Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(767)
— 163 —

Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай № 74

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 73 хот

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 4 дэх заалтын “2013 оны 7 дугаар сарын 01-ний” гэснийг “2014 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 74 хот

Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум /нэг зуун дөчин тэрбум дөрвөн зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.

Төрийн мэдээлэл · 2013 · № 2 (767)163-р хуудас