Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1223)
— 1863 —

Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 28-ны өдөр хот

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн

13.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 13.1.9 дэх заалт нэмсүгэй:

“13.1.9.хүүхдийг эрсдэлтэй нөхцөлөөс урьдчилан

сэргийлэх зорилгоор уг нөхцөлийг үүсгэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хориглох арга хэмжээг авах.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай

хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 25 (1223)1863-р хуудас