Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2024 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.6-4.1.8 дахь заалт:
“4.1.6.хүүхдийг бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн
хувьд жигд хөгжих боломжийг хангах;
4.1.7.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ нь хүүхдийн
хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх;
4.1.8.хүүхдийн эрхийг хангахад оролцогч талуудын үйл
ажиллагаанд хуульд заасан төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээлэл ил тод, нээлттэй байх.”
2/6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт:
“6.1.7.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдах.”
3/6 дугаар зүйлийн 6.3-6.6 дахь хэсэг:
“6.3.Хүүхдийг гэр бүлийн орчинд бие махбод, танин мэдэхүй,
нийгэмшихүйн хувьд жигд хөгжүүлэх үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүлээнэ.
6.4.Эрүүл мэнд, спорт, боловсрол, соёл урлаг болон нийгмийн
бусад үйлчилгээ нь хүүхдийн хөгжлийг дэмжсэн байна.
6.5.Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх байгууллага
үйлчилгээний бодлого, хөтөлбөртэй байх бөгөөд эрх бүхий этгээдээс баталсан хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллана.
6.6.Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг санхүүжүүлэх
аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”
4/10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт:
“10.1.11.өөртөө болон бусдад давуу байдал бий болгох,
ашиг хонжоо олох зорилгоор хүүхдийг эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын үйл ажиллагаанд оролцуулахгүй байх;”
5/13 дугаар зүйлийн 13.1.10 дахь заалт:
“13.1.10.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, батлуулах арга хэмжээ авах.”
6/16 дугаар зүйлийн 16.4.3 дахь заалт:
“16.4.3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь хүүхэд
хамгааллын жишиг бодлогыг батлах.”
7/20 дугаар зүйлийн 20.8-20.12 дахь хэсэг:
“20.8.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон
нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно.
20.9.Хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын
тухай хуулийн 10.8-д заасны дагуу Засгийн газраас баталсан, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, зөвлөмж, албан шаардлага, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
20.10.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох, цуцлахдаа
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална.
20.11.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хүүхэд аюултай нөхцөл
байдалд орсон, орсон байж болзошгүй тохиолдолд хяналт шалгалт явуулах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламж, ажлын байр, орон байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй.
20.12.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг
Засгийн газар батална.”
8/201 дүгээр зүйл:
“201 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч
201.1.Сум, дүүргийн Засаг дарга баг, хороонд хүүхдийн эрхийн
олон нийтийн байцаагч ажиллуулж болно.
201.2.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч нь тухайн сум,
хорооны байнгын оршин суугч байна.
201.3.Сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Тамгын
газрын дарга хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчтай гэрээ байгуулах бөгөөд гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажил тайлагнах журам, урамшуулал, гэрээ цуцлах үндэслэлийг тусгана.
201.4.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчтай байгуулсан
гэрээг ажлын үр дүнг харгалзан жил бүр сунгана.
201.5.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч дараах чиг үүргийг
хэрэгжүүлнэ:
201.5.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх,
мэдээлэх;
201.5.2.хүүхэд эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх,
туслалцаа үзүүлэх;
201.5.3.хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн
санал, санаачилга гаргаж хэрэгжүүлэх;
201.5.4.хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх,
гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
201.5.5.хүүхдийн эрхийн зөрчлийн талаар эрх бүхий
этгээдэд мэдэгдэж, шийдвэрлүүлэх.
201.6.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч чиг үүргээ
хэрэгжүүлэхдээ хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
201.7.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч улирал тутмын
ажлын төлөвлөгөөг сум, дүүргийн Засаг даргаар батлуулна.
201.8.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн
байгууллага хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагчийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулна.
201.9.Хүүхдийн эрхийн олон нийтийн байцаагч сум, дүүргийн Засаг
даргаас олгосон албаны үнэмлэхтэй байна. Албаны үнэмлэхийн загварыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
201.10.Сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрхийн олон нийтийн
байцаагчид олгох урамшууллын зардлыг орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, үр дүнг тайлагнана.
