дипомат алба үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдангийн Энхмандах нарт “ Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол хүртээж Мөнгөн гэрэгэ, энгэрийн тэмдгээр шагнасугай.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 224 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 3, “Дипломат албаны тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пүрэвжавын Гансүхийг эгүүлэн татаж,