Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн “байгууллагын” гэсний дараа “дэмжлэг үзүүлэх нэгжийн” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“18 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын удирдлага
18.1.Цагдаагийн төв байгууллагын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө. 18.2.Цагдаагийн төв байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн тэргүүн дэд дарга, дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргатай байна.
18.3.Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан нэгжийн дарга нь цагдаагийн төв байгууллагын дэд дарга байна.
18.4.Энэ хуулийн 18.2, 18.3-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
18.5.Цагдаагийн төв байгууллагын даргын дэргэд түүний эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөх эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.”
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.