Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(965)
— 368 —

Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

97.3.Цагдаагийн алба хаагч албаны эд хөрөнгө, тусгай хэрэгслийг санаатайгаар эвдэж үрэгдүүлсэн бол эд хөрөнгийн хариуцлагыг учруулсан бодит хэмжээгээр хүлээлгэнэ.

97.4.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө:

97.4.1.албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэсний улмаас учирсан хохирол;

97.4.2.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 86.2-т заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гүйцэтгэх ажилтан, замын хөдөлгөөний зохицуулагчид хамаарахгүй.

Төрийн мэдээлэл · 2017 · № 8 (965)368-р хуудас