Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(1329)
— 3211 —

Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 03

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 12-ны өдөр Дугаар 03 хот

Цагдаагийн албаны тухай хуулийн

26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын

Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх- Оргил оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02

дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн П.Баттогтох Монгол Улсын

Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

“1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13

дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...” гэсэн заалтын агуулга нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих болон бусад аргаар хязгаарлах аливаа ажиллагааг явуулах үндэслэл, журмыг зөвхөн хуулиар тогтоох шаардлага тавьсан байна. Өөрөөр хэлбэл, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөө нь төрийн төлөөлөгчийн хяналтад орсноос албадан хязгаарлагдаж эхэлдэг бөгөөд тийнхүү хяналтад оруулах тодорхой төрлийн ажиллагааны үндэслэл болон журмыг парламент хуулиар тогтоогоогүй бол хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг төрийн зүгээс хязгаарлахыг эрс хориглосон байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
Төрийн мэдээлэл · 2024 · № 33 (1329)3211-р хуудас