Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(1329)
— 3177 —

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг доор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.6 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих

1.Эм, уламжлалт эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн

үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журам, шинэ эм бүтээх, хэрэглээнд гаргахад тавих нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Эм, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм,

эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах тусгай

зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, хүлээх үүрэг, хуулиар хориглосон зүйл, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Бүртгэлгүй эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл

үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, тусгай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар:Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан

этгээдийн зардлаар бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс буцаана.

5.Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд

бүртгүүлэх, хуулиар хориглосон зүйл, стандартыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Жор баригч:

6.1.эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах

нөхцөл, эсхүл зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн;

6.2.эмийн жороор олгох эмийг эмийн жоргүйгээр олгосон; 6.3.эмийг зөрчилтэй, эсхүл хүчингүй жороор олгосон бол

таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Эмч:

7.1.эмийн жорыг стандартын дагуу бичээгүй; 7.2.тамирчин болон спортоор хичээллэж байгаа иргэнд

эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгосон, дэмжиж сурталчилсан, зарж борлуулсан бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Эм зүйч:

8.1.эмнэлгийн мэргэжилтнийг эмийн үйлдэл, хэрэглээний

талаар буруу мэдээллээр хангасан;

8.2.эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд зохих журмын

дагуу мэдээлээгүй бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.Эмнэлгийн мэргэжилтэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн

нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд оролцсон бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.Эм, эмийн үйлчлэгч бодис, өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн

хэрэгслийг бүртгэлд бүртгүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу

бүртгүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний

шошго, хэрэглэх зааврыг өөрчилсөн, шошго тэмдэглэгээнд тавих шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

13.Хуулиар худалдан борлуулахыг хориглосон эм, эмнэлгийн

хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.Хуулиар импортлох, экспортлохыг хориглосон эм, эмнэлгийн

хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортолж, экспортолсон бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

15.Хуулиар зар сурталчилгаа явуулахыг хориглосон эм, эмнэлгийн

хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгаа явуулсан, эсхүл хуулиар хориглосон хэлбэрээр зар сурталчилгаа явуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтныг

эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний далд сурталчилгаа, сүлжээний бизнест татан оролцуулсан, аливаа хэлбэрээр урамшуулал олгосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

17.Хандив, тусламжаар хүлээн авсан эм, эмнэлгийн хэрэгслийг

худалдан борлуулсан, эсхүл хандив, тусламжаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

18.Заавал хийх дархлаажуулах бэлдмэл, эсхүл үнэ төлбөргүй

олгох зориулалттай буцалтгүй тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

19.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг хандив, тусламжаар

авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

20.Стандартын бус, хадгалалт, түгээлтийн зохистой дадлын

стандарт хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг хандив, тусламжаар хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашигласан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

21.Бусад ханган нийлүүлэх байгууллагаас худалдан авсан эм,

эмнэлгийн хэрэгслийг зах зээлийн бөөний үнээс өндөр үнээр худалдан борлуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

22.Эмийн эмнэлзүйн туршилт судалгаа, лабораторийн

оношилгооны хэрэгслийн туршилт судалгаа явуулах талаар хуульд заасан шаардлага, хориглосон заалт, тогтоосон журмыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

23.Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын

зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

24.Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага,

хангамжийн байгууллага эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн

хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бүртгэлгүй, эсхүл чанарын баталгаажилтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр үйлчилсэн, эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандарт зөрчсөн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

25.Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний

болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

26.Хангамжийн байгууллага хангамжийн шатлал бүрд үнийн

мэдээлэл солилцох байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн санд эм, эмнэлгийн хэрэгслийн хамгийн бага хэмжих нэгж, түүний суурь үнэ, бөөний үнэ, жижиглэнгийн үнийг тухай бүр байршуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

27.Эмийн сан худалдаалж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн

жижиглэнгийн үнийг цахим мэдээллийн нэгдсэн санд иргэдэд ил тод, нээлттэй байршуулаагүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

28.Үйлдвэрлэгч, ханган нийлүүлэх байгууллага, үйлдвэрлэгчийн

төлөөлөгчийн газар эм таниулах үйл ажиллагаанд тавих шаардлага, хүлээх үүрэг, стандарт, тогтоосон журмыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж,

учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

29.Эмийн гаж нөлөөг илрүүлэх, үнэлэх, тандан судлах, урьдчилан

сэргийлэх, хянах журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

30.Эмнэлгийн хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагааны

журмыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай

хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠣᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠕᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

«᠖᠂᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢈᠦ

᠑᠂ᠡᠮ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠡᠮ᠂ ᠪᠢᠣᠪᠠᠯᠡᠳᠣᠮᠡᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠮ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠲᠦ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠨᠤᠭ

ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠯᠠᠪᠣᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ᠆ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ

ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᠡᠮ ᠪᠦᠲᠦᢉᠡᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ

ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠂ᠡᠮ᠂ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠡᠮ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠮ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠲᠦ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ᠂ ᠯᠠᠪᠣᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠆ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂

ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋

ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠓᠂ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠮ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ

ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂

ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

Moehgo& Folo_ oa HeolI

᠔᠂ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠡᠮ᠂ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠣᠳᠠᠰ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠰᠡᠨ᠆ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ᠆

ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ᠂

ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠷᠠᠭ ᠠ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠣᠷᠢ:ᠡᠨᠡ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠭᠪᠣᠷ ᠡᠴᠠ ᠵᠥᠷᠢᢉᠦᠦ ᠲᠡᠢ /ᠥᠩᢉᠡ᠂ ᠳᠦᠷᠰᠦ᠂ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠵᠡᠷᢉᠡ/ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᢈᠢᠯᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠰᠡ ᠡᠴᠡ ᠪᠣᠴᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠕᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋

ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋

ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠖᠂ᠵᠣᠷ ᠪᠠᠷᠢᠬᠴᠢ:

᠖᠂᠑᠂ᠡᠮ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ

ᠪᠣᠷᠤᠭᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ;

᠖᠂᠒᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠷ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠡᠮ ᠢ᠋ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠷ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ;

᠖᠂᠓᠂ᠡᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠲᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠵᠣᠷ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠣᠯᠭᠣᠬᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠗᠂ᠡᠮᠴᠢ:

᠗᠂᠑᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠷ ᠢ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠢᠴᠢᢉᠡ ᠦᢉᠡᠢ;

᠗᠂᠒᠂ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠫᠣᠷᠲ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢᠴᠢᠶᠡᠯᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠢᠷᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠮᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠣᠰᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠣᠫᠢᠩ ᠤ᠋ᠨ

ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠻᠣᠳ᠋᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠤ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠰᠠᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠡᠮ ᠢ᠋ ᠰᠠᠨᠠᠯ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠳᠡᠮᠵᠢᠵᠦ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠵᠠᠷᠤᠵᠤ

ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠘᠂ᠡᠮ ᠵᠦᠶᠢᠴᠢ:

᠘᠂᠑᠂ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠢ᠋ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠳᠦᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ ᠪᠣᠷᠤᠭᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ;

᠘᠂᠒᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠢ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ

ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠙᠂ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ

ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠐᠂ᠡᠮ᠂ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠣᠳᠠᠰ᠂ ᠥᠨᠳᠦᠷ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ

ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂

ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠬᠣᠶᠠᠷ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠒᠂ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠵᠢᠭᠠᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ

ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ

ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ

ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠬᠰᠤᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂

ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠔᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋

ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠵᠤ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠷ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷ

ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠷ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ

ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠂ᠠᠰᠢᠭ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ

ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠳᠠᠯᠳᠠ ᠰᠤᠷᠲᠠᠯᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠪᠢᠽᠢᠨᠧᠰ ᠲᠦ ᠲᠠᠲᠠᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠯᠢᠪᠠ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ

ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ

ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠬᠣᠶᠠᠷ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ

ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠗᠂ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ

ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ

ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠘᠂ᠵᠠᠪᠠᠯ ᢈᠢᢈᠦ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠠᠯᠡᠳᠦᠮᠡᠯ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠦᠨ ᠡ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠴᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᢈᠦᠯᠢᠶᠡᠯᢉᠡᢈᠦ ᠪᠠᠷ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠑᠙᠂ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠮ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠲᠦ ᠡᠮ ᠢ᠋ ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋

ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋

ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠭᠤᠴᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠐᠂ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠰᠤ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠬᠠᠩᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋

ᠬᠠᠨᠳᠢᠪ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠴᠤ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠑᠂ᠪᠣᠰᠤᠳ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠣᠭᠰᠠᠨ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠡᠴᠡ

ᠥᠨᠳᠦᠷ ᠦᠨ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠪᠣᠷᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂

ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠒᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠡᠮᠨᠡᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠯᠠᠪᠣᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠲᠠ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠠᠷ

ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ

ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠓᠂ᠡᠮ ᠪᠠᠷᠢᠬᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ

ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠔᠂ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯᠲᠡᠨ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠮ᠂ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠴᠢ ᠪᠣᠳᠠᠰ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᠴᠢᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ

ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠡᠮ᠂ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠲᠦᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᢈᠢᠰᠲᠠᠢ ᠳᠠᠳᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋

ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠢᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠕᠂ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠣᠯᠤᠨ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢈᠦ ᠬᠤᠪᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦ

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ

ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠖᠂ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠯᠠᠯ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᢈᠢᠮ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᢈᠦ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠦᠨ ᠡ᠂ ᠪᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ᠂ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠦ᠋

ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠗᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠵᠢᢉᠯᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨ ᠡ ᠶ᠋ᠢ ᠴᠠᢈᠢᠮ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ

ᠢᠷᢉᠡᠳ ᠲᠦ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠘᠂ᠦᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠬᠠᠩᠭᠠᠨ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠮ ᠲᠠᠨᠢᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠤᠶᠢᠯᠡᠳᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠠᠰᠢᠭᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳ᠋ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂

ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠦᠷᠦᠩᢉᠡ᠂ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠵᠤ᠂ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠣᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ

ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠒᠙᠂ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠢ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠠᠩᠳᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋

ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃

᠓᠐᠂ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᢈᠦᠮᠦᠨ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ

ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ ᠲᠠᠪᠣᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠠ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ /ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ

ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 33 (1329)3177–3188-р хуудас