2 дугаар зүйл.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн
18.1.2 дахь заалтын “аюулгүй,” гэсний дараа “хүртээмжтэй,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хүүхдийн эрхийн тухай хуулийн дараах хэсэг,
заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт:
“8.1.2.хүүхэд өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах,
үнэлэлт, дүгнэлт өгөхөд оролцох, үзэл бодол, саналаа илэрхийлэх, өөрөө болон бусдаар уламжлан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх;”
2/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:
“20.4.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь гэр бүл, нийгмийн
орчинд хүүхдийн эрх хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шалган шийдвэрлэх замаар хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангуулна.”
4 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн
10.1.11 дэх заалтын дугаарыг “10.1.12” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “тэдгээрийн хүүхдийн эрхийн ажилтан, нийгмийн ажилтнаар” гэснийг “хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар” гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “таваас доошгүй” гэснийг “нэгээс доошгүй” гэж, мөн хэсгийн “нийгмийн ухааны” гэснийг “нийгмийн ухаан, хууль зүйн” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн
20.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Хүүхэд хамгааллын тухай хууль
/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠣᢈᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠗᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ
ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠖᠆ ᠔᠂᠑᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠔᠂᠑᠂᠖᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠪᠡᠶ ᠡ ᠮᠠᠬᠠᠪᠣᠳ᠂ ᠲᠠᠨᠢᠨ ᠮᠡᠳᠡᢈᠦᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮᠰᠢᢈᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᢉᠳᠡ ᢈᠦᢉᠵᠢᢈᠦ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
᠔᠂᠑᠂᠗᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠴᠡᢉᠡ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠪᠡᠶᠢᠬᠤ;
᠔᠂᠑᠂᠘᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠤ᠋ ᠨᠢᠭᠤᠴᠠ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠮᠵᠡᢉ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠡᠴᠠ ᠪᠣᠰᠤᠳ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡᠲᠡᠢ ᠪᠡᠶᠢᠬᠤ᠃»
᠒/᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠖᠂᠑᠂᠗᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠬᠤ᠃»
᠓/᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠓ ᠆᠖᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠖᠂᠓᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠶ ᠡ ᠮᠠᠬᠠᠪᠣᠳ᠂ ᠲᠠᠨᠢᠨ ᠮᠡᠳᠡᢈᠦᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮᠰᠢᢈᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᢉᠳᠡ ᢈᠦᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ
ᠡᠴᠢᢉᠡ᠂ ᠡᢈᠡ᠂ ᠠᠰᠠᠷᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠴᠢ᠂ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠳᠡᠮᠵᠢᢉᠴᠢ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠡ᠃
᠖᠂᠔᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠰᠫᠤᠷᠲ᠂ ᠪᠣᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠯ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠦᠷᠠᠯᠢᠭ ᠪᠣᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠨᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢉᠰᠡᠨ
ᠪᠡᠶᠢᠨ ᠠ᠃
᠖᠂᠕᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠦᠲᠦᠯᠪᠣᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠡᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠡᠷᢈᠡ
ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
Moehgo& Folo_ oa HeolI
᠖᠂᠖᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠩᢈᠦᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠣᠷᠮᠠᠲ᠋ᠢᠧ ᠢ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂
ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ᠂ ᠪᠣᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠪᠡᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠔/᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠐᠂᠑᠂᠑᠑᠂ᠥᠪᠡᠷ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠲᠤ ᠳᠠᠪᠡᠭᠤ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠪᠣᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ᠂ ᠠᠰᠢᠭ ᠬᠣᠨᠵᠢᠶ ᠠ ᠣᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋
ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ᠂ ᠦᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ᠂ ᠰᠣᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠬᠤ;»
᠕/᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠓᠂᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠓᠂᠑᠂᠑᠐᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠷᢈᠡᠰᠢᠶᠡᠯ ᠲᠡᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠳᠠᠬᠤ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ᠃»
᠖/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠔᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠖᠂᠔᠂᠓᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠱᠢᢉ ᠪᠣᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠲᠤᠯᠠᠬᠤ᠃»
᠗/᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠘᠆᠒᠐᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠐᠂᠘᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠠᠮᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂
ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠶᠢᠭ ᠠ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ᠂ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠭᠤᠷᠪᠡᠨ ᠵᠢᠯ
ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠨ ᠠ᠃
᠒᠐᠂᠙᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠘᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠤ᠋ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠪᠦᢈᠦᠢ
ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ᠂ ᠲᠡᠮᠳᠡᢉ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠠᠯᠪᠡᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠲᠣᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠯᠡᠮᠡᠯ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠨ ᠡ᠃
᠒᠐᠂᠑᠐᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠣᠬᠤ᠂ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠠᠭᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠕᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠐᠂᠑᠑᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠣᠷᠤᠭᠰᠠᠨ ᠪᠡᠶᠢᠵᠤ ᠪᠣᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶᠠᠪᠣᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ᠂ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠪᠡᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠷᠢ᠂ ᠣᠷᠤᠨ ᠪᠡᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ
ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡ ᠲᠡᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠃
᠒᠐᠂᠑᠒᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠳᠦᠷᠢᠮ ᠢ᠋ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠪᠡᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠘/᠒᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
«᠒᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ
᠒᠐᠑᠂᠑᠂ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠡᠭ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠵᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠒᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠮᠤ᠂ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢ ᠪᠡᠶᠢᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠓᠂ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠲᠠᠮᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ
ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᢉᠡᠷ ᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯ ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ᠂ ᠠᠵᠢᠯ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ᠂
ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ᠂ ᢉᠡᠷ ᠡ ᠴᠤᠴᠠᠯᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠔᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ
ᠰᠤᠩᠭᠠᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠕᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠒᠐᠑᠂᠕᠂᠑᠂ᠡᠷᠦᠰᠳᠡᠯᠲᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠶᠢᠭ ᠠ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;
᠒᠐᠑᠂᠕᠂᠒᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠡᠷᢈᠡ ᠪᠡᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᠥᢉᢈᠦ᠂ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠐᠑᠂᠕᠂᠓᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠰᠠᠨᠠᠭᠠᠴᠢᠯᠭ ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠒᠐᠑᠂᠕᠂᠔᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ;
᠒᠐᠑᠂᠕᠂᠕᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠡᠷ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠒᠐᠑᠂᠖᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠡᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠡᠭ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂
ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠗᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠦᠯᠠᠷᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ
ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠘᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠙᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠣᠯᠭᠣᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠤ᠋ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ ᠲᠡᠢ
ᠪᠡᠶᠢᠨ ᠠ᠃ ᠠᠯᠪᠡᠨ ᠤ᠋ ᠦᠨᠡᠮᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠭᠪᠣᠷ ᠢ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠪᠡᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃
᠒᠐᠑᠂᠑᠐᠂ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠦᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠤ᠋ᠨ
ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠬᠠᠵᠤ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠤᠯᠵᠤ᠂
ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠨ ᠠ᠃
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠘᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ᠂» ᢈᠡᠰᠡ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
«ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠲᠡᠢ᠂» ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠘᠂᠑᠂᠒᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠥᠪᠡᠷ ᠲᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠦᠨᠡᠯᠡᠯᠲᠡ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠥᢉᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂
ᠦᠵᠡᠯ ᠪᠣᠳᠤᠯ᠂ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠢᠯᠡᠷᢈᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠦᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠨ ᠡᠷᢉᠦᠳᠡᠯ᠂ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;»
᠒/᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠐᠂᠔᠂ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠬᠠᠩᠭᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠡᠶᠢᠭ ᠠ
ᠡᠰᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠴᠡ ᠦᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠢ᠋
ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠣᠷᠢᠯᠡᢈᠦ ᠵᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠢ᠋ «᠑᠐᠂᠑᠂᠑᠒» ᢉᠡᠵᠦ᠂
᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ
ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂ ᢉᠡᠷ ᠪᠦᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠠᠪᠠ ᠡᠴᠠ
ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠢᢉᠡ ᠡᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠦᠬᠠᠭᠠᠨ᠂
ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠐᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᢈᠦᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ /ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ ᠠ/ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ
ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠦᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